Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 39, 57 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчдад 2023 оны 09 дүгээр сарын 28, 29-ны өдрүүдэд сургалтыг явууллаа.

3

2

11

Сургалтын гол зорилго нь сонгууль, сонгуулийн хууль тогтоомжийн талаар мэдлэг олгох, сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлэхийн ач холбогдлыг ойлгуулах замаар улс төрийн боловсрол олгож, тэдний идэвх оролцоог нэмэгдүүлэх, жендэрийн талаарх хэвшмэл буруу ойлголтыг өөрчилж, зөв ойлголттой, мэдрэмжтэй болгоход оршиж байгаа юм.

1

7

4

Цаашид Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 17, 61 дүгээр сургуулийн ахлах ангийн сурагчдад хоёр өдрийн сургалтыг явуулахаар төлөвлөж байна.

8

9

10

Жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийг 1992 онд Монголын Ахмадын өдөр болгосон түүхтэй. Энэ өдрийг дэлхий нийтээрээ 33 дахь жилдээ, Монгол Улсын хэмжээнд 31 дэх жилдээ тэмдэглэж байна.

Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын удирдлагууд өнөөдөр Засаг даргын Тамгын газарт ажиллаж байгаад гавьяаныхаа амралтанд гарсан үе үеийн ахмадуудаа хүлээн авч уулзлаа. Өнөөдрийн арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн анхны Засаг дарга А.Зул тэргүүтэй 59 ахмад хүрэлцэн ирсэн бөгөөд Засаг даргын зөвлөх Ч.Болормаа, Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар нар хүлээн авч уулзан, дүүргийн хэмжээнд сүүлийн жилүүдэд хийж хэрэгжүүлж байгаа ажлаа танилцуулан, үг сургаалийг нь сонсон хүндэтгэл үзүүллээ.

DSC 7411

DSC 7416

DSC 7417

DSC 7420

DSC 7422

DSC 7428

DSC 7431

DSC 7442

DSC 7452

DSC 7458

1

"Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр"-ийг угтаж Дүүргийн засаг даргын нэрэмжит “Өсвөрийн аврагч-2023” тэмцээнийг ерөнхий боловсролын сургуулиудын дунд зохион байгууллаа.

2

18

4

15

89

Тэмцээнийг дүүргийн Боловсролын хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Улаан загалмай хороотой хамтран зохион байгуулсан бөгөөд 12 сургуулийн 84 сурагч багийн жагсаалын үзүүлэх тоглолт, мэдлэг сорих асуулт, хариулт, усанд осолдогчийг аврах, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, хүч, авхаалж самбаа сорих, химийн хордолтын цэг, гал унтраах цэг зэрэг төрлүүдээр Хайрхан хөгжлийн төвийн хөл бөмбөгийн талбайд өрсөлдөн шилдгүүдээ тодрууллаа.

5

6

3

11

16

??Тэргүүн байранд дүүргийн Ерөнхий боловсролын 149 дүгээр сургуулийн “Хангарди” баг, шилжин явах цом, алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал ?Дэд байранд дүүргийн Ерөнхий боловсролын 24 дүгээр сургуулийн “Харсүлд” баг, мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал ?Гутгаар байранд дүүргийн Ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн сургуулийг "Элит-23" баг, мөнгөн шагнал ?Тусгай байранд дүүргийн Ерөнхий боловсролын 50 дугаар сургуулийн “Элит” баг өргөмжлөл, мөнгөн шагнал.

7

9

19

20

21

23

24

 

3

Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Л.Цэеэрэгзэн, Санхүү төрийн сангийн дарга Б.Нацагдорж болон бусад холбогдох албаны хүмүүс 17, 19 дүгээр хороодод ажиллалаа.

1

Тодруулбал дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн Ерөнхий боловсролын 117 дугаар сургуулийн Эцэг эхийн зөвлөлөөс сургуулийн орчны хөдөлгөөний аюулгүй байдал, авто машины зогсоол шийдвэрлүүлэх талаар дүүргийн удирдлагуудад хүсэлт тавьсны дагуу дүүргийн холбогдох албаныхан газар дээр нь очиж ажиллалаа.

2

wewe

ЕБС-ийн 117 дугаар сургуульд 1600 сурагч хоёр ээлжээр суралцдаг бөгөөд нэг ээлжиндээ 800 сурагч суралцдаг юм. Тэдний эцэг эхийн төлөөлөл өглөө, оройдоо хүүхдээ хүргэж авахад автомашины зогсоол хүрэлцдэггүй хүндрэлтэй байдалд хүргэдэг гэдгийг хэллээ.

4

5

wew

7

Түүнчлэн 17 дугаар хороонд цэцэрлэг баригдах газар чөлөөлөлтийн бүсийг сонгох ажлын дагуу хорооны нутаг дэвсгэрийн боломжтой газруудад очиж ажиллалаа.

Нийслэлийн Чингэлтэй дүүрэг 2023 оныг “Үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд ахмад үйлдвэрлэгчдийнхээ бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг Тусгаар тогтнолын талбайд зохион байгууллаа.

“Туршлагаа солилцож хамтдаа хөгжье” уриатай тус арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн 24 хорооны 54 ахмад  гараар урласан бүтээгдэхүүнүүд болон дотооддоо тарьж ургуулсан эко хүнсний ногоо, жимсний дээжээ үзэсгэлэн худалдаанд дэлгэж танилцуулсан юм. Үзэсгэлэн худалдааг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн дарга Т.Уламбаяр нар үзэж сонирхон, ахмадуудад өрхийн үйлдвэрлэл эрхлэхэд тулгарч буй хүндрэл болон дүүргийн зүгээс хамтран хэрэгжүүлж болох боломжийн талаар ярилцлаа.

2

4

5

382241489 6692158714194033 6150137126923028963 n

382785275 6692213234188581 5068135638352679428 n

383783842 6692159240860647 2024225289793871622 n

384690701 6692158554194049 7118452159363059227 n

6

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хэлтсийн дарга нарын шуурхай хурал боллоо.

7

Хуралдааныг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар, Засаг даргын орлогч Л.Цэеэрэгзэн нар удирдан явуулж, хэлтсийн дарга нарт ажлын үүрэг чиглэл өглөө.

1

2

3