Хөдөлмөрийн тухай хуулийн 16.1.6 дахь заалт, Хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны 5 дугаар тогтоолоор батлагдсан “Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны дүрэм”-ийн 2.6 дахь хэсэгт заасны дагуу Чингэлтэй дүүрэгт Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдсан.
 
Дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо өнөөдөр ээлжит хурлаа хуралдуулж, гомдол гаргасан иргэдийн асуудлыг хэлэлцэн, холбогдох шийдвэрийг гаргалаа.
 
Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо нь Хөдөлмөрийн маргаанаас урьдчилан сэргийлэх, шүүхийн өмнөх шатанд эвлэрүүлэн зуучлах үүрэгтэй бөгөөд долоо хоног бүр хуваарийн дагуу хуралдаж, хүсэлт ирүүлсэн иргэдийн асуудлыг хуулийн хугацаанд хэлэлцэн шийдвэрлэж байна.
viber image 2023 11 03 10 25 09 599
viber image 2023 11 03 10 25 11 052
viber image 2023 11 03 10 25 13 965
viber image 2023 11 03 10 25 15 552
viber image 2023 11 03 10 27 09 704
 
 

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 62 дугаар тогтоол болон Нийслэлийн Засаг даргын 2023 оны А1030 дугаар захирамжийг хэрэгжүүлэх 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зорилгоор дүүргийн Засаг даргын Тамгын газраас гэр хорооллын айл өрхөд угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, шахмал түлш хэрэглэх болон учирч болох аливаа эрсдэлээс өөрсдийгөө болон гэр бүлээ хэрхэн хамгаалах талаарх заавар, зөвлөмжийг танилцуулан нийт 9893 айл өрхөд мэдээллийг хүргэн ажиллалаа.

viber image 2023 11 02 13 58 22 658

viber image 2023 11 02 13 58 41 814

viber image 2023 11 02 13 59 00 395

Цас орж зам талбайн халтиргаа гулгаа үүсэх нөхцөл байдлаас сэрэмжлэн дүүргийн тохижилт үйлчилгээний компаниуд бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

"Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ" ХХК, “Найши трейд” ХХК-иуд хариуцсан бүсийн чулуун зам, өгсүүр, уруу зам, зуслангийн бүсийн Ойн жим, Шадивлан, Яргайтын богино, Яргайт, Жигжид чиглэлийн авто замын зорчих хэсгийн халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлэж өглөөгүүр хөлдөхөөс өмнө шөнө давс бодис цацан ажиллалаа.

Тухайн замуудад давс, бодис цацаж замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

Тохижилт үйлчилгээний хоёр компани 40 тонн тусгай зориулалтын давс, бодисыг зам талбайд цацан ажиллаж байна.

