Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо нь Монгол Улсын үндсэн хууль, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль батлагдсан гарсны дагуу УИХ-ын 1992 оны 18 дугаар тогтоолоор Сүхбаатар дүүргийг 2 дүүрэг болгон зохион байгуулснаар Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 329,18 кв/м талбайтай байгуулагдан Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо гэж нэрлэгдэх болсон.

  • 29,0 га нутаг дэвсгэртэй
  • 6 хэсэгтэй, 1126 өрхийн
  • 4626 хүн амтай
  • Орон сууцны 24 байртай
  • 250 гаруй аж ахуй нэгжтэйгээс ”Тэди” худалдааны төв, “Чандмань” төв, “Бишрэлт” худалдааны төв, “Бөртэ” цэргийн дүрэмт хувцасны үйлдвэр, Тэнгис кино театр, Үлэг гүрвэлийн төв музей зэрэг томоохон аж ахуй нэгжүүд, соёл үйлчилгээний газрууд, 2 хувийн цэцэрлэгтэй төвлөрсөн орон сууцны хороо юм.

000

 

Хорооны бүтэц зохион байгуулалтын хувьд Засаг дарга Б.Батболд, Зохион байгуулагч Г.Ганцэцэг, Нийгмийн ажилтан П.Ариунтуяа /хавсран/, Халамжийн мэргэжилтэн Ц.Отгонцэцэг, Улсын бүртгэгч Н.Мөнх-Эрдэнэ, үйлчлэгч Н.Зандансүрэн, Хэсгийн ахлагч Ж.Алтангэрэл, Ц.Хүрэлсүх, Ц.Эрдэнэтуяа, Л.Номин, Х.Оюунаа, А.Алтанцэцэг, хорооны Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэсэг: хорооны цагдаа Е.Досбол, Олон нийтийн цагдаа У.Цацрал, Олон нийтийн байцаагч Д.Нэргүй, Иргэдийн зөвлөл-3, Олон нийтийн эргүүл-10 хүн ажиллаж байна. Мөн“Энэрэнгүй-Үйлс” ӨЭМТ-ийн даргаар Б.Пүрэвжаргал, Нийгмийн ажилтан Б.Оюун-Эрдэнэ, их эмч-3, сувилагч-2, үйлчлэгч-1 ажиллаж  ахмад, залуучууд, эмэгтэйчүүд зэрэг олон нийтийн байгууллага ажлаа зохион байгуулан иргэдэд төрийн үйлчилгээг хүргэн ажиллаж байна. Алба хаагчдын  6% нь 25-30, 20% нь 31-40, 22% нь 41-50, 21% нь 51-60, 31% 61-70 насныхан байна.

 

 

ХАЯГ БАЙРШИЛ:

 Лааганы гудамж, 5 дугаар хороо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар хот,

15140  Утас: (976) 7724 1905

Цахим хаяг:

Тавдугаар Хорооны Иргэний танхим https://www.facebook.com/5khoroo

Facebook link: https://www.facebook.com/5khoroo 

Иргэдийн групп: https://www.facebook.com/groups/312435715809634              

 


ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 5 ДУГААР ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА

Галсанцэрэн овогтой Анхбаяр

 

 

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн өөрчлөлтөөр 1992 онд нийслэл хотын төв хэсэгт орших 4 дүгээр хороо нь Чингэлтэй дүүргийн хороо болж шинээр зохион байгуулагдсан. Ингэснээр Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны зарим хэсэг, Бага тойргийн 6, 9, 17, 19, 20, 21, 37 дугаар байруудыг нэмж харьяалах болсон байна. Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Самбуугийн гудамж, Лааганы гудамж, НҮБ-ын гудамжаар хүрээлэгдсэн. Зүүн талаараа Сүхбаатар дүүрэг, урд талаараа Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, баруун талаараа Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, баруун хойд талаараа Чингэлтэй дүүргийн 5, 6 дугаар хороотой тус тус хил залгадаг.

  • 6  га газар нутагтай
  • 6 хэсэгтэй, 1246 өрхтэй
  • 5300 хүн амтай

7

Тус хороонд 0-18 насны 1624 хүүхэд, ахмад-825, гавьяат цолтон-28, алдарт эхийн одонт-241, орон сууцны хөнгөлөлт эдэлдэг-32 ахмад оршин сууж байна.

