Тус хороо нь анх Октябрийн районы 20 дугаар хороо нэртэйгээр зохион байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаад бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр 1992 оны 10 дугаар сарын 15-нд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо болон шинэчлэгдэн зохион байгуулагдаж өнөөг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо нь баруун талаараа БГД-ийн 11, 23 дугаар хороо, ЧД-ийн 20 дугаар хороо, хойд талаараа ЧД-ийн 12 дугаар хороо, зүүн талаараа ЧД-ийн 9, 10 дугаар хороо, урд талаараа ЧД-ийн 8 дугаар хороотой хил залгаа оршдог. Нийт 0-18 насны 2268 хүүхэд, ахмад-832, гавьяат цолтон-2, хүндэт донор-3, алдарт эхийн одонтой-370, хөгжлийн бэрхшээлтэй-187 оршин сууж байна.

  • 81200 га нутаг дэвсгэртэй
  • 10 хэсэг, 1757 өрхтэй
  • 6611 хүн амтай

16

Засаг дарга Б.Ерөө, Зохион байгуулагч С.Нямжаргал, Нийгмийн ажилтан Ө.Энхчимэг, Үйлчлэгч Б.Оюунцэцэг, Халамж үйлчилгээний мэргэжилтэн Б.Болортуяа, Ахмадын дарга М.Бодь, 1 дүгээр хэсгийн ахлагч Б.Оюунцэцэг, 2 дугаар хэсгийн ахлагч Б.Жавзандолгор, 3 дугаар хэсгийн ахлагч Ч.Одгэрэл, 4 дүгээр хэсгийн ахлагч Н.Батсайхан, 5 дугаар хэсгийн ахлагч Г.Алтаннавч, 6 дугаар хэсгийн ахлагч Ц.Бадамхорлоо, 7 дугаар хэсгийн ахлагч Э.Сарнай, 8 дугаар хэсгийн ахлагч Б.Сийлэгмаа, 9 дүгээр хэсгийн ахлагч О.Ганцэцэг, 10 дугаар хэсгийн ахлагч С.Батцэцэг нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг томоохон аж ахуйн нэгж,  компани болон үйлдвэрлэл үйлчилгээний төв зэрэг төвлөрсөн газар олны нэрээр нэрлэгдсэн гудамж талбайтай.  Хувьсгалчдын А,Б,В,Г гэсэн нэртэй гудамжнууд байдаг. Хороонд Хайрхан хөгжлийн төв-2, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв, 173 дугаар цэцэрлэг, Хилийн цэргийн 0208 дугаар тусгай анги зэрэг төрийн байгууллага байрладаг.  Хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хүнсний 8 болон 6 нэрийн дэлгүүр-22, нийтийн байр-18, үсчин гоо сайхан-5, халуун ус-2, авто засвар үйлчилгээ, угаалга, дугуй засвар-10, ус түгээх байр-8, шатахуун түгээх колонк-2 зэрэг аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байна.

ХАЯГ БАЙРШИЛ:

Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Б/4 дүгээр гудамж,

Утас:(976) 7724 190

Цахим хаяг:

 Цахим шуудан: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.


ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 7 ДУГААР ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА

15

 Бэгзсүрэнгийн Ерөө 40 настай. 1983 онд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотод төрсөн.

2000 онд Дархан Өргөө коллеж төгссөн. 2005 онд Их Засаг их сургууль эрх зүйч,  2014 онд Удирдлагын академи төрийн удирдлагын магистр тус тус төгссөн. Эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг.

 Ажлын туршлага:

  • 2000-2001 УБТЗ-н Мод боловсруулах үйлдвэрт нооромчин
  • 2009-2012 онд БНСУ-д гэрээт ажилтан
  • 2014-2016 онд Глобал Ювал ХХК-д менежер
  • 2016-2019 онд УИХ-ын Тамгын газар
  • 2019-2021 онд БНСУ
  • 2022 оноос Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргаар ажиллаж байна.