viber image 2023 11 02 09 09 17 882

viber image 2023 11 02 09 33 32 099

viber image 2023 11 02 09 35 13 987

viber image 2023 11 02 09 35 29 855

viber image 2023 11 02 09 35 49 397

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах үүднээс Чингэлтэй дүүргийн удирдлагууд “Камерын хяналтын нэгдсэн төв”-ийг байгуулаад жилийн хугацаа өнгөрч байна. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн гаралтыг бууруулах, нийтийн хэв журмыг сахиулахад нийслэл төдийгүй улсын хэмжээнд сайн жишиг болж буй тус төвийг энэ удаагийн дугаарт онцоллоо. Хороо, дүүрэг гэлтгүй улсын хэмжээнд камержуулалтыг иж бүрнээр хийх шаардлага зүй ёсоор тулгарсныг бусдын гарт харамсалтайгаар амь насаа алдсан 12 настай охины хэрэг бэлхнээ харуулсан энэ цаг үед камержуулалтыг ямар байдлаар хийх, байнгын ажиллагааг хэрхэн хангах зэрэгт туршлага болгох үүднээс бид энэ удаагийн “Сэдэв”-ийг бэлтгэсэн юм. Дорноговь аймгийн хувьд 2019 онд иж бүрэн камержуулалтыг хийсэн ч засвар, арчлалтыг орхигдуулснаас өнөөдрийн байдлаар ажиллагаатай ганц ч камергүй нь тодорхой болсон. Тэгвэл Чингэлтэй дүүргийнхэн “Камерын төв”-ийн үйл ажиллагааг тасралтгүй, амжилттай ажиллуулахын тулд ямар зохион байгуулалтад оров. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл “Засаг даргын ажил хүлээн авснаас хойш иргэдтэй уулзах бүрд камержуулах хүсэлт маш их ирдэг байсан. Үүний дагуу нэн шаардлагатай цэгт камер суурилуулахаар Нийслэл рүү хүсэлт гаргахаар тендер, ТЭЗҮ гэж явсаар 80 сая төгрөг төсөвлүүлж авдаг. Энэ нь эргээд найман камер болж ирдэг байлаа. Гэтэл найман камер бидний эрэлт, хэрэгцээг хангахгүй буюу ерөөсөө хүссэн үр дүнд хүрэхгүй байсан л даа. Ингээд ямар ч байсан камерын асуудлыг шийдэх ёстой гэж үзсэнээр өнгөрсөн онд ИТХ-аас Ажлын хэсэг байгуулаад дүүргийн хэмжээн дэх бүх камерын нөхцөл байдлыг харж, судалсан. Гэтэл тухайн үед ерөөсөө арван камерын нэг нь л ажиллагаатай байсан. Бодит байдал ийм хангалтгүй байсан учраас 2022 оны гуравдугаар сард ИТХ-ын төлөөлөгчдөө Нийслэлийн Шуурхай удирдлагын төвд аваачиж танилцуулсан. Мөн Цагдаагийн I болон II хэлтэст байрлаж байсан камерын хяналтын нөхцөл байдлыг ч харуулсан. Дэлгэцүүд нь эвдрэлтэй, тодорхой температурт байлгах ёстой тоног төхөөрөмжүүд агааржуулалтгүй халуун өрөөнд байрласан гэх зэргээр техникийн нөхцөл, шаардлага хангалтгүй байгаад байсан. Ямар нэгэн эвдрэл гэмтэл гарлаа гэхэд цагдаагийнханд засвар арчлалтын төсөв байдаггүй гэх мэт олон асуудал байдаг нь тодорхой болсон. Тиймээс бид 2022 оны зургадугаар сард нь Цагдаагийн хоёр хэлтсийн дарга болон дүүргийн Нийтлэг үйлчилгээ, Хөрөнгө оруулалтын газрын дарга нарын хамт хуралдсан юм. Ингээд “Камерын хяналтын төв”-ийг тусад нь байгуулъя, дүүргийн “Нийтлэг үйлчилгээний газар”-т нэгтгэе. Хүн хүч, хөрөнгө санхүү, завсар үйлчилгээг нь энэ газарт хариуцуулж явъя гэдэг шийдвэрийг гаргасан юм. Ингэснээр нэг хороог нэг тойрог гэж үзэж 40 цэг гаргаад камержуулалтаа хийж эхлэх нь зүйтэй юм байна гэдэг зураглалыг анх гаргаад ажлаа эхлүүлсэн. Дэд бүтэц татах ажил эхлээд явж байх зуурт наймдугаар сард ЦЕГ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсээс “Ногоон бүс” гэдэг төсөл хэрэгжүүлэх саналыг бидэнд тавьсан юм. Ингээд цагдаа нартайгаа ярилцаж байгаад дүүргийн гэмт хэргийн гаралт өндөртэй цэгүүдэд эхлээд камержуулалт хийхээр болсон. Цагдаагаас барьж орж ирсэн төсөлд зорилтот хэсэг болох дүүргийн I хороо буюу Их дэлгүүр орчимд 145 камер суурилуулахад 600-гаад сая төгрөг шаардлагатай гэсэн тооцоо бүхий төслийг танилцуулсан л даа. Харин бидний хувьд 130-аад сая төгрөгийн төсөвт багтаан тухайн ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Ингээд цагдаагийнхан маань шаардлагатай цэгүүдийг хорооны хэсгийн ахлагч, СӨХ-ныхонтой хамтран гарган өгч, бид дэд бүтэц татах ажлаа хийж эхэлсэн. Эхний шатны ажил маш амжилттай болсон, олон талын эерэг үр дүн гарсан. Ингээд бид 2022 оны аравдугаар сард дүүргийн “Нийтлэг үйлчилгээний газар”-ын байранд “Камерын хяналтын нэгдсэн төв”-ийг байгуулан, үйл ажиллагааг нь эхлүүлсэн. Ингээд 2022 орны арванхоёрдугаар сард II, III, XII, XXI хороонд дэд бүтэц татсанаар камераа суурилуулж эхэлсэн. Ажил үндсэндээ ингээд жигдэрсэн. Харин хөрөнгө санхүүг Орон нутгийн хөгжлийн сан болон дүүргийн Хөрөнгө оруулалт, ИТХ-аас гэх зэргээр шаардлагатай ажлын зардлыг дээрх эх үүсвэрээс гаргаж хуваарилсан. Өнөөдрийн байдлаар бид дүүргийн 24 хорооны 19-ийг камерын хяналтад оруулаад байна. Цаашид үлдсэн хороодыг энэ ондоо багтан бүрэн камержуулах зорилго тавиад ажиллаж байна. Дараагийн шатанд бид программ хангамжаа сайжруулахад төвлөрнө. Нэмээд ухаалаг системд шилжих буюу илүү нарийвчлалтай, царай болон машины номер дугаар таних, хувцасны өнгөөр хайж олох тусгайлсан камерын тоог нэмэх төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байна” гэлээ. Энэ бол өнөөдөр улсын хэмжээнд жишиг болоод буй “Камерын хяналтын нэгдсэн төв”-ийг байгуулсан түүх.

