Тус хороо нь 2022 онд 12 дугаар хорооны нутаг дэвсгэрээс салж 21 дүгээр хороо болон байгуулагдсан. Хотын төв болон дүүргийн ЗДТГ-аас  5 км зайд байрладаг. Анхны 21 дүгээр хорооны засаг даргаар Н.Бямбагэрэл ажиллаж байв. Баруун талаараа дүүргийн 7 дугаар хороо, хойд талаараа  16 дугаар хороо, урд талаараа  12 дугаар хороотой хиллэдэг.

  • 178,6 га газар нутагтай 
  • 827 өрхийн 6957 хүн амтай

86

 

Хөдөө орон нутаг болон Улаанбаатар хотын түр оршин суугч нийт 176 өрхийн 6541 хүн ам амьдарч байна. Тус хорооны Засаг даргаар Б.Төрболд,  Зохион байгуулагч Л.Болортуяа, Хөдөлмөр эрхлэлт, Халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Ахмадын дарга З.Чимэдцэрэн Хэсгийн байцаагч цагдаагийн ахлах ахлагч Н.Наянбаатар, Хорооны үйлчлэгч Д.Цэцэгмаа,  1-р хэсгийн ахлагч Б.Мөнхцэцэг, 2-р хэсгийн ахлагч Н.Баасан, 3-р хэсгийн ахлагч М.Энхмаа, 4-р хэсгийн ахлагч Т.Сэлэнэгсайхан,  5-р хэсгийн ахлагч Ц.Отгонтуяа,  6-р хэсгийн ахлагч Б.Гал, 7-р хэсгийн ахлагч Э.Урангоо, 8-р хэсгийн ахлагчаар Ч.Пүрэвсүрэн, 9-р хэсгийн ахлагчаар У.Уранчимэг, 10 хэсгийн ахлагч Б.Отгонтуяа нар ажиллаж байна.

21 дүгээр хороо нь 18-22 хүртэл дугаарласан 95 гудамж, 1397 хашаатай, ЕБ-ын 138 дугаар бага сургууль болон 220, 154 дүгээр цэцэрлэгүүд, Мон кара ХХК, Зам гүүрийн авто бааз , нэрийн 17 дэлгүүр, 6 нэрийн 5 дэлгүүр нийтийн байр 4 гэх мэт нийт 28 аж ахуй нэгжтэй.

"ШЭЖИДДҮГ" өрхийн эрүүл мэндийн төвийн  захирал Ц.Цэрэндолгор болон 10 эмч, 8 сувилагч, 2 нийгмийн ажилтан, үйлчлэгч  2 тус тус ажиллаж байна.

 

ХАЯГ БАЙРШИЛ:

  • Чингэлтэй дүүргийн 21 дугаар хороо Булгийн 20-1110 тоот  
  • Цахим хаяг: Хориннэгдүгээр хорооны иргэний танхим

 ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 21 ДҮГЭЭР ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА

85

 

Бямбадорж овогтой Төрболд Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн. МУБИС-ийн Түүх нийгмийн ухааны сургуулийг Түүхийн багш мэргэжлээр төгссөн. Магистр зэрэгтэй.

Ажлын туршлага:

  • Монголын залуучуудын холбоонд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн
  • МЗХ-ны Удирдлага хамтын ажиллагааны газрын дарга
  • МЗХ-ны Тамгын газрын дарга
  • Чингэлтэй дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтэст соёл урлаг хариуцсан мэргэжилтэн
  • Төрийн захиргааны удирдлагын хэлтэст хороо хариуцсан мэргэжилтэн
  • 2023 оноос 21 дүгээр хорооны Засаг даргаар ажиллаж байна.