Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо нь анх 1960 онд Чингэлтэй Хайрхан уулаа түшиглэсэн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны бүлд багтан гал голомтоо асаасан.

  • 158,6 га нутаг дэвсгэртэй
  • 1637 өрхийн
  • 6275 хүн амтай

 

Тус хороо   урд талаараа Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, зүүн хойд талаараа 13 дугаар хороо, хойд талаараа 15, 16 дугаар хороотой, баруун урд талаараа 10 дугаар хороотой тус тус хил залган хотын төв болон дүүргийн төвөөс 3 км зайд байрладаг.  12 дугаар хороо нь 1-10 хүртэл дугаарласан 181 гудамжтай. 2019 онд “Шилдэг хороо, шилдэг хэсгийн ахлагч” шалгаруулах болзолт уралдаанд хэсгийн ахлагчийн багаар тусгай байрын шагнал авсан. Дүүргээс зохиогддог  нийтийг хамарсан арга хэмжээд баг хамт олноороо амжилттай оролцдог. Ерөнхий боловсролын 61 дүгээр сургууль, 154 дүгээр хүүхдийн цэцэрлэг, 276 дугаар хүүхдийн цэцэрлэг, Ерөнхий боловсролын 144-р сургууль, Насан туршийн боловсролын төв, Нийслэлийн Цагдаагийн Еөрөнхий Газрын харъяа албадан саатуулах төв, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих “Чингэлтэйд үйлдвэрлэв-3” төв, Нарантуул-2 худалдааны төв зэргээс гадна архи согтууруулах ундаа худалдаалдаг хүнсний дэлгүүр 17, 6 нэрийн хүнсний дэлгүүр 6, баар караоке 2, нийтийн байр 14 гэх мэт нийт  аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа эрхэлдэг. Хорооны өрх, иргэд хорооны төвөөс 3 км хүртэл зайд амьдардаг. Дүүргийн сүлжээнд холбогдсон.


ЧИНГЭЛТЭЙ  ДҮҮРГИЙН 12 ДУГААР ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА

 йыйыйы

Рэнцэндоржийн  Ганболд 1974 оны 11 сарын 16 нд Төв аймгийн Алтанбулаг суманд  төрсөн.  Ам бүл- 6.  1982-1992 онд Төв  аймгийн  Баянхангай  сумын 10-н жилийн  сургууль, 1993-1997 онд ИШДС-ийг багш, дасгалжуулагч мэргэжлээр бакалаврын зэрэгтэй  төгссөн. 2013 онд ҮБТДС-ийн магистрын ангийг “Үндэсний шагайн харвааны өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага” сэдвээр  магистрын зэрэг хамгаалсан. 2014- 2016 онд Удирдлагын академийг “Төрийн удирдлага”  чиглэлээр төгссөн.

Ажлын туршлага:

  • 1997-2003 онд “Эрдмийн Ундраа” цогцолбор сургуульд биеийн тамирын багш
  • 2003-2017 онд “ГБХ” ХХК-ийн  захирал
  • 2017 оноос одоог хүртэл ЧД-ийн 12-р хорооны Засаг даргаар тус тус ажиллаж байна.