Нөгөө талаас амьдарч буй орчин тойрноо эрүүл, аюулгүй бүс болгоход иргэн бүрийн оролцоо хамгийн чухал гэдгийг эндээс харж болно. Чингэлтэйнхэн дүүргээ “Ногоон бүс” болгоход дор бүрнээ сэтгэлтэй, санаачилгатай, хариуцлагатай ажилласны хүчинд өнөөдөр нийт газар нутгийнхаа 80-аас илүү хувийг камерын бүрэн хяналтад оруулж, “Ногоон бүс” болгож чаджээ. Түүнчлэн хаа нэгтээ камер зоогоод орхих бус дараах засвар арчлалт, программ хангамж, техникийн шинэчлэл зэргийг буух эзэн, буцах хаягтай болгож, нэгбүрчлэн эзэнжүүлж байж сая энэ ажил цогц байдлаар хэрэгжинэ гэдгийг ийнхүү бодитоор харуулж буй. Чингэлтэй дүүргийнхэн “Камерын хяналтын төв”-тэй болох ажлыг эхлүүлснээс хойш нийтдээ гурав орчим тэрбум төгрөгийг зарцуулсан бол хийхээр төлөвлөсөн ажлынхаа 60 гаруй хувийг хийж гүйцэтгээд байгаа ажээ. Цаашид программ хангамжаа сайжруулж, үлдсэн таван хороогоо камержуулснаар ажил 100 хувьд хүрнэ.

 “Нийтлэг үйлчилгээний газар”-ын дарга С.Энхтайван “Камерын хяналтын нэгдсэн төв”-ийн хөгжлийн дараагийн шатыг “Цаашид дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах буюу ухаалаг программ хангамжийг цаг алдалгүй нэвтрүүлнэ. Тухайлбал, тэр олон мянган дэлгэцнээс зөвхөн хог хаясан тохиолдлыг илрүүлдэг буюу дохио өгдөг болох хүртлээ камерын систем ухаалаг болчихсон. Оноос өмнө бүх хороогоо камержуулж дууссанаар ирэх оноос эхлэн илүү нарийвчлалтай, ухаалаг систем нэвтрүүлэхэд төвлөрч ажил­лана” гэсэн бол хүүхдийн орчинд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлд сургууль, цэцэрлэг орчмын бүсийн камерын тоог нэмэгдүүлэхээс гадна хүүх­дийн тоглоомын талбайд спикер байрлуулж эхэлснээ дуулгасан юм. Ингэснээр тухайн орчинд хэн нэгэн зүй бус үйлдэл үзүүлбэл тэр даруйд таслан зогсоож, арга хэмжээ авах боломжтой болох бөгөөд спикерийг Цагдаагийн хяналтад байлгах аж. Энэ нь хүүхдэд аливаа эрсдэл учирлаа гэхэд дуудлага өгөөд ирдэггүй, цаг алддаг байдлыг таслан зогсоох, хүүхдийн орчинд зүй бус үйлдэл гарахаас сэргийлнэ. Улмаар тоглоом эвдэж сүйтгэдэг байдал ч үгүй болно гэдгийг хэлж байна. Тог­лоомын талбайд спикер байр­луулах ажлыг “Ногоон бүс”-ийг эхлүүл­сэн шиг одоогоор туршиж байгаа бөгөөд үр дүн өндөр гарвал цаашид дүүргийн хэмжээний бүх тоглоомын талбайд суурилуулах юм байна.

Улаанбаатар хотын хэмжээнд Шуурхай удирдлагын төвийн дараа орох, дүүргүүдээс хамгийн анхны теле камерын нэгдсэн төвийг байгуулснаар зөвхөн гэмт хэрэг, зөрчил, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, хамгаалаад зогсохгүй иргэдийг эрүүл, цэвэр орчинд амьдрах, амьдралын зөв дадал хэвшилтэй байлгахад туслах олон талын ач холбогдолтой юм. Түүнчлэн гэмт хэрэгтнийг үйлдэл дээр нь таслан зогсоох боломжийг бүрдүүлсэн тэргүүн туршлага болохуйц ажил болсныг нийтийн хэв журмыг сахиулах албаныхан буюу цагдаагийнхан тусгайлан онцолдог. Чингэлтэй дүүргийн “Нийтлэг үйлчилгээний газар”-т байрлуулсан “Камерын хяналтын нэгдсэн төв” нь нийтийн эзэмшлийн гудамж, талбайд суурилуулсан камеруудын дүрсийг нэгтгэж харах зорилго бүхий 29 ширхэг ханан дэлгэц бүхий нэг дор 2000 ширхэг камерын дүрсийг хянах стандартын шаардлагад нийцсэн зориулалтын шал, хана, хөргүүр зэргийг цогцоор нь шийдсэнээрээ онцлогтой. Уг ажлыг эхэлснээс хойш байнгын хөгжүүлэн, сайжруулж ирсэн бөгөөд серверийн системийг шийдсэнээр камерын төвийн цагдаагийн ажилтнаас гадна дүүргийн цагдаагийн газрын дарга, хороодын хэсгийн байцаагч нар ажлын өрөөнөөсөө өөрийн хариуцсан нутаг дэвсгэрийн камерыг бүрэн хянаж үйл ажил­лагаандаа ашиглах боломж­той болсон юм. Камерын төвөөс суурилуулсан камеруудын хувьд -40 градусаас +40 градуст хэвийн ажиллах горимтой бөгөөд цахилгааны 200-240V хүчдэлийг даах хүчин чадалтай. Олон улсад хэрэгжиж буй “Ногоон бүс” төсөл нь дэлхийн гурван хотод буюу Сөүл, Москва, Лондонд амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд камерын хяналтаар нийт гэмт хэргийн 45-47 хувийг илрүүлсэн тэргүүн туршлагыг үндэслэн ийнхүү дүүргийнхээ 8940 хавтгай дөрвөлжин км газар нутгийг иж бүрэн камержуулж, “Ногоон бүс” болгохоор одоо ч ажилласаар. Улаанбаатарыг иргэндээ ээлтэй, аюулгүй хот болгоход Чингэлтэй дүүргийнхэн ийнхүү манлайлал үзүүлж байна.

