Чингэлтэй дүүргийн Ахмадын хорооноос дүүргийнхээ ахмад настнуудтай уулзах уулзалтыг хуваарийн дагуу эхлүүлж, өнөөдрийн байдлаар 2, 3, 4, 5, 6, 8 дугаар хорооны ахмад настнуудтай уулзаад байна.

Уулзалтад дүүргийн Ахмадын хорооны дарга П. Төвсанаа, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Л.Баярмаа нар оролцож, ахмад настны хөгжил хамгааллыг сайжруулах чиглэлээр төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, дүүргийн хэмжээнд хийж хэрэгжүүлсэн ажлуудыг танилцуулсан ба уулзалтад дээрх хороодын 580 гаруй ахмад настан оролцож, санал хүсэлтээ илэрхийллээ. Уулзалт хуваарийн дагуу хороо бүрд хийгдэх бөгөөд 4 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм.

13

11

12

14