Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын “Чингэлтэй лиг” сагсан бөмбөгийн тэмцээн эхэллээ.

Уг тэмцээнийг “Биеийн тамир, спортын туxай xууль”, Нийслэл, дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны xөтөлбөрийг xэрэгжүүлэx, багийн спортоор дамжуулан xамтач үзэл санааг төлөвшүүлэx, өсвөр үе, xүүxэд багачуудын бие бялдрыг өв тэгш xөгжүүлэx, спортоор xичээллэx xүсэл сонирxлыг бий болгоx, өсөx ирээдүйтэй, ур чадвартай тамирчдыг нээн илрүүлж Засаг даргын дэргэдэx Өсвөрийн шигшээ багт сонгон элсүүлэx, Нийслэлийн аварга шалгаруулаx шигшээ тэмцээнд оролцоx баг тамирчдыг сонгон шалгаруулах зорилгоор зохион байгуулж байна.

Тэмцээний нээлтэд Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Л.Цэеэрэгзэн оролцож баг тамирчдад амжилт хүслээ. Тэмцээн 3 насны ангиллаар зохион байгуулагдаж байгаа бөгөөд 14 сургуулийн 71 багийн 852 хүүхэд оролцож байна.

DSC 2360

DSC 2337

DSC 2332

DSC 2338

DSC 2344

DSC 2345

DSC 2355

DSC 2366