2594bfa45cde74773626d6c26af99006

ТАЛАРХАЛ

Улсын маань нийслэл Улаанбаатар хотын хойморт залрах Чингэлтэй хайрхны өвөрт ажиллаж, амьдарч байгаа дүүргийн иргэд та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын хувьд дүүргийнхээ иргэдийн саналыг сонсож, хамтдаа бүтээн байгуулалтыг цогцлоохын төлөө ажиллаж байна. Дүүргийн иргэдэд тулгамдсан асуудал, санал, санаачилгыг дэмжиж ажиллах нь төрийн албанд зүтгэж буй бид бүгдийн үүрэг билээ. 

Иргэдийн аюулгүй, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн гаралтыг бууруулах, эко дүүргийг хамтдаа бүтээх зорилгоор Камерын нэгдсэн төвийг байгуулсан. Камерын төвтэй болсон нэг жилийн хугацаанд дүүргийн 24 хорооноос 19-ийг нь бүрэн камержуулаад байна. Цаашид бүх хороог камержуулалтад бүрэн холбохоор ажиллаж байна.

Жишиг болсон энэ ажлыг эхлүүлснээр гэмт хэргийн тоо буурсан төдийгүй, иргэдийн хяналт сайжирч аюулгүй орчинд амьдрах нөхцөл дээшилсэн эерэг үзүүлэлтүүд гарсаар байгаа билээ.

Олон улсад жишиг болсон чухал ажлыг нэвтрүүлж хамтран ажилласан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын алба, цагдаагийн байгууллага, нийтлэг үйлчилгээний газар, төрийн албан хаагчид болон бидний ажлыг дэмжиж урам зоригоор үргэлж тэтгэж байдаг иргэд та бүхэндээ талархсанаа илэрхийлье.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА НАЦАГДОРЖИЙН БАТСҮМБЭРЭЛ

 

М.Өнөржаргал

Эх сурвалж: Монголын үнэн сонин №038/24569

Хууль сурталчлах ажлын хүрээнд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран 1-24 дүгээр хороодоос Улсын бүртгэлийн нэгдсэн системээс санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдэд сургалт зохион байгуулав.

Сургалтыг шүүхийн Үйлчилгээний хэлтсийн дарга Н.Амаржаргал, Хэргийн хөдөлгөөн хариуцсан мэргэжилтэн Ц.Оюун-Эрдэнэ нар удирдан явуулав.

viber image 2023 11 01 14 30 33 381

viber image 2023 11 01 14 30 35 880

viber image 2023 11 01 14 30 37 189

viber image 2023 11 01 14 30 38 604

viber image 2023 11 01 14 30 40 872

viber image 2023 11 01 14 30 42 304

viber image 2023 11 01 14 30 43 565

 

Нийслэлийн Ахмадын хороо, Геронтологийн үндэсний төвөөс жил бүр зохион байгуулдаг нийслэлийн 9 дүүргийн ахмад настнуудын дундах спортын тэмцээн Софт волейбол, Явган аялал, Теннис, Шатар зэрэг 4 төрлөөр зохион байгуулагдаж байна.

Ахмадын Явган аяллын тэмцээн 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх хайрханд зохион байгуулагдаж, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны ахмадын явган аяллын “ХАСУ КЛУБ”-ын тамирчид нийслэлийн 9 дүүргээс тэргүүн байр эзэллээ.

Тэмцээний Софт волейбол, Теннис, Шатрын төрлүүд 11 дүгээр сарын 04-ний өдөр Хан-уул дүүргийн Спортын ордонд зохион байгуулагдах юм.

393665971 3726848214307637 977820391482524669 n

397087051 351701540680597 2295003203332098514 n

368015526 986450295753065 6493756924167174 n

 

“Найши трейд” ХХК хариуцсан Зуслангийн бүсийн Ойн жим, Шадивлан чиглэлийн авто замын зорчих хэсэг, өгсүүр уруу, хурд сааруулагч зэрэгт халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж тусгай зориулалтын техникийн давс 10 тонн, тусгай зориулалтын бодис 2 тонныг тус бүр цацаж замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. 

368009981 798554985289143 4839901540652487956 n

370100046 1065599171238343 7220969372774282917 n

370220711 356768983486016 250454227068410534 n

370232267 337235055658240 3155205870266590280 n

380218231 331833536124704 8781834365510025685 n

397408467 1053227749209668 3414398988427641926 n

397971541 230658513363832 7015705550205802080 n

Цас орж цаг агаар хүйтэрсэнтэй холбоотой дүүргийн зарим хэсгийн зам талбайд халтиргаа гулгаа үүсэх нөхцөл үүсээд байна. Халтиргаа гулгаанаас сэргийлэх хүрээнд дүүргийн тохижилт үйлчилгээний компаниуд ажиллаж байна.

Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ компани давс цацах 6 камаз, цас үлээгчтэй, давс цацагчтай зориулалтын 2 машин, цас ачих 2 ковш, грейдэр 1, экскаватор 1, авто замын нуух шүүрдэгч машин 1 зэрэг нийт 13 техник хэрэгслийн бэлэн байдлын ханган ажиллаж байна. Мөн 700 тн давс, 1000 тн бодис, 211 м/куб хайрга дайрга нөөцөлсөн бөгөөд зарим замд үүссэн халтиргаа гулгааг арилгахаар ажиллаж байна.

“Найши трейд” ХХК давс цацагч 2 машин, ковш 2 зэрэг халтиргаа гулгаанд ажиллах техник хэрэгслийн бэлэн байдлыг бүрэн хангасан. Тусгай зориулалтын 57 тонн бодис, 160 тонн давс нөөцөлсөн байна.

Мөн явган хүний зам, талбай цас орсны улмаас халтиргаа гулгаа үүсч явган зорчигч бэртэх эрсдэл үүсч болзошгүй тул аж ахуй нэгж байгууллага, иргэд ойр орчмын 50 метр газрыг цэвэрлэн ажиллаж байна.

Иргэд, аж ахуй нэгж байгууллага та бүхнийг халтиргаа гулгаанаас болгоомжлон ойр орчмын 50 метр газрыг цэвэрлэхийг уриалж байна.

369624403 323914076933919 2034886967969831763 n

viber image 2023 10 30 10 39 33 600

viber image 2023 10 30 10 39 34 087

 

Дүүргийн Засаг даргын 2023 оны А/29 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангах хүрээнд дүүргийн Газар, зохион байгуулалтын алба, Замын цагдаагийн хэлтэстэй хамтран 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 22-ны өдөр шилжих шөнө нийтийн эзэмшлийн гудамж, талбайд зөвшөөрөлгүй байршуулсан, үйл ажиллагаа явуулдаггүй 2, 3, 5, 11, 13 дугаар хорооны нутаг дэвсгэрээс нийт 7 түргэн үйлчилгээний цэгийг нүүлгэж, газар чөлөөлөлтийг хийлээ.

viber image 2023 10 23 12 31 30 390

Улсын их дэлгүүрийн баруун тал

viber image 2023 10 23 12 31 33 154

Урт цагааны урд талд Жуулчны гудамж

viber image 2023 10 23 12 31 35 620

13 дугаар хороо 17-ийн автобусны буудал

viber image 2023 10 23 12 31 37 797

5 дугаар хороо Тэнгис кино театрын автобусны буудал

viber image 2023 10 23 12 31 40 577

11 дүгээр хороо 57 дугаар сургуулийн автобусны буудал

viber image 2023 10 23 12 31 42 000

viber image 2023 10 23 12 31 44 632

2 дугаар хороо Их тойруугийн гудамж Бөмбөгөр худалдааны төвийн баруун талд 

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хэлтсийн дарга нарын шуурхай хурал боллоо. Хуралдааныг дүүргийн Засаг даргын орлогч Л.Цэеэрэгзэн, Тамгын газрын дарга П.Баянбаатар нар удирдан явуулж, хэлтсийн дарга нарт ажлын үүрэг чиглэл өглөө.

Өнгөрсөн долоо хоногт өгсөн үүрэг даалгавруудын биелэлтыг хангаж ажиллах, байгууллага, албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, албан бичиг, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд анхаарч ажиллах зэрэг үүрэг даалгаврыг өглөө.

DSC 6599

DSC 6601

DSC 6614

DSC 6608

DSC 6609

 

Дүүргийн ажилтан, албан хаагчдын “Мэдээллийг цаг” боллоо. Өнөөдрийн “Мэдээллийн цаг”-аар Ажлын байран дахь эерэг хандлага эдвээр дүүргийн Ахмадын хорооны дарга П.Төвсанаа албан хаагчдад сургалт зохион байгууллаа.

Дүүргийн ажилтан, албан хаагчдад чиглэсэн “Мэдээллийн цаг” арга хэмжээ нь 14 хоногт 1 удаа тогтмол зохион байгуулагддаг бөгөөд албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, сургаж хөгжүүлэх, ёс зүйн хэмжээг мөрдүүлж, харилцаа хандлагыг сайжруулах зорилготой юм.

DSC 6574

DSC 6578

DSC 6583

DSC 6587

DSC 6588

 

Чингэлтэй дүүргийн “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв”-ийн дарга Т.Уламбаяртай ярилцлаа.