Засаг даргаар Б.Батцэцэг, Зохион байгуулагчаар С.Уранчимэг, Нийгмийн ажилтан Х.Энгүүн, Халамжийн ажилтан А.Нэргүй, Улсын бүртгэгч Хулан, Ахмадын хорооны дарга Ш.Дашиймаа, Хэсгийн байцаагч Б.Цогтбаатар, Олон нийтийн байцаагч Р.Рэнцэнбат, хэсгийн ахлагч Л.Одонтуяа, С.Бямбасүрэн, М.Төмөрхүү, У.Оюунсанаа, Ц.Мөнхдулам, М.Цэцэгжаргал  нар төрийн үйлчилгээг иргэдэд хүргэн ажиллаж байна. 

Хорооны нутаг дэвсгэрт Байгаль орчин ногоон хөгжлийн яам, Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Цагдаагийн Ерөнхий газар, Улсын дээд шүүх, Прокурор, Мөрдөн байцаах газар, дүүргийн Эрүүл мэндийн нэгдсэн эмнэлэг, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, ерөнхий боловсролын 5 дугаар сургууль, сургуулийн өмнөх боловсролын 4,9,18,37 дугаар цэцэрлэгүүд, Соёлын сургууль, Шинэ иргэншил дээд сургууль, Чинхур дунд сургууль зэрэг төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн 1120 гаруй аж ахуй нэгж, байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.

Төрийн албаны ажилд оршиж буй шат дамжлага, хүнд суртал, чирэгдэл, хээл хахуулгүй, иргэд аж ахуйн нэгж байгууллагуудад үзүүлэх төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай иргэдийн эрх ашигт нийцүүлэн, шийдвэр гаргахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэн ажиллах эрхэм зорилготой ажиллаж байна.

ХАЯГ БАЙРШИЛ:

Бага тойруу гудамж, 5 дугаар сургуулийн баруун талд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны байр байрлаж байна.

Цахим хаяг:

Facebook link: https://www.facebook.com/4koroo?mibextid=ZbWKwL

Иргэдийн групп: https://www.facebook.com/groups/954474631679416/


ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 4 ДҮГЭЭР ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА

8

Батсүхийн Батцэцэг.  1999 онд  ХААИС-ийг  ГТЗБҮ-ийн менежер, 2009 онд  онд Удирдлагын академийг Төрийн захиргаа удирдлагын мэргэжлээр төгссөн.


Ажлын туршлага:

2004-2013 он хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга

  • 2014-2018 он хүртэл ЧД-ийн 6 дүгээр хорооны Зохион байгуулагч
  • 2019-2020 он хүртэл ЧД-ийн 4 дүгээр хорооны Зохион байгуулагч
  • 2020-2023 он хүртэл ЧД-ийн 4 дүгээр хорооны Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч
  • 2003 оноос ЧД-ийн 4 дүгээр хорооны Засаг даргаар ажиллаж байна.

Сонгуульт ажил:

2020 -2023 он хүртэл  4 дүгээр хорооны  ХНХ-ны дэд дарга

Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо нь 1962 онд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо нэртэйгээр байгуулагдаж Улаанбаатар хотын АДХ-ын Тэргүүлэгчдийн 1992 оны 9-р сарын 1-ний өдрийн 31-р тогтоолоор Чингэлтэй Дүүрэгт Засаг захиргааны нэгжийг 18 байхаар тогтоосны дагуу Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо болжээ.

  • Нийт 19,3 га газар нутагтай
  • 6514 хүн амтай
  • 1617 өрхтэй
  • Орон сууцны 49 байртай.

5

Энхтайваны өргөн чөлөө, Худалдааны гудамж, Жуулчны гудамж, Баруун сэлбийн гудамжаар хүрээлэгддэг. Хорооны хүн амын 32%-ийг 0-17 насны хүүхэд багачууд, 51%-ийг 18-55 насны залуу, дунд насны иргэд, 17%-ийг ахмадууд эзлэж байна.

