Тус хороо нь 1937 оныг хүртэл чулуун бурхантай эзгүй дэнж байсан бөгөөд, ганц хонин хашаа 2-3 айл бууж өргөжсөнөөр 1957 онд 160 өрх 500 гаруй хүн амтай Засаг захиргааны нэгж Чингэлтэй хорооны 9 дүгээр хорин гэж анх байгуулагджээ. Анхны хорины даргаар Б.Лувсандорж ажиллаж байв. Тус хороо нь Сүхбаатарын районы 9 дүгээр хороо байгаад 1992 онд Чингэлтэй дүүрэг байгуулагдахад Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо болсон түүхтэй.

  • 1 га нутаг дэвсгэртэй
  • 1325 өрх
  • 5164 хүн амтай

25

Баруун талаараа Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, хойд талаараа Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, зүүн талаараа Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, урд талаараа  Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороотой хиллэн оршдог. 

Тус хорооны Засаг дарга Д.Уянга

Зохион байгуулагч Б.Ариунжаргал

Нийгмийн ажилтан Д.Сэлэнгэ

Хөдөлмөр эрхлэлт, Халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Алтанбямба

Улсын бүртгэгч Т.Эрдэнэцэцэг

Ахмадын дарга Ц.Шатар

Хэсгийн байцаагч цагдаагийн ахлах дэслэгч

Ц.Лхагва-Очир,

Хороо хариуцсан цагдаа, цагдаагийн дэд ахлагч Т.Мэндбаяр

Хорооны үйлчлэгч Ж.Оюундулам

1-р хэсгийн ахлагч Х.Болормаа, 2-р хэсгийн ахлагч Ц.Нямсүрэн, 3-р хэсгийн ахлагч Д.Лхагвадулам 4-р хэсгийн ахлагч Ч.Энхсайхан, 5-р хэсгийн ахлагч Б.Оюунгэрэл, 6-р хэсгийн ахлагч С.Наранцэцэг, 7-р хэсгийн ахлагч Б.Амарзаяа, 8-р хэсгийн ахлагчаар Ц.Энхцэцэг, 9-р хэсгийн ахлагчаар Ц.Туяацацрал нар ажиллаж байна.

"Цэнгэлжаргал хайрхан" өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Э.Анхгэрэл болон 3 эмч, 4 сувилагч, 1 нийгмийн ажилтан, нар ажиллаж байна.

ХАЯГ БАЙРШИЛ:

Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Чингэлтэйн 1-1 тоот,

Утас:(976) 77241900

Цахим хаяг: Арваннэгдүгээр Хорооны Иргэний танхим


ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 11 ДҮГЭЭР ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА

27

Давааням овогтой Уянга 1978 онд Улаанбаатар хотын 1 дүгээр төрөх эмнэлэгт төрсөн. Ам бүл 2.

1986-1996 онд Дорнод аймгийн Сүмбэр сумын ерөнхий боловсролын дунд сургууль, 2000-2005 онд Батлан хамгаалахын Их сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 2015-2017 онд Удирдлагын академийг төрийн захиргааны менежер, 2018-2020 онд Хүмүүнлэгийн ухааны харьяа Билэг дээд сургуулийг эрх зүйн магистрын зэрэгтэй төгссөн.

Ажлын туршлага:

  • 2006 онд Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны Нийгмийн ажилтан
  • 2007-2013 онд тус дүүргийн 12 дугаар хорооны Нийгмийн ажилтан
  • 2013-2017 он хүртэл тус дүүргийн 11 дүгээр хорооны Зохион байгуулагч
  • 2017 оноос хойш 11 дүгээр хорооны Засаг дарга
  • 2020 оноос дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр ажиллаж байна.