Дөрвөн хайрханы хоймортоо
Дүнхийж байдаг Чингэлтэй дээ
Дүүрэн жаргалтай биднийхээ
Дүүргийн нэр минь Чингэлтэй дээ
.....Чин хайрын дуугаа хүргэе дээ
.....Чингэлтэй ууландаа сүүгээ өргөе дөө
Амгалан түвшнийг бэлгэдсэн
Аварга заан шиг Чингэлтэй дээ
Ариухан Туулдаа ундаалахаар
Айсуй яваа юм гэх домогтой доо
.....Чин хайрын дуугаа хүргэе дээ
.....Чингэлтэй ууландаа сүүгээ өргөе дөө
Чимгийн сайхан нийслэлийн
Чингэлтэй миний л дүүрэг дээ
Алагхан тайгын сэвшээ нь ээ
Анхилхан цэцгийн үнэртэй дээ
.....Чин хайрын дуугаа хүргэе дээ
.....Чингэлтэй ууландаа сүүгээ өргөе дөө
Adobe Flash Player not installed or older than 9.0.115!