Нутаг дэвсгэрт Улсын Тэргүүний 24 дүгээр сургууль, С.Янжмаагийн нэрэмжит 19 дүгээр цэцэрлэг, “Олонлог” бүрэн дунд сургууль, Чингэлтэй дүүргийн прокурорын газар, Улсын Их дэлгүүр, Урт цагаан үйлчилгээний төв, “Монгол Ньюс” хэвлэл мэдээллийн төв, “Тайван”-ы Хүүхэд гэр бүл хөгжлийн төв, “Peace mall” худалдааны төв, “Алтай” центер, “Энх-Тайван” найрамдлын байгууллагуудын холбоо, “Мандухай” зочид буудал, “Сөүл” зочид буудал зэрэг томоохон аж ахуй нэгжүүд, төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн 700 гаруй аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулдаг.

ХАЯГ БАЙРШИЛ:

Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Баруун сэлбийн гудамж, Улсын Их дэлгүүрийн баруун хойно байрлах 5 давхар шар байр.

Цахим хаяг: https://www.facebook.com/3koroo

Холбоо барих утас: 70110751


ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 3 ДУГААР ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА

Баасанжав овогтой Дэлгэрбат

Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо нь 1992 оны Засаг захиргаа нутаг дэвсгэрийн хуулийн бүтцийн өөрчлөлтөөр Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсанаар Сүхбаатар районы 7 дугаар хорооноос тасарч Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо болон байгуулагдсан.

Тус хороо нь урдуураа Сүхбаатар дүүргийн 5-р хороо, баруун талаараа Баянгол дүүргийн 17-р хороо, хойд талаараа Чингэлтэй дүүргийн 5-р хороо, зүүн талаараа Чингэлтэй дүүргийн 3-р хороотой хил залгаа оршдог. Центрпойнтын зүүн талаас Баруун дөрвөн зам хүртэл, хойшоогоо Бакула Ренбүчи, Бэтүб хийдээр хиллэдэг, урдуураа сунасан байрлалтай.

  • Нийт 4 га нутаг дэвсгэртэй
  • 983 өрхтэй
  • 3606 хүн амтай
  • 164 байгууллага, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг.
  • Орон сууцны 28, оюутны дотуур байр-1, СӨХ 10 байдаг.

3

Хорооны бүтэц зохион байгуулалт нь Засаг дарга, Иргэдийн зөвлөлийн дарга Зохион байгуулагч, Улсын бүртгэгч, Нийгмийн ажилтан, Халамжийн мэргэжилтэн, Олон нийттэй харилцах ажилтан, Хэсгийн ахлагч – 4, хорооны үйлчлэгч, сахиул, Хэсгийн байцаагч, Олон нийтийн цагдаа – 2, хэв журмын Урамшуулалт   эргүүл – 1 , Өрхийн эмч – 2, сувилагч – 2  гэсэн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Тус хорооны Иргэдийн Нийтийн Хурлын даргаар анх Д.Санж, А.Хандмаа, П.Тогоо, С.Хишигбаатар,  Б.Ууганбаяр  нар ажиллаж байсан бөгөөд одоо Т.Баярхүү ажиллаж байна. Хорооны Засаг даргаар 1992-1996 онд н.Цогтбаатар, 1996-2000 онд М.Бөмбөг, 2000-2003 онд Ч.Сарантуяа, 2003-2009 он хүртэл Г.Жадамба, 2009-2014 он хүртэл Э.Орхон, 2014-2020 он хүртэл С.Бат-Эрдэнэ, 2020 оноос Ч.Буянтогтох Засаг даргаар ажиллаж байна.

Хорооны нутаг дэвсгэрт “Нарантуул” шилтгээн, “Алтжин бөмбөгөр”, “Юмт бөмбөгөр”, “Эрдэнэбулган бөмбөгөр” “Асралт баянхайрхан оёдлын үйлдвэр, “Орон зай” , Эрхт төв, Хийморь төв, Жавзандамба төв,  “Сансар” КаТВ, “Бэтүб” хийд, Эмийн бөөний төвүүд, “Компьютер ланд”, “Элба” төв, “Канон” төв, “Хаан банк”, “Голомт” банк, Төрийн банк, Худалдаа хөгжлийн банк“ Номгон санчир авто сургууль зэрэг томоохон худалдааны төв, дэлгүүр, үйлчилгээний газрууд болон Чоймболын гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Төмөрчний гудамж, Худалдааны гудамж, Их тойруугийн зэрэг томоохон гудамжууд байдаг.