-Чингэлтэй дүүргийн  “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв”-өөс хэчнээн төрлийн, ямар үйл ажиллагааг явуулж байна вэ. Та эхлээд төвийнхөө үйл ажиллагааг танилцуулна уу?
-Чингэлтэй дүүргийн ИТХ-аас анх 2011 онд “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв”-ийн дүрмийг баталж, байгуулсан байдаг. Улмаар Засаг даргаас бүтэц, орон тоог нь баталснаар үйл ажиллагааг нь эхлүүлсэн. 2011 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа энэ төвийг би 2021 оноос удирдан ажиллаж байна. Манай дүүрэг “Чингэлтэйд үйлдвэрлэв 2024” хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Энэ хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлийн үйл ажиллагааг манай төвөөс үзүүлдэг.  Тухайлбал, үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаас авахуулаад сургалт, хөгжүүлэлт, зөвлөх үйлчилгээ, төсөл хөтөлбөрт  хамруулах, үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг дотоодод сурталчлан таниулах, гадаадад гаргах зэргээр бүхий л дэмжлэг туслалцааг манай “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв”-ийнхөн  хариуцан хэрэгжүүлж байна. 

 

Түүнчлэн жижиг, дунд  үйлдвэр эрхлэгчдээ хөнгөлттэй болон зөөврийн ажлын байраар хангаж байна. Дүүрэг өөрөө зээл гаргах эрх зүйн зохицуулалт байдаггүй учраас бид үндсэндээ холбон зуучлах ажлыг хийдэг гэсэн үг. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэл эрхлэгчдээ төсөл хөтөлбөр бичүүлэхээс авахуулаад зөвлөх үйлчилгээг үзүүлж, гадаад дотоодын  банк санхүүгийн байгууллагатай хамтарч ажилладаг буюу зээл гарах хүртэлх бүх процесст дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Манай төвд 1000-аад  үйлдвэрлэл эрхлэгч хамрагддаг. Манай дүүргийн онцлог гэвэл оёдлын салбарынхан олонтой, нийт үйлдвэрлэл эрхлэгчдийн  50  хувь нь буюу 500-гаад нь оёдлын салбарт үйл ажиллагаа явуулж байна. Энэ ч утгаараа  нийслэлийн хамгийн том худалдааны төв болох “Нарантуул”-ын гутал болон оёмол бүтээгдэхүүний 50-60 хувийг Чингэлтэй дүүргийн үйлдвэрлэл эрхлэгчид хийж, нийлүүлдгээрээ онцлогтой.

 

-Чингэлтэй дүүрэг энэ оныг “Үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ зорилтыг хэрэгжүүлэх гол ажлыг нугалж буй газар нь  танайх болов уу. Энэ зорилтоо үр бүтээлтэй байлгахын тулд та бүхэн ямар төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байна вэ?
-Манай дүүргийнхэн энэ оныг “Үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарласан нь учиртай.  Тухайлбал, дэлхий нийтэд тархсан цар тахал бүх салбарт хүндрэл учруулсан.  Энэ хүндрэлийг манай дүүргийн  үйлдвэрлэл эрхлэгчид ч гэсэн амссан. 2023 оноос үйлдвэрлэл эрхлэгчдэд арай таатай нөхцөл бий болсон учраас бид нэгдүгээрт, ажлын байрыг хадгалах үүднээс үйлдвэрлэлийг дэмжих нь зүйтэй гэж үзсэн.  Хоёрдугаарт, ажлын байраа нэмэгдүүлэхийн тулд  “Үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарласан.  Үүний үр дүнд  мэдээж ажилгүйдэл, ядуурлыг багасгах үндсэн зорилготой. Нөгөөтэйгүүр бид дотооддоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний худалдан авалтыг дэмжихгүй байгаагаас болоод валютын гадагшлах урсгал нэмэгдсээр байна. Энэ байдлыг өөрчлөхийн тулд аль болох нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж байж бид энэ гадагшлах урсгалыг тогтоон барих учиртай юм. Ийм л үндсэн гол шалтгааны үүднээс “Үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон  зарласан.    Үүний зэрэгцээ  жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн 95 хувь нь цар тахлын  үе болох 2020-2021 онд уналтад орсон буюу ямар нэгэн байдлаар дэмжлэг хэрэгтэй байна гэдэг судалгааны дүн гарсан.  Энэ салбарт зайлшгүй дэмжлэг хэрэгтэй болсон учраас бид гол бодлого чиглүүлсэн хэрэг. 2022 онд бид  жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдээ олон улсын төсөл хөтөлбөрт хамруулах ажилд тусгайлан анхаарсан. Ингэснээр зургаан эх үүсвэрээс, 5.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, зээл тусламжид жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэдээ хамруулж чадсан. Тэр дундаа тоног төхөөрөмжийн буцалтгүй дэмжлэгийг ч олгосон.  2023 онд дараагийн алхам буюу үйлдвэрлэл эрхлэгчдээ гадаад дотоодын үзэсгэлэн худалдаанд оролцуулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна. Улмаар гадаадаас хөрөнгө оруулалт татах чиглэлд ажиллаж байна.  Мөн шинэ технологийг үйлдвэрлэлийн процесст нэвтрүүлэх зорилтыг гол болгон төвлөрөн ажиллаж байна.

