‘’ӨРГӨӨ” АМАРЖИХ ГАЗАР-ТӨРӨЛЖСӨН МЭРГЭШЛИЙН ЭМНЭЛЭГТЭЙ ХАМТРАН ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
 
Нийслэлийн Чингэлтэй дүүргээс “Өргөө” амаржих газар-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгтэй хамтран дүүргийн 13-19 дүгээр хороодын 0-2 сартай нярай хүүхдүүдэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг өчигдөр буюу 10 дугаар сарын 09-ний өдөр Хүүхдийн амбулаторд зохион байгууллаа.
 
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгээр “Өргөө” амаржих газрын нярайн нарийн мэргэжлийн эмч нар ажилласан ба үзлэгийн үед нярайн зүрхний үйл ажиллагаа, дотоод шүүрлийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоо, эхо шинжилгээ, зулайн эхо, хүчилтөрөгчийн дутагдал оношилгоо, тархины цус харвалт, уйланхайн өөрчлөлт усжилтын илрүүлэг, хэвлийн эхо шинжилгээ мазокийн шинжилгээ зэрэг урьдчилан сэргийлэг үзлэг оношилгоо хийгдлээ.
 
Мөн төрөөд удаагүй эхчүүд, ээжүүдэд эмэгтэйчүүдийн үзлэгийг хийж, сэтгэл зүйн зөвлөгөө өгч ажилласан ба төрсний дараах нярайн асаргаа болон нярайн шарлалт зэрэг асуудлуудаар эхчүүдэд мэдээлэл, зөвлөгөө өгсөн бөгөөд энэ удаагийн үзлэгт 13-19 дүгээр хороодын 150 гаруй нярайг хамруулсан юм.
311014921 5545067472238594 6280031464997970400 n

“ШИМТ+ STEAM” БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨРИЙН УДИРДЛАГУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
 
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл өнөөдөр “ШИМТ+ STEAM”-ийн гүйцэтгэх захирал, Физикийн ухааны доктор Ц.Хос-Очир, “ШИМТ+ STEAM”-ий н хөрөнгө оруулагч, “Сократус Стартап Студи”-гийн гүйцэтгэх захирал А.Мөнхцог нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хүүхдийн нас насны онцлогт тохирсон агуулга, арга зүй, хэрэглэгдэхүүн бүхий “ШИМТ+ kinder” цогц хөтөлбөрийг Чингэлтэй дүүргийн бүх цэцэрлэгүүдэд үе шаттайгаар хэрэгжүүлэхээр боллоо.
 
Олон улсын STEAM буюу ШИМТ хөтөлбөр нь сургалтын хамгийн оновчтой арга барил болох, хүүхдүүд баг болон өөрсдийн гараар бүтээл хийж, бүтээлээ ашиглан туршилт явуулах, шинийг санаачлах, хэлэлцэх замаар үйлдэн суралцдаг чухал онцлогтой.
“ШИМТ+” /Шинжлэх ухаан Инженерчлэл Математик Технологи Сэтгэлгээ-Гоо зүй/ нь STEAM /Science, Technology, Engneering, Art and Math/ гэх нэршлийн Монгол хувилбар нь юм.
STEAM (Science, Technology, Engineering, Art, Mathmathics) "ШИМТ+" Шинжлэх ухаан Инженерчлэл Математик Технологи Сэтгэлгээ-Гоо зүй гэсэн үгний товчлол юм.

"ЧИНГЭЛТЭЙД ҮЙЛДВЭРЛЭВ - 2022" ЧУУЛГА УУЛЗАЛТАД ТА БҮХНИЙГ УРЬЖ БАЙНА
 
Чингэлтэй дүүргийн Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн "ЧИНГЭЛТЭЙД ҮЙЛДВЭРЛЭВ-2022" чуулга, уулзалт 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 11:00 цагт "Holiday inn" Зочид буудлын "Их танхим"-д зохион байгуулагдах гэж байна.
Тус чуулга уулзалтад оролцохыг хүссэн үйлдвэрлэгчид дараахь линкээр болон хариуцсан хорооны мэргэжилтэнд бүртгүүлнэ үү.
Жич: БҮРТГЭЛ: 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг дуустал явагдана.
-1, 2, 10, 15, 17, 19 хороо Н.Оюунням 96 968690.
-3, 4, 11, 13, 14, 16, 18 хороо Э.Төмөрхуяг 99511118.
-5, 6, 7, 8, 9, 12 хороо О.Оюундарь 88764429

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТ ХОРОО ЭЛСЭЛТ АВЧ ЭХЭЛЛЭЭ
 
СУРГАЛТУУД:
✅ КИК бокс
✅ Усан спорт
✅ Фитнесс
✅ Чөлөөт бөх
✅ Үндэсний бөх
✅ Жудо бөх
ХОЛБОО БАРИХ УТАС: ✅ 77773113
ХАЯГ: ✅ Чингэлтэй дүүрэг Дэнжийн мянга Галданбошигтийн гудамж 751

УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧИДТЭЙ УУЛЗЛАА
 
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин нар дүүргийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзаж, үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.
 
Дүүргийн 7 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж буй “ОББТ” ХХК-ийн үйлдвэрийн байранд очсон юм. Уг үйлдвэр төмөр хийц, модон эдлэл, тавилга хийдэг бөгөөд их, дээд сургууль, ЕБС, цэцэрлэг гээд орон нутаг, нийслэлийн 120 гаруй байгууллагатай хамтран ажилладаг байна. Үйлдвэрлэгчдийн зүгээс төрөөс хувийн хэвшлийг дэмжих бодлого, зарим тулгамдаад байгаа асуудлаа уламжилсан юм.
 
Мөн тэд “Эко гар утасны тавиур” үйлдвэрлэл эрхлэгч Чингэлтэй дүүргийн иргэн Б.Батзоригийн мужааны цехэд очсон юм. Б.Батзориг нь 2015 онд тус цехээ нээж гар багажаар ажлын гараагаа эхэлж байжээ. Одоо харин түүний цех гар утасны тавиураас эхлэн 10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 15 иргэнийг тогтмол ажлын байраар хангажээ.
Түүний хувьд бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, олон улсад худалдаанд гаргахад дэмжлэг хэрэгтэйг уулзалтын үеэр УИХ-ын даргад уламжилсан юм.