"Чингэлтэй Тохижилт үйлчилгээний компани" дүүргийн нутаг дэвсгэрт хариуцсан хороод болон зарим гуу жалга, үерийн сувагт үүссэн хогийн цэвэрлэн ажиллаж байна.

Мөн Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээний "Найши трейд" ХХК нь хариуцсан нутаг дэвсгэрт 15 хог тээврийн машинаар айл өрх, аж ахуй нэгж байгууллагын хог хаягдлыг ачиж тээвэрлэн ажиллаж байна. Мөн 17 дугаар хорооны "Сурагчийн 42" дугаар гудамжинд үүссэн хог хаягдлыг цэвэрлэлээ. Хог хаягдлыг 16 жолооч, 28 ачигч, 15 зам талбайн үйлчлэгч, 5 түүвэр цэвэрлэгээний ажилтан, инженер технологийн ажилчид нийт 69 ажилтан ажиллаж байна. 

 viber image 2024 03 19 13 00 29 866

viber image 2024 03 19 13 00 30 324

viber image 2024 03 19 13 00 31 477

viber image 2024 03 19 13 00 31 862

viber image 2024 03 19 13 01 02 851

viber image 2024 03 19 13 01 03 825

viber image 2024 03 19 13 01 04 767

viber image 2024 03 19 13 01 05 151

Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтсээс санаачлан "Малчдадаа тусалъя" аяны хүрээнд дүүргийн Онцгой комисст дүүргийн 1-24 дүгээр хороо, төрийн өмчийн 19 сургууль, сургуулийн өмнөх боловсролын 39, Насан туршийн суралцахуйн төвийн нийт багш албан хаагч, эцэг эх асран хамгаалагч, сурагч хүүхдүүд, ард иргэдээс ирүүлсэн хандивын 4,000,000 сая төгрөг, 2.5тн гурил, 0.5тн цагаан будааг Улсын Онцгой комисст дүүргийн ЗДТГ-ын дарга Ж.Лхагвасүрэн, ИТХ-ын ажлын албаны дарга П.Баянбаатар нар хүлээлгэн өглөө.

viber image 2024 03 15 13 40 55 114

viber image 2024 03 15 13 40 55 522

viber image 2024 03 15 13 40 55 857

Монгол улсын Засгийн газар, Жендерийн үндэсний хорооноос зохион байгуулж буй “Харилцан хүндэтгэе” аяны хүрээнд хүүхэд багачуудыг хөгжүүлэх, сэтгэн бодох чадварыг дэмжих, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хүүхдийг номтой нөхөрлүүлэх зорилгоор дүүргийн 14 дүгээр хорооны салбар номын санг танилцуулах өдөрлөгийг зохион байгуулсан ба дүүргийн 145 дугаар сурагчид хамрагдлаа.

423766451 346968021047502 1398468480265759953 n

423944368 722937793285478 6444323622979357878 n

430767031 1585645918938857 8852602916882131624 n

430881712 2272960222899326 660778880781919688 n

Not published yet

Хөдөлмөрийн тухай хуулийн 16.1.6 дахь заалт, Хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны 5 дугаар тогтоолоор батлагдсан “Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны дүрэм”-ийн 2.6 дахь хэсэгт заасны дагуу Чингэлтэй дүүрэгт Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдсан.

Дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны ээлжит хурал өнөөдөр хуралдаж, гомдол гаргасан иргэдийн асуудлыг хэлэлцэн, холбогдох шийдвэрийг гаргаж байна.

Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо нь Хөдөлмөрийн маргаанаас урьдчилан сэргийлэх, шүүхийн өмнөх шатанд эвлэрүүлэн зуучлах үүрэгтэй бөгөөд долоо хоног бүр хуваарийн дагуу хуралдаж, хүсэлт ирүүлсэн иргэдийн асуудлыг хуулийн хугацаанд хэлэлцэн шийдвэрлэж байна.

viber image 2024 03 15 10 15 05 176

viber image 2024 03 15 10 15 06 685

Not published yet

Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээний хүрээнд нийслэлийн Чингэлтэй дүүрэгт хэрэгжиж буй Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилго бүхий Гэрээр айлчлагч аргачлалыг “Боловсрол ирээдүйн Хөгжлийн гарц” ТББ-тай гэрээлэн хамтран хэрэгжүүлж байгаа юм.

Төсөлд нийт 200 өрхийн 480 орчим хүүхэд хамрагдаж байгаа ба төслийн зүгээс хүүхдүүдэд тогтмол хяналт тавьж, шаардлагатай үйлчилгээнд холбон зуучилж, өрхийн ирээдүйн төлөвлөгөөг хамтран төлөвлөн хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд Хүүхэд хамгааллын компакт баг, Гэрээр айлчлагч төслийг хэрэгжүүлэгч байгууллага болох Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын Ерөнхий газар, Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Цагдаагийн газар, Хүүхэд, гэр бүл хөгжил, хамгааллын хэлтсийн төлөөлөл, гэрээр айлчлагч нарыг хамруулсан чадавхжуулах сургалт, хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

viber image 2024 03 14 17 20 13 641

viber image 2024 03 14 17 21 25 497

viber image 2024 03 14 17 22 03 992

Not published yet

Дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын даргын шийдвэрээр дүүргийн 24 дүгээр хорооны Сэлбэ голын зуун мод хэсэгт Онцгой байдлын хэлтсийн 3 алба хаагч, Тохижилт үйлчилгээний ХХК-ийн 2 инженер техникийн ажилтан, 1 механизмтай суваг шуудуу гаргах ажлыг Онцгой байдлын хэлтсийн орлогч хошууч Б.Амандых удирдлага зохион байгуулалтаар ханган шар усны үерт өртөх эрсдэлтэй 70 гаруй айл өрхүүдийн аюулгүй байдлыг хамгаалан ажиллаж байна.

viber image 2024 03 14 13 31 02 299

viber image 2024 03 14 13 31 02 924

viber image 2024 03 14 13 31 03 869

viber image 2024 03 14 13 31 05 998

viber image 2024 03 14 13 31 06 582

viber image 2024 03 14 13 31 07 188