Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 2015 онд Монгол Улсын Их Хурлаас баталсан Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд Самбалхүндэвийн оршуулгын газрыг олон улсын жишигт нийцүүлэн Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгох төслийг хэрэгжүүлэхээр тусгасан. Уг төслийг нийслэлийн Засаг даргын 2021 оны А/733 тоот захирамжаар төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр болсон юм.

DSC 2173

Энэ хүрээнд “Нью Семетри” ХХК Чингэлтэй дүүргийн 20-дугаар хороо Далан давхар (Самбалхүндэв)-ийн оршуулгын газарт дурсгал хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын тохижилтын ажил эхлээд явж байна. Тухайн ажлын явцтай Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа танилцлаа. Бүтээн байгуулалт, ногоон байгууламж бүхий тохижилтын ажил 10 га талбайд 2 жилийн хугацаанд хийгдэж дуусах юм.

DSC 2178

Цэцэрлэгт хүрээлэнгийн 70 хувь нь ногоон байгууламж байх бол 30 хувьд нь буяны сүм, бурхан бологсдын чандар шүтээн залах хэсэг, иргэдийн зорчих явган зам, амрах суух хэсэг, орчны гэрэлтүүлэг зэргийг цогцоор нь шийдсэн тохижилтын ажлуудыг хийнэ.

DSC 2179

Төслийн хүрээнд тус оршуулгын газрын 10 га талбай дахь талийгаачдын булшийг холбогдох хууль тогтоомж, стандарт, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахуун, ёс заншилд нийцүүлэн газраас гарган чандарлаж, чандарыг шинээр байгуулах Дурсгал, хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд залахаар төлөвлөжээ.

DSC 2186

mpse5f 01 4 x974

Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээний ТҮК ХХК-ний үйл ажиллагаатай хотын менежeр танилцлаа. Тус компани хог тээвэрлэлт, үйлчилгээний 80 гаруй техник, машинтай. Зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээнд 120 гаруй үйлчлэгч ажиллаж байна. Тус компани өдөртөө дүүргийн хороодын 200 орчим тонн хогийг ачиж тээвэрлэж ажилладаг юм.

DSC 2160

DSC 2163

DSC 2164

DSC 2166

 

Хотын менежер дүүргийн 7 дугаар хороо Сервис центрт ажиллалаа. Тус байгууламж 2017 оноос эхлэн баригдаж 2020 онд улсын комисс хүлээн авч 166 өрхийг дулаанаар хангах дэд төв болон ашиглалтад орсон юм. Гэвч шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг төлөвлөлтийн дагуу бус, хариуцсан мэргэжлийн байгууллагууд хяналт тавиагүйгээс доголдоод байгаа юм.

DSC 2122

2020 оны 5 дугаар сард “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт”-ийг үндэслэн халаалтын зуухны ашиглалтыг Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар /ОНӨААТҮГ/, Цэвэрлэх байгууламж болон бохирын гол шугамын ашиглалтыг Ус сувгийн удирдах газар /ОНӨААТҮГ/-т шилжүүлсэн боловч халаалтын зуухны хүчин чадал, шугам тоног төхөөрөмжийн угсралт суурилуулалтын явцад дутуу хийгдсэн ажлуудаас шалтгаалан төгсгөлийн хэрэглэгчдийн даралт, зарцуулалт хүрэхгүй халаалт доголдох, бохир усны шугам хоолой бөглөрлөх зэрэг асуудлууд байнга гарч байна.

DSC 2132

Асуудлыг шийдвэрлэхийн тулд хариуцлага алдсан байгууллагууд болон ашиглалтад хүлээн авсан албан тушаалтнууд, байгууллагуудыг хууль хяналтын байгууллагаар шалгуулж асуудлыг шийдвэрлэх хэрэгтэйг хотын менежер хэллээ. Мөн хэрэглэгчдийг эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах үүднээс асуудлуудыг шийдвэрлэх талаар анхаарахыг хэллээ.

DSC 2137

DSC 2142

DSC 2152

Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа Чингэлтэй дүүрэгт ажиллалаа.

DSC 2061

Дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр 41, 54 дүгээр байрнуудын дунд замд борооны дараа их хэмжээний ус тогтож, иргэдийн санал хүсэлт ихээр ирдэг байсан. Борооны ус зайлуулах шугам байхгүйгээс ийнхүү ус тогтож байрны подваль руу ордог байсныг мэргэжлийн байгууллагууд хамтран шийдлийг ярилцлаа.

