“МИНИЙ ЭРХ-МИНИЙ ЭРҮҮЛ МЭНД-МИНИЙ ИРЭЭДҮЙ” ОХИДЫН СУРГАЛТ, НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2026-6-3
6

“МИНИЙ ЭРХ-МИНИЙ ЭРҮҮЛ МЭНД-МИНИЙ ИРЭЭДҮЙ” ОХИДЫН СУРГАЛТ, НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Чингэлтэй дүүргийн Жендэрийн салбар хорооны 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас Чингэлтэй Нэгдсэн эмнэлэг, Насан туршийн суралцахуйн төвтэй хамтран өсвөр насны охидын нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх, жендэрийн талаарх ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, өөртөө итгэх итгэл, эрүүл зөв хандлагыг төлөвшүүлэх зорилгоор “Миний эрх, Миний эрүүл мэнд, Миний ирээдүй” сэдэвт сургалт, нөлөөллийн арга хэмжээг 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн Соёлын төвд зохион байгууллаа.

Үйл ажиллагааг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Л.Баярмаа нээж, өсвөр насны охидыг өөртөө итгэлтэй, эрүүл зөв хандлагатай, мэдлэгтэй иргэн болон төлөвшихийг уриаллаа.

Тус арга хэмжээнд дүүргийн 1-24 дүгээр хороодын 13-18 насны нийт 200 өсвөр насны охид хамрагдлаа.

Сургалтын хүрээнд: Дүүргийн Насан туршийн суралцахуйн төвийн багш Ц.Сарангэрэл “Жендэрийн эрх тэгш байдал” сэдвээр, Чингэлтэй Нэгдсэн эмнэлгийн Хөтөлбөр арга хэмжээ хариуцсан зохицуулагч Ө.Ариунаа “Охидын нөхөн үржихүйн эрүүл мэнд” сэдвээр, БЗДХ-ын эрхлэгч Б.Мөнхбаяр “БЗДХ-аас сэргийлэх нь” сэдвээр, Насан туршийн суралцахуйн төвийн багш Б.Одбаяр “Өөртөө итгэх итгэл ба охидын манлайлал” сэдвээр тус тус мэдээлэл, зөвлөгөө өглөө. 

Арга хэмжээний үеэр оролцогч охидын идэвх оролцоог дэмжих зорилгоор хөгжөөнт дасгал, идэвхжүүлэх үйл ажиллагаа явуулж, оролцогч охидод ариун цэврийн хэрэглэлийн багц гардуулж, эрүүл мэндийн боловсрол олгох гарын авлага, мэдээлэл, зөвлөмж хүргэсэн юм.

 

 

 

 

 

   

 

 

 

 

 






Шинэ мэдээ

“МИНИЙ ЭРХ-МИНИЙ ЭРҮҮЛ МЭНД-МИНИЙ ИРЭЭДҮЙ” ОХИДЫН СУРГАЛТ, НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.6 сар 3. 14:40ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ6 сар 1. 10:35НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САН,ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ХАМТРАН БАЙГУУЛСАН ЧИП БАГЦ ҮЙЛВЭРЛЭХ ТӨВ ҮЙЛ АЖИЛГААГАА ЯВУУЛЖ БАЙНА5 сар 29. 3:28ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 399 ЭЭЖ "ЭХИЙН АЛДАР "НЭГ, ХОЁРДУГААР ОДОНГООР ШАГНАГДЛАА5 сар 28. 9:36ОДОНТОЙ ЭЭЖҮҮДЭД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ5 сар 28. 9:33ХОРООДЫН ЗАСАГ ДАРГА НАРЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО5 сар 27. 10:27МОНГОЛ ГЭРИЙН ДУЛААЛГЫН БАГЦ ҮЙЛДВЭРЛЭЛ-НОГООН АЖЛЫН БАЙР НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА5 сар 25. 15:52“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ -2026” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ5 сар 22. 15:27“ЗАВСАРЛАГААНЫ ДУУ,БҮЖИГ” АЯНЫ БҮТЭЭЛТ БИЧЛЭГИЙН ШИЛДГҮҮД ШАЛГАРЛАА5 сар 22. 15:15БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА5 сар 22. 15:11"МИНИЙ ЭРХ-МИНИЙ ЭРҮҮЛ МЭНД-МИНИЙ ИРЭЭДҮЙ" ОХИДЫН СУРГАЛТ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА5 сар 20. 14:29ИРЭЭДҮЙД БЭЛТГЭХ ЭНТЕРПРАЙЗ ХӨТӨЛБӨР ”-ИЙН ХААЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО5 сар 18. 11:06ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО5 сар 13. 15:54“СУДЛААЧ-2026” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО5 сар 12. 16:10МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН ᠌᠌᠌᠌"ТЭРБУМ МОД" ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА5 сар 10. 16:03ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ "ДЭЭРЭЛХЭЛТИЙГ ТАНЬЖ МЭДЬЕ" АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА5 сар 8. 13:57“ИДЭВТЭЙ НАСЖИЛТ – ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ” АЯНЫ НЭЭЛТД АХАМДУУДАА УРЬЖ БАЙНА5 сар 8. 13:50Худалдаа, үйлчилгээ эрхлэх мэдэгдлийг Licence.mn цахим системээр хүлээн авдаг боллоо.5 сар 3. 14:34ДҮҮРГИЙН АХМАДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛСАН “СПОРТ НААДАМ-2026” ТЭМЦЭЭНИЙ АВАРГУУД ШАЛГАРЛАА4 сар 15. 16:07УРИАЛГА3 сар 17. 18:04ТЕНДЕРИЙН УРИЛГА3 сар 13. 11:20ТЕНДЕРИЙН УРИЛГА3 сар 13. 11:05ТЕНДЕРИЙН УРИЛГА3 сар 13. 11:01ТЕНДЕРИЙН УРИЛГА3 сар 13. 10:56ТЕНДЕРИЙН УРИЛГА3 сар 13. 10:43

Фото мэдээ







©2024. УЛААНБААТАР ХОТ. ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.