Чингэлтэй дүүргийн удирдах ажилтны шуурхай хуралдаан өнөөдөр боллоо.  Шуурхай хуралдааныг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Лхагвасүрэн удирдан явууллаа.

Өнөөдрийн хуралдаанд дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс,  Нийгмийн даатгалын хэлтэс, Боловсролын хэлтсийн удирдлагууд мэдээлэл хийлээ.

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Лхагвасүрэн удирдах ажилтнуудад үүрэг даалгавар өглөө. Цаг агаар дулаарч буйтай холбоотой халиа тошин үүсэх, нэмэгдэх, шар усны үер болох эрсдэлтэй учраас дүүргийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бэлтгэл, бэлэн байдлыг хангахыг даалгав.

Мөн иргэдийн аюулгүй байдлыг хангах орчин нөхцлийг бүрдүүлэх, хог цэвэрлэгээ, ариутгалын ажилд анхаарах, иргэдээс ирсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлийг цаг тухай бүрт нь шийдвэрлэх, иргэдийн санал хүсэлтийг сонсож ажиллахыг даалгалаа.

Хаврын дулаан улирал ирж буйтай холбоотой гудамж талбайд хүүхдүүд гадаа тоглох, дугуй, скүүтэр унах зэрэг хөдөлгөөний эрчим ихсэж байгаа учир хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллахыг үүрэг болголоо.

DSC 3632

DSC 3638

DSC 3640

DSC 3641

DSC 3643