ХАЯГ БАЙРШИЛ:

Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Чоймболын гудамж

Утас: 80839229

Цахим хаяг:

Онцлох мэдээ:

Хорооны хүүхэд, залуучууд, ахмадуудын оролцоог нэмэгдүүлэх талаар олон төрлийн сургалт, тэмцээн, хэлэлцүүлэг зохион явуулж эхнээсээ үр дүнгээ өгч эхэлсэн.

Англи хэлний, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, 1-5-р ангийн хүүхдэд хоцрогдол арилгах сургалт, төгөлдөр хуурын сургалт, зөв хоололт, дасгал хөдөлгөөн бүжиг, оёдол зэрэг сургалтууд шат дарааллаар явагдаж байна. Мөн давсан урлал, сүлжмэл, хаягдал сонингоор сагс хийх, гутал сүлжих, Гипс, цэментэн урлал, эпокси урлал зэрэг сургалтыг үе шаттай явуулж ирлээ.

  • Өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг иргэдээ 2021 оноос хойш тасралтгүй сурталчлан таниулж тэдэнд бага ч болов хувь нэмэр оруулж ирсэн. Бүтээлч иргэд сэтгүүл гаргахаар бэлтгэл ажил хийгдэж байна.
  • Улс эх орондоо ихийг хийж бүтээсэн ахмадуудын намтар түүхийг цахим болон цаасаар архивлах ажлыг иргэдийн зөвлөлийн даргатайгаа хамтран хэрэгжүүлж байна.
  • Мөн тэтгэвэрт гарсан иргэдээ мэргэжил мэргэжилээр нь төрөлжүүлэн “Ахмадын зөвлөх баг” 10-ыг гаргаж анкетжуулан ажиллаж байна. Энэ нь мэргэжлийн ахмадуудыг шаардлага гарсан үед дуудаж хэлэлцүүлэг хийж саналыг дээд шатны байгууллагад хүргэдэг байх баг юм.
  1. Жил бүрт уламжлал болгон Дэлхийн 8 рекордын эзэн “Зола Брос” циркийн "Есөн өрлөг" хамтлагийн залуу уран бүтээлчид буюу Хорооны иргэн хамтлагийн ахлагч СТА Б.Золбаярын үүсгэн байгуулсан циркийн баг хамт олон Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Хорооны бяцхан хүүхдүүдэд циркийн үзүүлбэрээ хоёр дахь жилдээ Хорооны Засаг даргын нэрэмжит болгон үнэ төлбөргүй үзүүлэв.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 2 ДУГААР ХОРООНЫ  ЗАСАГ ДАРГА

2

Чимэдийн Буянтогтох 44 настай.

 2000-2004 онд Орхон Их Сургуулийг эрх зүйч мэргэжлээр бакалавр,  

2020-2022 онд Хууль зүйн ухааны магистр зэрэг, 2014 онд Мэргэжлийн нийгмийн ажилтны нийгэмлэг мэргэшлийн нийгмийн ажилтны боловсрол эзэмшсэн.

Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн Нийслэлийн Шилдэг залуу алтан медаль, Монголын Залуучуудын Холбооны Түмний төлөө үйлстэн медаль, Нийгмийн хамгааллын яамны “Хүндэт жуух”, Хууль зүйн яамны “Хүндэт Жуух бичиг”,  Нийслэлийн 370,375, 380 жилийн ойн медаль, Монголын үйлдвэрчний эвлэлийн “Хүндэт тэмдэг”  Хүн ам хөгжил нийгмийн хамгааллын яамны Тэргүүний ажилтан, Дүүргийн ИНХ-ын “Чандмань Одон”  Чингэлтэй дүүргийн 20, 25, 30 жилийн ойн медаль, Нийслэлийн Тэргүүний ажилтан цол тэмдэг, Ардын Хувьсгалын 100 жилийн ойн медаль, Хөдөлмөрийн хүндэт медаль зэрэг бусад шагналаар шагнуулсан.

Ажлын туршлага:

  • 2004-2007 онд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд нийгмийн ажилтан
  • 2006-2007 онд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны Нийгмийн ажилтан
  • 2007-2009 онд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны Нийгмийн ажилтан
  • 2009-2015 онд Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны Нийгмийн ажилтан
  • 2015-2020 онд хорооны зохион байгуулагч
  • 2020 оноос Хорооны Засаг даргаар тус тус ажиллаж байна.

Page 4 of 4