Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Өсвөр үеийн Ширээний теннисний аварга шалгаруулах тэмцээн “Оч” ширээний теннисний клуб дээр боллоо.

Тэмцээний нээлтэд Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Л.Баярмаа, Биеийн тамир спортын хорооны дарга Б.Мөнхбаяр нар оролцож, тамирчдад спортын амжилт хүслээ.

Тэмцээнд Ерөнхий боловсролын 8 сургуулийн 70 гаруй тамирчин оролцож, аваргын төлөө өрсөлдөж байгаа бөгөөд тэмцээн 4 насны ангиллаар явагдаж байна.

DSC 2966

DSC 2969

DSC 2959

DSC 2942

DSC 2944

DSC 2947

DSC 2950

DSC 2952

DSC 2970

DSC 2972

DSC 2976

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн өсвөр үеийн аварга шалгаруулах “Зуун буудалт даам”-ны тэмцээн 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдөр дүүргийн 39 дүгээр сургууль дээр зохион байгуулагдаж 7-8, 9-10, 11-13, 14-16 насны ангилалд дүүргийн 5, 37, 39, 49, 50, 57, 72, 149, 140 дүгээр сургуулиудын нийт 126 охид, хөвгүүд оролцож, аваргууд шалгарлаа.

Ангилал тус бүр 1,2,3 дугаар байр шалгаруулсан ба багийн нийлбэр дүнгээр:

Тэргүүн байр: Б.Дамдинбазар дасгалжуулагчтай 57 дугаар сургууль

Дэд байр: Д.Элбэг дасгалжуулагчтай 39 дүгээр сургууль

Гутгаар байр: Ж.Чимэдмаа дасгалжуулагчтай 149 дүгээр сургуулийн баг тус тус шалгарсан юм.

430842904 404752955478697 5545556329474861953 n

431475470 1488780978651000 594548981643285447 n

431610563 886900879843983 2988964000949091784 n

431614069 7993400744022776 1335278875004999703 n

431645666 984816426334054 5009323563446187003 n

 

 

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Гомбожав, Чингэлтэй дүүргийн Хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Т.Батсүх, Хуульч, багш Н.Алтангэрэл нартай хамтран “МЭДЬЕ, СОНСЪЁ, СЭРГИЙЛЬЕ” сэдэвт сургалтыг 2024 оны 02 дугаар сарын 20-ноос 2024 оны 03 дугаар 07-ны өдрийг дуустал Ерөнхий боловсролын 5,17, 24, 37, 39, 49, 50, 57, 61, 112, 117 дугаар сургууль болон Соёл урлагын Их сургуулийн харьяа урлагийн төрөлжсөн сургалттай “БАДМААРАГ” ахлах сургуулийн ахлах ангийн 2734 сурагчдад сургалт зохион байгуулав.

00926b9d 8d57 42a7 b055 f7495f1d8cdd

09162397 4bd6 4041 b2c6 34d858197317

63574043 d5bb 4a02 b1d0 0cdf255ca02b

a552517d 703a 42a8 a724 9c68a6958ef8

ab66c367 9a05 4f2b b317 ae5c3aae585f

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Өсвөр үеийн Самбо бөхийн аварга шалгаруулах тэмцээн 2024 оны 03 дугаар сарын 09-ний өдөр зохион байгуулагдаж, ерөнхий боловсролын 14 сургуулийн 320 тамирчин оролцож, аваргууд шалгарлаа.

Тэмцээнд багийн нийлбэр дүнгээр:

1-р байр А.Мөнх-Ундрах багштай 37-р сургууль,

2-р байр Г.Идэрбаясгалан багштай 24-р сургууль,

3-р байр Х.Болдбаатар багштай 72-р сургуулийн баг тамирчид тус тус шалгарсан юм.

viber image 2024 03 10 19 57 27 240

viber image 2024 03 10 19 57 28 895

viber image 2024 03 10 19 57 31 931

viber image 2024 03 10 19 57 34 903

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аварга шалгаруулах тэмцээнийг нисдэг таваг, бочи, суугаа волейбол гэсэн 3 төрлөөр 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулж, дүүргийн 6 хорооны 80 гаруй тамирчин өрсөлдөж, аваргуудыг шалгарууллаа. 

Нисдэг тавгийн төрөлд:

1-р байр Д.Нямхүү ахлагчтай 7-р хорооны баг

2-р байр Ц.Баасан ахлагчтай 9, 19-р хорооны хамтарсан баг

3-р байр П.Батсүх ахлахчтай 5, 10-р хорооны хамтарсан баг

Бочины төрөлд:

1-р байр П.Батсүх ахлагчтай 5,10-р хорооны хамтарсан баг

2-р байр Н.Эрдэнэбаяр ахлагчтай 6, 8, 12-р хорооны хамтарсан баг

3-р байр Д.Нямхүү ахлагчтай 7-р хорооны баг

Суугаа волейболын төрөлд:

1-р байр Н.Эрдэнэбаяр ахлагчтай 6, 8, 12-р хорооны хамтарсан баг

2-р байр Ц.Бадамхорлоо ахлагчтай 7-р хорооны баг

3-р байр Ц.Баасан ахлагчтай 9, 10-р хорооны хамтарсан баг тус тус шалгарлаа.

viber image 2024 03 10 20 02 34 067

viber image 2024 03 10 20 03 17 749

viber image 2024 03 10 20 03 19 402

viber image 2024 03 10 20 03 21 609

Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/226, дүүргийн Засаг даргын 2024 оны А/03 дугаар захирамжуудын хүрээнд Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд хариулагагүй орж ирсэн малыг гаргах, эзэн холбогдогчийг тогтоох, хариуцлага тооцох нэгдсэн арга хэмжээг 2024 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 10-ний өдрүүдэд дүүргийн 1-24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зохион байгуулан ажиллалаа.

Дээрх 2 өдрүүдэд давхардсан тоогоор дүүргийн Засаг даргын Тамгын газар 12, 1-24 дүгээр хороодын 68 хэсгийн ахлагч, нийслэлийн 10 харъяа газар, агентлагийн нийт 462, Нийслэлийн цагдаагийн газраас морьт эргүүл-4, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын-26, дотоодын цэргийн 80, нийт 652 албан хаагч оролцож, дүүргийн нутаг дэвсгэрт 4 бүст хуваарилагдан, хариуцсан бүсийн нутаг дэвсгэрээс хариулаггүй малыг гаргалаа.

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийн суурьшлын бүсэд орж ирсэн хариулгагүй малыг 1 байршилд түр саатуулан хашаалж, цагдаагийн байгууллагаас малын эздийг тогтоох арга хэмжээг авснаар 706 адуу, 2 үхрийг эзэн холбогдогчид хүлээлгэн өгч, нийт 708 тооны малыг суурьшлын бүсээс гарган ажиллалаа.

Мөн цагдаагийн байгууллагаас 7 иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу зөрчлийн хэрэг нээн материалжуулан шалгаж байна.

viber image 2024 03 11 08 58 34 487

viber image 2024 03 11 09 16 59 765

viber image 2024 03 11 09 17 03 347

viber image 2024 03 11 09 17 11 651

viber image 2024 03 11 09 17 18 881

viber image 2024 03 11 09 17 28 426