Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Лхагвасүрэн дүүргийн Эрүүл мэндийн төвийн албан хаагчидтай уулзалт зохион байгууллаа.

Уулзалтын эхэнд дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Сувд эрүүл мэндийн салбарт хийж хэрэгжүүлж буй ажлын талаар илтгэл тавьж, дүүргийн шинээр баригдаж буй өргөтгөлийн барилга, хайлааст амбулатори, эрт илрүүлгийн барилга, нэгдсэн эмнэлэгийн барилгын ажлын явцыг танилцууллаа.

"Дүүргийн удирдлагуудын зүгээс Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг ямагт дэмжиж ажилласан ирсэн. Тамгын газар, эрүүл мэндийн салбарт тулгамдаж ирсэн эмнэлгийн хүртээмжийн асуудлыг шийдэхээр хэд хэдэн барилгын ажлыг эхлүүлсэн. Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, сайжруулахад анхаарч ажиллаж байна. Цаашид ч эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилтан, албан хаагчдыг дэмжиж ажиллах болно” гэдгээ Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Лхагвасүрэн хэллээ.

Уулзалтаар Эрүүл мэндийн төвийн албан хаагчдын асуултад хариулт өгч, шийдвэрлэх боломжтой саналыг авч, хэлэлцэж ажиллахаар боллоо.

viber image 2024 03 12 18 14 51 780

viber image 2024 03 12 18 14 50 179

viber image 2024 03 12 18 14 49 162

viber image 2024 03 12 18 14 46 042

viber image 2024 03 12 18 14 48 187

viber image 2024 03 12 18 14 47 203

viber image 2024 03 12 18 14 52 614