 

-Таны хувьд амаргүй цаг хугацаанд ажил хүлээж авсан юм байна. Ковидын дараа жижиг, дунд  үйлдвэрлэлийг хэрхэн сэргээх вэ гэдэг танаас ихээхэн хамааралтай байж шүү дээ. Энэ төвийн даргын ажлыг хүлээн авснаас хойш  бодлогын ямар ажлыг хийж, хэрэгжүүлэв? 
-Намайг ажил хүлээж авахад буюу 2021 онд  энэ төв маань “Чингэлтэй дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих бизнес инкубатор төв” байсан. Тухайн үед дүрмийн хүрээнд энэ төв маань бойжуулах үйл  ажиллагаа л явуулдаг байсан буюу өргөн хүрээг хамардаггүй байсан гэсэн үг. 2019 онд Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийг шинэчлэн баталсан. Хуулийн хүрээнд үйлчилгээний салбарыг нэмж оруулсан.  Ингэснээр өргөн хүрээнд ажиллах боломжийг нээж өгсөн. Үүний дагуу миний бие ажил хүлээн авсан даруйдаа дүрэм журмын тухайд нэлээд ажилласан. Манай салбарын хуулийг шинээр баталсантай холбогдуулан “Чингэлтэй дүүргийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв” болгон өөрчилж, үйл ажиллагааны хүрээг тэлсэн.  Нэг ёсондоо бид өмнөх шигээ зөвхөн хөгжүүлэлт хийдэг биш бүх салбар, бүх төрлөөр дэмжиж ажиллах боломжийг бүрдүүлсэн. Дагалдах дүрэм, журмуудаа ч  хууль, тогтоомжийн шинэчлэлд нийцүүлсэн.  Ингэснээр яг хэрэгцээт хэсэгт нь хүрч ажиллах буюу үйлдвэрлэл эрхлэгчдээ зээл, тусламж, төсөл хөтөлбөрт түлхүү хамруулж эхэлсэн. Улмаар үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг нь олон нийтэд таниулахын тулд гадаад, дотооддын үзэсгэлэн худалдааг цөөнгүй зохион байгуулж, хөрөнгө оруулалт татах, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд гол анхаарлаа хандуулан ажиллаж байна. Мөн хөнгөлөлттэй ажлын байр болон зөөврийн ажлын байрны тоог нэмэгдүүллээ. Тодруулбал, манай ихэнх үйлдвэрлэл эрхлэгч гэртээ ажлын байрыг бий болгосон байдаг. Тиймээс бид үйлдвэрлэлийн процессыг гэрээс салгаж, хөнгөлөлттэй ажлын байр болон зөөврийн ажлын байраар хангах нь зүйтэй гэж үзээд, үйлдвэрлэл эрхлэгчидтэйгээ хамтран ажиллаж байна. 

 

-Ажлын байрнаас авахуулаад ажиллах хүчээ хэрхэн тогтвор, суурьшилтайгаар ажиллуулах вэ, хэрхэн авч  үлдэх вэ гэх зэргээр зөвлөн туслах үйлчилгээг хүртэл үзүүлдэг хэрэг үү?
-Үйлдвэрлэл  эрхэлнэ гэдэг олон талт ажил. Гэтэл манай үйлдвэр эрхлэгчид гэрээ ажлын байр болгочихоод тэрүүхэн тэндээ л үзээд байдаг. Үүний цаана ажиллах хүчээ хэрхэн бүрдүүлэх, цаашлаад хэрхэн тогтвортой байлгах, үйлдвэрлэлээ хэрхэн, яаж өргөжүүлэх вэ. Брэндээ яаж үүсгэж бүтээгдэхүүнээ олон нийтэд таниулах, бүтээгдэхүүн хөгжүүлэлтээ хэрхэн хийх вэ гэх зэргээр өргөн хүрээтэй ажил шүү дээ. Үндсэндээ маш том маркетингийн ажил өрнөөд байгаа биз. Гэтэл манай үйлдвэрлэл эрхлэгчид энэ бүхнийг цогцоор нь харж, төлөвлөж чаддаггүй. Тиймээс манай төвийн зүгээс ажлын байрны зөвлөх үйлчилгээг түлхүү өгөх бодлогыг баримтлан ажиллаж байна. Ганцхан жишээ татахад, манай ихэнх үйлдвэрлэл эрхлэгч оюуны өмчийн талаар мэдлэг мэдээлэл багатай, өөрсдийн хийж буй бүтээгдэхүүнийг оюуны өмчид бүртгүүлээгүй байдаг. Энэ талаар мэдлэг мэдээлэл өгөхөөс авахуулаад бүтээгдэхүүний сав, баглаа боодлыг байнга хөгжүүлж байх учиртай гэдэгт хүртэл зөвлөн тусалдаг. Энэ бүх процесст бидний зүгээс олон талын дэмжлэг үзүүлэн ажилладаг. Гадаадын  үзэсгэлэнд хэдэн төрлийн бүтээгдэхүүн аваад явлаа гэхэд гаднынхан бол хамгийн түрүүнд сав, баглаа боодлыг хардаг. Тиймээс харагдах байдал хүртэл ямар чухал юм бэ гэдгийг үйлдвэрлэл эрхлэгчдэдээ таниулж, мэдүүлэхийн тулд зөвлөн туслах үйлчилгээг тогтмол үзүүлж байна. Түүнчлэн үйлдвэрлэл эрхлэгчдэд тулгардаг нэг асуудал нь боловсон хүчний хомстол. Тиймээс бид цаашид энэ асуудалд  бодлогоор, тусгайлан анхаарал хандуулах нь зүйтэй гэж үзээд байна.  Нөгөө талдаа үйлдвэрлэл эрхлэгчлэд нийтлэг ямар асуудал тулгамдаад байна вэ гэдгийг судалж,  хамтарч ажиллана.  Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэл эрхлэгчид маань  бидэнд хандаж, саналаа тавина. Хувь иргэн компаниа байгуулаад ямар нэг үйлдвэрлэл эрхэлж эхэллээ гэхэд  бүтээгдэхүүн хөгжүүлэлт юм уу эсвэл борлуулалт болохгүй байна гэж үзвэл яг тэр чиглэлээрээ тусламж дэмжлэг хүсэж бидэнд хандана. Бид түүнийнх нь дагуу бүх талын дэмжлэг үзүүлнэ. Үүний зэрэгцээ  бидний зүгээс үйлдвэрлэл эрхлэгчдэд нийтлэг байдлаар тулгамддаг асуудал болон үйлдвэрлэгчдийн зүгээс гаргаад байгаа асуудлын хүрээнд тусгайлан ажиллана. Товчхондоо бид  судалгаа, тооцооллын үндсэн дээр гол ажлаа явуулдаг. Ингэж байж  зорилтот хэсэгтээ хүрч, бидний дэмжлэг үр дүнд хүрэх учиртай юм. 

