Чингэлтэй дүүргийн Ахмадын хорооноос дүүргийнхээ 1-24 дүгээр хороодын ахмад настнуудтай уулзах уулзалтыг 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 4 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд хуваарийн дагуу зохион байгуулж дууслаа.

Уулзалтад дүүргийн Ахмадын хорооны дарга П. Төвсанаа, Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Л.Баярмаа нар оролцож, ахмад настны хөгжил хамгааллыг сайжруулах чиглэлээр төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, дүүргийн хэмжээнд хийж хэрэгжүүлсэн ажлуудын талаарх мэдээллийг өгч, Хүний эрхийн Үндэсний комиссоос ахмад настнуудын эрх, хамгааллын чиглэлээр хийсэн судалгааны товч тайланг танилцуулсан юм.

Энэ удаагийн ээлжит уулзалтад 1-24 дүгээр хороодын 2400 гаруй ахмад настан оролцож, 160 гаруй ахмад настан санал хүсэлтээ илэрхийлсэн байна.

250b681a 9e9d 48fc 9d27 ed458aadf1c7

35593c74 7253 46a8 b41b 565c5f68d42f

b96dc468 5834 4f72 ab1c 5d11237224aa