Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Зэвсэгт хүчний 120 дугаар ангитай хамтын ажиллагаа, "Иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх" ажлын хүрээнд "Байна уу Ээжээ" хөдөлгөөнт цахим булантай болгох санаачлагыг гарган өнөөдөр зөөврийн комьютер, хөдөлгөөнт суурин утас зэрэг шаардагдах зүйлсийг гардуулах арга хэмжээ Зэвсэгт хүчний 120 дугаар ангид боллоо.

Уг арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Лхагвасүрэн, Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн захирагч хурандаа Б.Даваа-Очир, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга хурандаа Б.Энхболд болон Цэргийн штабын офицерууд, Чингэлтэй дүүргээс Зэвсэгт хүчний 120 дугаар ангид татагдан алба хааж буй дайчид оролцлоо.

Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Лхагвасүрэн "Чингэлтэй дүүргээс татагдан ирж энэхүү ангид алба хааж буй та бүхнээрээ бахархаж байна. Саяхан байлдааны буудлагаа амжилттай хийсэн гэдгийг ангийн захирагчаас сонсоод залуу насаа бодон сууж байлаа. Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар "Иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх" ажилд идэвхитэй оролцдог ба энэхүү үйл ажиллагааг илүү үр дүнтэй болгоход Зэвсэгт хүчний 120 дугаар ангитайгаа үргэлж хамтран ажиллаж, тусалж дэмжихэд бэлэн гэдгээ илэрхийлмээр байна.

Та бүхэн минь хугацаат албаа нэр төртэй хаагаад ирээрэй Амжилт хүсье." гэлээ.

DSC 3792

DSC 3795

DSC 3803

DSC 3814

DSC 3832