Тус хороо нь 1971 онд Сүхбаатар районы 45 дугаар хороо гэж анх байгуулагдан 1977 онд нутаг дэвсгэрийн зохион байгуулалтаар Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо мөн 1992 онд Чингэлтэй дүүргийн 18-р хороо, 2007 оны 1-р сарын 1-ээс НИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор 19-р хороо, 2021оны 12-р сарын 24-ний НИТХ-ын Хорооны бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай 12/36 тогтоолоор 24-р хороо  болон өөрчлөгдөн ажиллаж байна.

2023 оны байдлаар 200 га газар нутагтай, нутаг дэвсгэрийн 60 гаруй хувь нь ойн ногоон бүсэд хамаардаг. 1150 өрхийн 3800 хүн амтай, 24 аж ахуй нэгж байгууллагатай, 4 амралтын газартай, шатахуун түгээх станц 8,   Ар согоот, Шадивлан, Зуун мод, Яргайт, Яргайтын богино, Жигжид, Гүнт, Билгүүний энгэр, Майхан толгой, Ойн булаг зэрэг зуслангийн газруудыг хамарсан  газартай.

38

Хаяг байршил:

Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2-р хэлтсийн зуслангийн   Жигжид дахь тасгийн байранд  түр байрлаж байна.

Утас: 99099581,88089215

Цахим хаяг:

https://www.facebook.com/24khoroo


 ЧИНГЭЛТЭЙ  ДҮҮРГИЙН 24 ДҮГЭЭР ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА 

Тогтох овогтой Түвшинжаргал

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол 2021 оны 12 дугаар сарын 24-ны өдөр дугаар 12/36 Хороодын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай тогтоолоор 23 дугаар хороо үүсэн байгуулагдсан 2023 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

ХАЯГ БАЙРШИЛ:

Чингэлтэй дүүргийн 23 дугаар хорооны байршил Зүрх-Уул 4 дүгээр гудамж

  • 23 This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • Хорингуравдугаар Хороо Иргэний Танхим цахим хуудас
  • Холбоо барих дугаар 80111687, 99138928
  • Линк: https://www.facebook.com/groups/190653777963770/

36


ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 23 ДУГААР ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА

37

Цэрэндэндэв  Эрдэнэбадрах  Дорноговь аймгийн Улаанбадрах суманд 1987 онд төрсөн.  1995 онд тус сумын бага сургуулийг  2003 онд, 2003-2005 онд ЕБ-ын дунд сургуулийг, 2005-2009 онд  МҮДС-ийн гадаад худалдаа гаалийн удирдлагийн ангийг бакалаврын зэрэгтэй төгссөн.

Ажлын туршлага:

  • 2010- 2011 онд ГАХИТ-д төрийн захиргаа удирдлагын хэлтэст мэргэжилтэн
  • 2012-2016 онд НТТТ-ийн авто баазад ажилласан
  • 2016-2019 онд УИХ-ын гишүүний бие төлөөлөгч
  • 2020-2021 онд ЧДЗДТГ-т ХХҮХ-ийн ахлах мэргэжилтэн
  • 2021-2023 он хүртэл ЧД-ийн Хоймор хайрхан амралтын газрын дарга
  • 2022 оны 10 дугаар сараас ЧД-ийн 23 дугаар хорооны Засаг даргаар ажиллаж байна.

Чингэлтэй дүүргийн 20 дугаар хороо нь 2022 оны 04 дүгээр сард Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооноос хуваагдаж одоогийн байдлаар 149 дүгээр сургуулийн 204 тоот ангид байрлаж байна. Тус хороо нь хойд талаараа СХД-ийн 28 дугаар хороо, зүүн талаараа ЧД-ийн 22 дугаар хороо, баруун урд талаараа БГД-ийн 11 дүгээр, зүүн урд талаараа ЧД-ийн 7 дугаар хороотой хиллэдэг.

  • 157 га нутаг дэвсгэртэй
  • 1392 өрхийн
  • 5223 хүн амтай.

