Нийтийн эзэмшлийн зам талбай, үзэгдэх орчин хаасан, автобусны буудал дээр олноор байршуулсан зөвшөөрөлгүй түргэн үйлчилгээний цэгүүдийг нүүлгэх ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байршуулсан зөвшөөрөлгүй түргэн үйлчилгээний цэгүүдийг албадан нүүлгэн, газар чөлөөлөлтийг хийлээ. Цаашид үе шаттайгаар зөвшөөрөлгүй түргэн үйлчилгээний цэгүүдийг нүүлгэж, газрыг чөлөөлнө.

10

9

11

Нийтийн эзэмшлийн зам талбай, үзэгдэх орчин хаасан, автобусны буудал дээр олноор байршуулсан зөвшөөрөлгүй түргэн үйлчилгээний цэгүүдийг нүүлгэх ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байршуулсан зөвшөөрөлгүй түргэн үйлчилгээний цэгүүдийг албадан нүүлгэн, газар чөлөөлөлтийг хийлээ. Цаашид үе шаттайгаар зөвшөөрөлгүй түргэн үйлчилгээний цэгүүдийг нүүлгэж, газрыг чөлөөлнө.

10

9

11

Дүүргийн Засаг даргын дэргэдэх “Худалдаа үйлчилгээ зохицуулах Зөвлөл”-ийн шийдвэрийн дагуу улирлын чанартай үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд “Тусгаар тогтнолын талбай”-г угааж цэвэрлэгээ хийж ажиллалаа.

1

4

5

6

7

8

Хөдөлмөрийн тухай хуулийн 16.1.6 дахь заалт, Хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны 5 дугаар тогтоолоор батлагдсан “Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны дүрэм”-ийн 2.6 дахь хэсэгт заасны дагуу Чингэлтэй дүүрэгт Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдсан.

Дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо өнөөдөр ээлжит хурлаа хуралдуулж, гомдол гаргасан 3 иргэний асуудлыг хэлэлцэн, холбогдох шийдвэрийг гаргалаа.

Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо нь Хөдөлмөрийн маргаанаас урьдчилан сэргийлэх, шүүхийн өмнөх шатанд эвлэрүүлэн зуучлах үүрэгтэй бөгөөд долоо хоног бүр хуваарийн дагуу хуралдаж, хүсэлт ирүүлсэн иргэдийн асуудлыг хуулийн хугацаанд хэлэлцэн шийдвэрлэж байна.

DSC 3080

DSC 3082

DSC 3083

DSC 3088

4

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас 2021-2023 онд цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаасан алба хаагчдын цэргээс халагдах ажиллагааг өнөөдөр буюу 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр дүүргийн Засаг даргын Тамгын газарт зохион байгууллаа.

5

Уг ажиллагаанд дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Баянбаатар, Цэргийн штабын дарга хурандаа Н.Энхбат нар оролцлоо.

2

3

Цэргийн албыг 2021-2023 онд биеэр дүйцүүлэн хаасан эдгээр алба хаагчид нь коронавируст халдвар (КОВИД-19) цар тахлын үед хүлээсэн үүргээ амжиллтай биелүүлж цэргийн албаа нэр төртэй хаалаа.

4

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хэлтсийн дарга нарын шуурхай хурал өнөөдөр буюу зургаадугаар сарын 19-ны өдрийн даваа гарагт уламжлал ёсоор боллоо.

1

2

Хуралдааныг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар удирдан явуулж, хэлтсийн дарга нарт ажлын үүрэг чиглэл өглөө.