Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл Монгол Хүн” үндэсний хөдөлгөөн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, ЭМЯ, БНСУ-ын “Green” эмнэлэгтэй байгуулсан “Хүүхдийн эрүүл мэндийг дэмжих төсөл”-тэй хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд тус эмнэлгийн эмч  мэргэжилтнүүд Чингэлтэй дүүрэгт энэ сарын 12-16-ны өдрүүдэд ажиллалаа.

1

“Green” эмнэлгийн 18 эмч, сувилагч дээрх хамтын ажиллагааны хүрээнд дүүргийн 12, 21 дүгээр хорооны “Шэжид Дүг” өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж 1400 орчим хүүхдүүдэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээг хийсэн юм.

3

2

4

5

Засаг дарга Н.Батсүмбэрэл “Green” эмнэлэгийн эмч, мэргэжилтнүүдэд талархал илэрхийлж цаашид хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх саналыг хэллээ.

9

8

“Green” эмнэлгийн дарга Им Сан Хёг  Чингэлтэй дүүргийн эмнэлгийн эмч, сувилагч нарыг улам гүнзгийрүүлэн мэргэшүүлэх, туршлага судлуулж ажиллах хүсэлтэй байгаагаа уулзалтын үеэр илэрхийллээ.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний аж ахуйн нэгжүүдийн дунд спортын дөрвөн төрөлт нөхөрсөг тэмцээнийг зохион байгууллаа.

1

Энэхүү тэмцээн нь хамт олны чөлөөт цагийг зөв, зохистой, үр бүтээлтэй өнгөрүүлж, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, бие бялдрыг чийрэгжүүлэх, нийтийг хамарсан арга хэмжээнд оролцох идэвхийг өрнүүлэх зорилготой юм.

2

3

Тэмцээн нийт 24 баг бүрэлдэхүүн оролцож сагсан бөмбөг, гар бөмбөг, дартс, олс таталтын төрлөөр хурд, хүч авхаалж самбайгаа сорин өрсөлдлөө.

4

Сагсан бөмбөгийн төрөлд:

  • I байр ЧД-ийн 23 дугаар хорооны ААН байгууллагууд
  • II байр “Эрдэнэбулган” ХХК-ийн Содон Бөмбөгөр худалдааны төв
  • III байр “Анко” ХХК-ийн Нарантуул 2 худалдааны төв

Гар бөмбөгийн төрөлд:

  • I байр “Саруул Ордон” ХХК-ийн Алтжин Бөмбөгөр худалдааны төв
  • II байр 23 дугаар хорооны ААН байгууллагууд
  • III байр “Свийт Рейсенс” ХХК

Дартсын төрөлд:

  • I байр 18, 19, 24-р хорооны ААН байгууллагууд
  • II байр 12, 13, 21-р хорооны ААН байгууллагууд
  • III байр 7, 8, 20-р хорооны ААН байгууллагууд

Олс Таталтын төрөлд:

  • I байр “Ванхүү” ХХК-ийн Далайхүү худалдааны төв
  • II байр 22-р хорооны ААН байгууллагууд
  • III байр “Саруул Ордон” ХХК-ийн Алтжин Бөмбөгөр худалдааны төв орлоо.

5

6

7

8

9

11

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Чингэлтэй дүүргийн Залуучуудын холбооноос санаачлан “Шинэ сэргэлт Чингэлтэй” залуучуудыг дэмжих хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллалаа.

1

2

6

10

8

3

7

9

4

5

Чингэлтэй дүүргийн залуучуудыг хөгжүүлэх, идэвхжүүлэх харилцан суралцах, өөрсдөө бүтээн байгуулах боломж олгох, нийслэл, дүүргийн бодлого шийдвэрт залуучуудын санаа бодлыг тусгах, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор дүүргийн 16-40 орчим насны залуучуудыг хамруулсан тус хөтөлбөр амжилттай өндөрлөлөө.

Волейболын спортын олон улсын хэмжээний мастер Жаргалын Хаянхярваагийн нэрэмжит Мини-волейболын улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 12-17-ний өдрүүдэд дүүргийн Биеийн тамир спорт хороон дээр болж байна.

1

2

3

5

6

Энэ жилийн тэмцээнд нийт 400 багийн 2200 гаруй өсвөрийн тамирчид хурд хүч авхаалж самбаагаа гарган оролцож байна.

7

Монголын хүүхдийн спортын Vll их наадмыг зургаадугаар сарын 19-29-ний өдрүүдэд Баянхонгор аймагт спортын 23 төрлөөр зохион байгуулна. Хүүхдийн спортын зуны VII наадамд Чингэлтэй дүүргээс 120 тамирчин, 14 дасгалжуулагч спортын 17 төрөлд оролцохоор бэлтгэл ажлаа хангаад байна.

1

4

Өнөөдөр дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, ГХУСАЗСЗ-ийн Ажлын албаны дарга, ИТХ-ын Төлөөлөгч Т.Идэрцагаан тэмцээнд оролцож буй баг тамирчдад хувцас хэрэгслийг гардуулж, амжилт хүслээ.  

3

5

8

Хүүхдийн спортын зуны VII наадамд 7000 гаруй тамирчин өрсөлдөх аж. Наадмын бэлгэдлээр Монгол Улсад төдийгүй дэлхийд нэн ховордсон Мазаалай баавгайг сонгожээ.

Чингэлтэй дүүргийн засаг дарга Н.Батсүмбэрэл өнөөдөр “Тэнгэрлэг Монголын газар шороо” Төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзлаа. Тус байгууллага нь 2015 оноос байгаль орчныг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт олгосон хууль бус газрын зөвшөөрлийг цуцлахыг шаардсан албан бичгийг өгсөн юм.  

4

Энэхүү албан бичигт “Чингэлтэй  дүүргийн 24-р хорооны нутаг дэвсгэр Ойн булаг гэх газарт ойн сан болон усны сан бүхий газарт зөвшөөрөл олгосон байх бөгөөд газар ашиглагч нь барилга барихаар байгалийн мод бутыг олноор устгаж, булгийн эхийг сүйтгэж байгаа” талаар дурьдаад, тухайн газрын зөвшөөрлийг цуцлан, байгалийн нөхөн сэргээлт хийлгэхийг шаардсан байна.

3

Хэзээ, ямар шийдвэрээр энэхүү зөвшөөрөл олгогдсон, хуульд нийцэж байгаа эсэхийг судлан, хуулиар хориглосон газарт олгогдсон бол цуцлаж, нөхөн сэргээлт хийлгэнэ гэдгээ Засаг дарга Н.Батсүмбэрэл хэллээ.

2

1

5

Засаг даргын зүгээс хууль бусаар олгосон газрын асуудалд анхаарлаа хандуулан ажиллаж байгаа, тэр тусмаа  сургууль цэцэрлэгийн газраас хулгайлсан хууль бус үйлдлүүдийг шалгуулах ажил эхлээд явж байна гэж тэрээр ярилаа.