33

Хорооны хэмжээнд улсын 149 сургууль, 224 дүгээр цэцэрлэг, 291 дүгээр цэцэрлэг, хувийн “Аавуудын цэцэрлэ”г, Сервис центрийн дэд бүтцийн төв 1, 6 нэрийн хүнсний дэлгүүр 5, 8-нэрийн хүнсний дэлгүүр 12, сүм 3, худаг 4, авто угаалга болон засвар 6, нийтийн байр 3 нийт 36 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байна.

 Тус хороо нь хүн ам ихтэй, газар нутгийн хувьд сийрэг том, хөдөө орон нутгаас шилжин ирэхсэд ихтэй болон шилжилт хөдөлгөөн ихтэй, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрх, эмзэг бүлгийн иргэд олонтой хороо юм. Цаашид хүн ам ихээр суурьших төлөвтэй байна.         

ХАЯГ БАЙРШИЛ: ЧД-ийн 20 дугаар хороо 149-р сургуульд 204 тоот  

Цахим хаяг: 149 дугаар сургууль                                             


ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 20-ДУГААР ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА

35

Зулзага Очирбат Увс аймаг Өлгий суманд 1973 онд төрсөн. 1981 онд Увс аймгийн 10-жилийн 2-дугаар сургуулийг, 2002 – 2005 онд МБИС-д Бизнес удирдлага нягтлан бодогчоор, 2018-2019 онд Удирдлагын академийг төрийн захиргаа менежмент,төсөл хөтөлбөрийн хяналт үнэлгээний чиглэлээр тус тус төгссөн.

Ажлын туршлага:

  • 1991-1992 Увс аймагт суманд түүхий эдийн туслах бэлтгэгч
  • 1993-1995 хувиараа газар тариалан эрхэлсэн
  • 1995-2002 Тариалан суманд татварын улсын байцаагч
  • 2006-2007 Монгол Газар ХХК-д нягтлан бодогч
  • 2008-2010 Ман Хангай дэлгүүрт
  • 2012-2015 оноос Хити пица-д ерөнхий менежер,
  • 2015-2017 Очир Тэнгэр ХК-д захирал
  • 2017-2020 Монгол наадам цогцолборт ахлах мэргэжилтэн
  • 2021-2022 ЧД-ийн Хайрхан хөгжил төвд менежер
  • 2021 Нийлэлийн бэлчээрийн менежмент газарт төслийн менежер
  • 2022 оны 2 дугаар сараас Чингэртэй дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байна.

Тус хороо нь 1971 онд Сүхбаатар районы 45 дугаар хороо нэртэйгээр анх 500 өрх 2700 хүн амтайгаар байгуулагдсан бол 1977 онд нутаг дэвсгэрийн зохион байгуулалтаар Сүхбаатар дүүргийн  20 дугаар хороо, 1992 онд Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо болж байгуулагдсан.

Тус хороо урд талаараа 14,15,16 дугаар хороотой, баруун талаараа 17-р хороо,    хойд талаараа 19 дүгээр хороо, зүүн талаараа Сүхбаатар дүүргийн  14,15 дугаар хороодтой хиллэдэг.

  • 138,6 га газар нутагтай
  • 2730 өрхийн
  • 8300 хүн амтай.

784

Хорооны нутаг дэвсгэрт Нийслэлийн 247, 280 дугаар цэцэрлэг, нийслэлийн жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн хөгжлийн төв, нийслэлийн нэгдсэн үйлчилгээний “Оргил” төв, дүүргийн “Газар Зохион байгуулалтын алба”, Төрийн банк, Хаан банк зэрэг томоохон ААНБ-ууд байрлан ажиллаж байна. Буддын “Жанчивдэчинлэн” хийд, Христийн “Есүсийг дагалдагч” сүм чуулган, “Хорин нэгэн Дарь эхийн Сүм” зэрэг шашны төвүүд үйл ажиллагаагаа явуулдаг.


ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН  18 ДУГААР ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА

1233

 Чулууны Ариунчимэг 1974 онд Булган амгийн Орхон суманд жирийн ажилчны гэр бүлд төрсөн. Ам бүл 3. Нийгмийн ажлын магистр зэрэгтэй.

