Тус хороо нь 1971 онд Сүхбаатар районы 45 дугаар хороо гэж анх байгуулагдан 1977 онд нутаг дэвсгэрийн зохион байгуулалтаар Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо мөн 1992 онд Чингэлтэй дүүргийн 18-р хороо, 2007 оны 1-р сарын 1-ээс НИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор 19-р хороо, 2021оны 12-р сарын 24-ний НИТХ-ын Хорооны бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай 12/36 тогтоолоор 24-р хороо  болон өөрчлөгдөн ажиллаж байна.

2023 оны байдлаар 200 га газар нутагтай, нутаг дэвсгэрийн 60 гаруй хувь нь ойн ногоон бүсэд хамаардаг. 1150 өрхийн 3800 хүн амтай, 24 аж ахуй нэгж байгууллагатай, 4 амралтын газартай, шатахуун түгээх станц 8,   Ар согоот, Шадивлан, Зуун мод, Яргайт, Яргайтын богино, Жигжид, Гүнт, Билгүүний энгэр, Майхан толгой, Ойн булаг зэрэг зуслангийн газруудыг хамарсан  газартай.

38

Хаяг байршил:

Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2-р хэлтсийн зуслангийн   Жигжид дахь тасгийн байранд  түр байрлаж байна.

Утас: 99099581,88089215

Цахим хаяг:

https://www.facebook.com/24khoroo


 ЧИНГЭЛТЭЙ  ДҮҮРГИЙН 24 ДҮГЭЭР ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА

40

Эрдэнэбатын Бадрал 1974  онд Улаанбаатар хотод төрсөн. Эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. 1983-1993 онд Нийслэлийн 23-р дунд сургууль, 1993-1997 онд ШУТИС, Авто Механикийн сургуулийг тус тус төгссөн.

Ажлын туршлага:

  • 2010-2020 онд “БОТСА” ХХК-д захирал
  • 2020-2022 онд “Хайрхан хөгжлийн төв”-д менежер
  • 2022 оноос Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хорооны Засаг даргаар ажиллаж байна.