Not published yet

“Төгсөлтийн аргачлалаар хэрэгжүүлэх туршилтын хөтөлбөр”-ийн тайлант өдөрлөг өнөөдөр Чингэлтэй дүүрэгт боллоо. Өдөрлөгт Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл оролцлоо.

Энэхүү хөтөлбөр нь нийгмийн халамжийн бодлогын шинэчлэлийн хүрээнд зорилтот өрхийг чадавхжуулах, амьжиргааг дэмжихэд чиглэсэн үйлчилгээг бий болгосон бөгөөд Азийн хөгжлийн банкны “Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөл 2”-ын санхүүжилтээр “Төгсөлтийн аргачлалаар хэрэгжүүлэх туршилтын хөтөлбөр” юм.

Уг хөтөлбөрийг Чингэлтэй дүүрэгт 6 дугаар сараас эхлэн хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд төсөлд хамрагдах иргэн, өрхийг санамсаргүй түүврийнаргаар сонгон хамруулсан юм. Төслийн хугацаанд тухайн иргэдийн нийгмийн идэвх оролцоог сайжруулах, ур чадварыг нээн илрүүлж хөгжүүлэх, өрхөд тохирох бизнесийг санал болгох зэрэг нөлөөллийн олон арга хэмжээг үе шаттай зохион байгуулж байгаа юм.

Чингэлтэй дүүргээс уг хөтөлбөрт 207 өрх хамрагдаж байгаа бөгөөд өрх бүрийн сонгосон бизнест тохируулан тус бүр 1.5 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн дэмжлэг олгосон юм.

Үүнээс 205 өрх бизнесээ сонгон тоног төхөөрөмжөө авч, 2 өрх нь бизнесээ сонгоогүй ч төсөлдөө идэвхтэй хамрагдаж өрхийн бизнесээ эхлүүлж, төслийн үр шимээ хүртээд байна.

 DSC0399

 DSC0389

 DSC0433