“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ 2022” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
 
✅Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, дүүргийн Боловсролын хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс хамтран хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд замын хөдөлгөөнд зөв боловсон оролцох дадал хэвшил олгох, зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль дүрмийн мэдлэгийг олгох, түгээх, сурталчлах зорилгоор Ерөнхий боловсролын сургуулиудын дунд “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээний хоёрдугаар шат өнөөдөр нээлтээ хийлээ.
?Тэмцээний нээлтэд дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн Ажлын албаны дарга Т.Идэрцагаан, дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн Чиглэлийн ахлах зохицуулагч хошууч М.Гарьд, Боловсролын хэлтсийн дарга Ш.Оюунсүрэн, Ерөнхий боловсролын сургуулийн баг тамирчид оролцлоо.
?Хүүхдийг зам тээврийн хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцох зөв дадалд сургах, аюулгүй байдлаа хэрхэн хангах талаар хууль, эрх зүйн мэдлэг олгох тэдний эцэг, эх, асран хамгаалагч нарын үүрэг хариуцлагыг сайжруулах, сургуулийн багш, нийгмийн ажилтнуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор ЕБС-ийн 17 баг оролцож байна.
315943396 5658302107581796 637049038780170638 n
315972401 5658301920915148 2918686911141701188 n
316093119 5658301904248483 7817497698147280046 n
 
 

“ХҮНСНИЙ ХАНГАМЖ, АЮУЛГҮЙ БАЙДАЛ” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлагаар “Эрүүл хүнс - эрүүл амьдралын үндэс” уриан дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн улс орон даяар өрнөж, 21 аймагт нээлтээ хийгээд буй. Нийслэл Улаанбаатар хотод энэхүү хөдөлгөөний нээлтийг 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Соёлын төв өргөөнд зохион байгууллаа.
Уг арга хэмжээнд Ерөнхийлөгчийн үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдэрийн сайд Х.Болорчулуун, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар зэрэг зочдоос гадна хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэн судлаачид, төрийн албан хаагчид, үйлдвэрлэл эрхлэгчид, газар тариалан, мал аж ахуйн салбарын төлөөлөл 1200 гаруй зочин, төлөөлөгч оролцсон.
Мөн арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Мөнхбат, Засаг даргын орлогч Д.Отгонбаатар болон хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, худалдаа үйлчилгээ, газар тариалан, үйлдвэр үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгчдийн төлөөлөл 90 гаруй иргэн, аж ахуйн нэгжүүд оролцлоо.
Мөн энэ үеэр хөдөө аж ахуйн чиглэлээр үйлдвэрлэл эрхлэгч, хүнс үйлдвэрлэгч үндэсний компаниуд бүтээгдэхүүнийхээ дээжээс олон нийтэд танилцуулав.
Арга хэмжээний үеэр салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх танилцуулга, мэдээлэл хүргэж, тулгамдсан асуудлын шийдлийг тодорхойлон, улс орны хэмжээнд, бүс нутгийн түвшинд хамтран ажиллах талаар нэгдсэн ойлголт, байр суурийг иргэд, олон нийт, хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр үйлдвэрлэл эрхлэгчдэд хүргэж, хамтран ажиллахад арга хэмжээний гол зорилго чиглэж байна.
Нийслэл Улаанбаатар хотын хувьд хүн амын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнээс мах, гурил, төмсийг дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдээс худалдан авч, хэрэгцээгээ бүрэн хангаж чадаж байгаа бөгөөд гурил бүтээгдэхүүн, сүүн бүтээгдэхүүн, зарим төрлийн хүнсний ногооны 70-90 хүртэлх хувийг дотоодоос хангадаг. Улаанбаатар хот нь иргэдийнхээ хүнсний гол нэрийн 19 төрлийн бүтээгдэхүүн болох мах, махан бүтээгдэхүүн, тахианы мах, сүү, сүүн бүтээгдэхүүн, цөцгийн тос, гурил, гурилан бүтээгдэхүүн, өндөг, ургамлын тос, давс, төмс, лууван, байцаа, манжин, сонгино, саримс, хүрэн манжин, хүлэмжийн ногооны хэрэгцээг ирэх таван жилийн хугацаанд дотоодоос бүрэн хангах зорилго тавин ажиллах юм.
viber image 2022 11 18 10 35 23 524
viber image 2022 11 18 10 35 30 175
 
viber image 2022 11 18 10 35 39 925
viber image 2022 11 18 10 35 45 200

 
АЛБАН ХААГЧДЫГ ДАДЛАГАЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
 
Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулсан ажлын байран дээр дадлагажуулах сургалт болж өндөрлөлөө.
2022 оны арваннэгдүгээр сарын 01-нээс эхлэн зохион байгуулагдсан тус сургалтад дүүргийн 1-20 хороо, Засаг даргын дэргэдэх хэлтэс, алба, сургууль, цэцэрлэг, УТҮГ, ОНӨТҮГ зэрэг нийт 93 байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан 95 албан хаагчийг Засаг даргын Тамгын газрын Архивын тасагт дадлагажуулан сургаж байгаа юм.
Уг сургалтын зорилго нь байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн суурь ойлголт болох цаасан болон цахим архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа, архивын сан хөмрөгийг түүх, эрдэм шинжилгээний ач холбогдолтой баримтаар нөхөн баяжуулах, цахим хэлбэрт шилжүүлэх, данс бүртгэл үйлдэх зэрэг ажлыг ажлын байран дээр дадлагажуулж үндсэн ойлголт өгөхөд оршино.
315431989 5657850677626939 2515072769477246376 n
315440371 5657851014293572 6677565396383950483 n