НҮБ-ын Хүүхдийн Сан, Чингэлтэй дүүрэг хамтран байгуулсан Монгол гэрийн дулаалгын ЧИП багц үйлдвэрлэх Инкубатор төв нь тус дүүргийн 22-р хороонд үйл ажиллагаа явуулж эхлээд байна.

Инкубатор төвөөс Өнө Монгол Гэр ХХК-тай хамтран гэрийн дулаалга үйлдвэрлэх сургалтыг зохион байгуулж, 22 болон 17-р хорооны 10 эмэгтэй төгслөө.



Эдгээр оёдолчин гэрийн дулаалгын багц үйлдвэрлэх ногоон ажлын байртай болж, уян хатан цагаар ажиллана. Ингэж өрхийн орлогоо нэмэгдүүлэхийн хажуугаар гэр бүл, хүүхдэдээ цаг зав гаргах боломжтой болох юм.
Мөн Инкубаторын төвийн дэргэд байгуулагдсан Хүүхэд, хөгжлийн төвөөр тус хорооны хүүхдүүд үнэ төлбөргүй үйлчлүүлэх, чөлөөт цагаа өнгөрөөх боломжтой боллоо.




#ЧингэлтэйДүүрэг
“АМАР БАЙНА УУ” ЦАГААН САРЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
ДҮҮРГИЙН ӨСВӨРИЙН ШИРЭЭНИЙ ТЕННИСЧИД ЯЙЗУ ХОТОД АМЖИЛТТАЙ ХАМТАРСАН БЭЛТГЭЛ ХИЙЛЭЭ
ТЕНДЕРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 16 НАСТНУУД “МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ” ӨРГӨЛӨӨ