DSC 2070

Тухайлбал байрнуудын дунд байрлах Эрдэнэсийн арал цэцэрлэгт хүрээлэн рүү татаж, саарал усыг ашиглан ногоон байгууламжийг услах шийд боломжтой шийдлийг гаргалаа. Мөн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт усны гудамжинд цахилгааны шугам шилжүүлэх шаардлага тулгараад байгаа. Учир нь тухайн байршилд авто зам тавих ажил эхлэх гэж байгаа учир шугам шилжүүлэх хүсэлтийг Захирагчийн ажлын албанд гаргаж байгаа юм.

DSC 2083

DSC 2090

DSC 2100

DSC 2107

DSC 2111

 

3

 “Алсын хараа-2050” Монгол Улсын Урт хугацааны хөгжлийн бодлогын сургалтыг Чингэлтэй дүүргийн сургагч багш нарын 1-р багийнхан 1-24 дүгээр хороодын хэсгийн ахлагч 100 орчим албан хаагч нарт 2023 оны 5 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

.1

Сургалтаар Үндэсний нэгдмэл үнэт зүйл, Хүний хөгжил, амьдралын чанар ба дундаж давхарга, Эдийн засаг, Засаглал, Ногоон хөгжил, Амар тайван, аюулгүй нийгэм, Бүс, орон нутгийн хөгжил, Улаанбаатар ба дагуул хот гэсэн 9 бүлэг зорилго, 47 зорилтыг танилцуулан санал, оролцогч нарын ойлголт, дүгнэлтийг сонсож ажиллалаа.

2

4

5

Сургалтын шилдэг суралцагчаар дүүргийн 14-р хорооны хэсгийн ахлагч Б.Дарханцэцэг, 24-р хорооны хэсгийн ахлагч Г.Батцэнгэл нар шалгарлаа.

1

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвөөс санаачлан “Чингэлтэйд үйлдвэрлэв-2024” арга хэмжээ, дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Үйлдвэрлэлийг дэмжих жил”-ийн хүрээнд оёдлын стандартыг боловсронгуй болгох, оёдолчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх, туршлага, ур чадварыг сурталчлан таниулах, салбар дундын уялдаа холбоог сайжруулж, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Уран үйлчин-2023” уралдааныг амжилттай зохион байгууллаа.

6

Тус уралдааныг үндэсний хувцас, eвроп хувцас, хөдөлмөр хамгааллын хувцас гэсэн гурван төрлөөр онол, ур чадварын уралдаан гэсэн 2 үе шаттайгаар зохион байгуулсан бөгөөд нийт 121 оёдолчин ур чадвараа сорин өрсөлдөж шилдгүүдээ шалгаруулж, өнөөдөр өргөмжлөл, шагналыг гардууллаа.

“Уран үйлчин-2023” уралдааны Үндэсний хувцасны төрөлд эхний 5 байр:

I-р байранд №1005 /М. Бямбаа/

II-р байранд №1052 /Л.Нансалмаа/

III-р байранд №1003 /Б.Цэнд-Аюуш/

IV-р байранд №1014 /Б.Оюунцэцэг/

V-р байранд №1047 /Ш.Мөнхцэцэг/

Европ хувцасны төрөлд эхний 5 байр:

I-р байранд №1007 /Б. Болорцэцэг/

II-р байранд №1009 /Э.Хамсүм/

III-р байранд №1002 /Г.Нарангэрэл/

IV-р байранд №1002 /Ш.Одгэрэл/

V-р байранд №1012 /Ц.Саранцэцэг/

Хөдөлмөр хамгааллын хувцасны төрөлд эхний 5 байр:

I-р байранд №1079 / Н. Пүрэвдулам/

II-р байранд №1015 /Б.Батцэцэг/ I

II-р байранд №1002 /С.Ундрал/

IV-р байранд №1078 /М.Баасанжаргал/

V-р байранд №1058 /Б.Алтандөш/ Мөн уралдааны хүрээнд мастер оёдолчин цолны болзол хангасан 15 оёдолчинд цолыг нь олголоо. Уралдааныг хамтран зохион байгуулсан “ОЁДЛЫН САЛБАРЫН НЭГДСЭН МЭРГЭЖЛИЙН ХОЛБОО” ТББ, дэмжин ажилласан “АСРАЛТ БАЯН ХАЙРХАН” ХХК, “ӨНӨР БАЯН ХАЙРХАН” ХХК-ий хамт олонд талархал илэрхийлье.

2

3

4

5

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21