Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Лхагвасүрэн өнөөдөр зарим хороодод ажиллалаа. Тухайлбал дүүргийн 24, 19, 18, 17, 14, 13 дугаар хороодод ажиллаж нөхцөл байдлыг сонслоо.

Чингэлтэй дүүрэг нь 24 хороотойгоос 6 хороо байшин хороо, бусад 18 хороо гэр хороололд хамаардаг. Тиймээс тулгамдаж буй асуудал харилцан адилгүй. Алслагдсан буюу зуслангийн бүсийн хороодын нутаг дэвсгэрт мал, адуу орж ирэх, цаг агаар дулаарсантай холбоотой халиа тошин үүсэх, нэмэгдэл эрсдэл байгааг дуулгалаа.

Мөн хороодын нутаг дэвсгэрт цас цэвэрлэгээг зохион байгуулах, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг чирэгдэлгүй хүргэх тал дээр анхаарч ажиллахыг Тамгын газрын дарга Ж.Лхагвасүрэн үүрэг болголоо.

fin 3

fin 20

fin 28

fin 40

fin 51

fin 54

fin 57

fin 61

fin 62