1982-1990 онд Булган аймгийн Орхон сумын 8 жилийн сургууль, 1990-1993 онд Цэцэрлэгийн Багшийн сургуулийг  сургуулийн өмнөх насны хүүхдийн  хүмүүжүүлэгч багш мэргэжлээр, 2008-2011 онд Шинэ иргэншил дээд сургуулийг иргэншил судлаач мэргэжлээр, 2012-2014 онд МУБИС-БоСС-ийг нийгмийн ажлын магистр зэрэгтэйгээрр тус тус төгссөн.

Ажлын туршлага

1993 – 1994  Булган аймгийн Өлзийт тосгоны МСҮТөвд багш

1994 – 1999  Булган аймгийн Өлзийт тосгоны бага сургуульд багш

2006 – 2007  Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын орон нутгийн ажилтан

2007 -2014 Чингэлтэй дүүрэг дэх  Хөгжлийн Бэрхшээлтэй Хүүхдийн Нөхөн Сэргээх Төвд багш, ахлах нийгмийн ажилтан

2014-2016  ЗГХА ГБХЗХГ-ын дэргэдэх “Хүүхдийн Тусламжийн Утас -108” төвд ахлах нийгмийн ажилтан

2015-2020  “Аз жаргалтай хүүхэд, ерөөгдсөн гэр бүл” ТББ-ын тэргүүн

2017-2022 Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны ИНХ-ын дарга

2020 оноос  Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч

2022 оны 11 сараас Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны Засаг даргын албыг  тус тус хашиж 

байна.  

 

Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо нь 1970 онд Сүхбаатарын районы 21 дүгээр хороо гэж анх үүсэн байгуулагаж, 1992 оноос газар нутгийн байршил  хүн амын нягтрал, төвлөрлөөс шалтгаалан Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо болон байгуулагдсан.

Хорооны нутаг дэвсгэр  урд болон баруун талаараа Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, хойд буюу зүүн талаараа Чингэлтэй дүүргийн 14,15 дугаар  хороотой хил залгаа оршдог.

  • 72 га нутаг дэвсгэртэй
  • 1761 өрхийн
  • 6983 хүн амтай.

28

Тус хороо нь Нийт иргэдийн 13% ахмад настан, 37% 0-18 настай хүүхэд багачууд, 50%-19-55/60/ насны иргэд эзэлдэг томоохон гэр хороо юм. Багачууд хүнс ОНӨҮГ, Батсежү бээлийний үйлдвэр, Ub-17, Тэлмэн импекс, хүнсний дэлгүүрүүд зэрэг хувийн хэвшлийн 60 гаруй аж ахуйн нэгж байгууллага, иргэд үйл ажиллагаа явуулдаг.Мөн 7 төрийн байгууллага байрладаг. Үүнд: Цагдаагийн 2 дугаар хэлтэс, “Мэнд аривжих” ӨЭМТ, Нийгмийн даатгалын тасаг, 17, 49 дүгээр сургууль, 56 дугаар цэцэрлэг зэрэг томоохон байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг.

2002, 2008, 2014 оны Дүүргийн шилдэг хороо, 2019 оны Нийслэлийн Шилдэг хороо, Нийслэлийн Камержуулалтай шилдэг хороо, Улс нийслэл, дүүргийн спортын , волейбол, сагсан бөмбөг, гаранд гольф, ширээний шагайн 8 удаагийн аварга, шагналт байруудыг эзэлсэн.

Тус хороо нь Засаг дарга, зохион байгуулагч, нийгмийн ажилтан, халамжийн мэргэжилтэн, цагдаагийн хэсгийн байцаагч 1, хэсгийн цагдаа 1, хэсгийн ахлагч 12, олон нийтийн байцаагч 1, урамшуулалт эргүүл 15 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж, төрийн анхан шатны үйлчилгээг иргэдэд хүргэн ажиллаж байна.



ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 13 ДУГААР ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА

29

Галиндэв Энхтөгс 1970 онд Улаанбаатар хотод төрсөн. Хүү, охины хамт амьдардаг.  1988 онд Ерөнхий боловсролын 57-р сургууль, 1998 онд Улаан-Үдэ Буриадын Их сургуулийн Төрийн захиргаа, удирдлага мэргэжлээр төгссөн.

Ажлын туршлага

  1. 1988-1990 онд “Төлөвлөгөөний комисс”-т үйлчилгээ аж ахуйн хэлтэст
  2. 1990-1992 онд “Эх булаг” ХХК-ний захирал
  3. 2001-2011 онд “Эвт” ХХК-ний менежер
  4. 2012-2017 онд “Ээж хайрхан” ХХК-ний захирал
  5. УИХ-ын гишүүний бие төлөөлөгч, туслах
  6. 2021 оноос ЧДЗДТГ 13-р хорооны Засаг даргаар ажиллаж байна.

Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо нь анх 1960 онд Чингэлтэй Хайрхан уулаа түшиглэсэн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны бүлд багтан гал голомтоо асаасан.

  • 158,6 га нутаг дэвсгэртэй
  • 1637 өрхийн
  • 6275 хүн амтай

 

Тус хороо   урд талаараа Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, зүүн хойд талаараа 13 дугаар хороо, хойд талаараа 15, 16 дугаар хороотой, баруун урд талаараа 10 дугаар хороотой тус тус хил залган хотын төв болон дүүргийн төвөөс 3 км зайд байрладаг.  12 дугаар хороо нь 1-10 хүртэл дугаарласан 181 гудамжтай. 2019 онд “Шилдэг хороо, шилдэг хэсгийн ахлагч” шалгаруулах болзолт уралдаанд хэсгийн ахлагчийн багаар тусгай байрын шагнал авсан. Дүүргээс зохиогддог  нийтийг хамарсан арга хэмжээд баг хамт олноороо амжилттай оролцдог. Ерөнхий боловсролын 61 дүгээр сургууль, 154 дүгээр хүүхдийн цэцэрлэг, 276 дугаар хүүхдийн цэцэрлэг, Ерөнхий боловсролын 144-р сургууль, Насан туршийн боловсролын төв, Нийслэлийн Цагдаагийн Еөрөнхий Газрын харъяа албадан саатуулах төв, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих “Чингэлтэйд үйлдвэрлэв-3” төв, Нарантуул-2 худалдааны төв зэргээс гадна архи согтууруулах ундаа худалдаалдаг хүнсний дэлгүүр 17, 6 нэрийн хүнсний дэлгүүр 6, баар караоке 2, нийтийн байр 14 гэх мэт нийт  аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа эрхэлдэг. Хорооны өрх, иргэд хорооны төвөөс 3 км хүртэл зайд амьдардаг. Дүүргийн сүлжээнд холбогдсон.


ЧИНГЭЛТЭЙ  ДҮҮРГИЙН 12 ДУГААР ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА

 йыйыйы

Рэнцэндоржийн  Ганболд 1974 оны 11 сарын 16 нд Төв аймгийн Алтанбулаг суманд  төрсөн.  Ам бүл- 6.  1982-1992 онд Төв  аймгийн  Баянхангай  сумын 10-н жилийн  сургууль, 1993-1997 онд ИШДС-ийг багш, дасгалжуулагч мэргэжлээр бакалаврын зэрэгтэй  төгссөн. 2013 онд ҮБТДС-ийн магистрын ангийг “Үндэсний шагайн харвааны өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага” сэдвээр  магистрын зэрэг хамгаалсан. 2014- 2016 онд Удирдлагын академийг “Төрийн удирдлага”  чиглэлээр төгссөн.

Ажлын туршлага:

  • 1997-2003 онд “Эрдмийн Ундраа” цогцолбор сургуульд биеийн тамирын багш
  • 2003-2017 онд “ГБХ” ХХК-ийн  захирал
  • 2017 оноос одоог хүртэл ЧД-ийн 12-р хорооны Засаг даргаар тус тус ажиллаж байна.
Page 2 of 4