 

-Дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдийн хөгжлийн шинэ шатыг та хэрхэн харж байна вэ. Тэдэнд ямар боломж байна, түүнд та бүхний зүгээс бодлогын ямар дэмжлэг үзүүлэх боломжтой байна вэ?
-Нэг үеэ бодвол манайхан дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдээ харьцангуй сайн дэмждэг болсон. Тиймээс бид цаашдаа гаднаас төсөл, хөтөлбөр татаж, технологийн шинэчлэл хийх. Ингэснээр гаднын зах зээлд  хэр хэмжээний тоглогч байж чадах вэ гэдгээ харах. Гаднын стандартад нийцүүлэх зэргээр  хөгжлийн дараачийн  алхмаа харж байна. Товчхондоо бид үйлдвэрлэгчээс экспортлогч болох том амбийцтайгаар үйл ажиллагаа  явуулж, алсын хараагаа тодорхойлсон. Арьсан эдлэл үйлдвэрлэгчид гэхэд анх ямар малын арьс байсан, тухайн малын гарал үүсэл, арьс боловсруулалтын код гээд үйлдвэрлэлийн бүх процесс олон улсын стандарт шаардлагыг хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэх шаардлагатай байна.  Манай жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид олон улсад гаръя  л гэж байгаа бол дэлхийн жишгийг дагахаас аргагүй. Тийм ч учраас бид үйлдвэрлэл эрхлэгчдэдээ шаардлага  тавьж эхлээд байна.   Олон улсад бол тухайн бүтээгдэхүүний QR код уншуулахад бүх түүх нь гараад ирдэг. Манайхан ч гэсэн энэ жишигт хүрэхээс аргагүй. Тиймээс технологийн шинэчлэлтэй хөл нийлүүлэн алхах ёстой. 

 

-“Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв” дүүргийн төсөв бүрдүүлэлтэд ямар оролцоотой ажиллаж байна вэ.  “Үйлдвэрлэлийг дэмжих жил”-ийн үр дүнг та өнөөдийн байдлаар хэрхэн дүгнэх вэ?
-Намайг ажил хүлээж авахад энэ байгууллага 370 сая төгрөгийн төсөвтэй байсан. Үүнээс ажилчдын цалин 70, ашиглалтын зардал нь 20 хувийг эзэлдэг. Харин даргын хувьд үйл ажиллагаа явуулах зардал ердөө л 10 хувь буюу  15 сая төгрөгийн төсөвтэй байсан. 15 сая төгрөгөөр  бүтэн жилийн турш үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжих үйл ажиллагаа явуулна гэдэг боломжгүй шүү дээ.  Тиймээс ажил хүлээж авснаас хойш бодлогын хэд хэдэн шинэчлэлийг хийж ажилласны хүчинд өнөөдрийн байдлаар манай төв  нэг тэрбум 600 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг үйлдвэрлэлийн салбарт хийх тооцоололтойгоор үйл ажиллагаа явуулж байна. Дүүргийн Засаг  дарга Н.Батсүмбэрэлийн зүгээс манай төвийг, үйлдвэрлэл эрхлэгчдийг маш сайн дэмжиж ажилладаг.   Үйлдвэрлэлийг хөгжүүлэх ёстой гэж үздэг учраас дүүргээс бүх талын дэмжлэг үзүүлдэг. Энэ ч утгаараа энэ жилийг “Үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ бодлогоо хэрэгжүүлээд явж байна. Тоон мэдээлэл  дурдахад, энэ онд гэхэд манай дүүрэгт 100 гаруй үйлдвэрлэл шинээр бий болсон байна. Харамсалтай нь эргээд 20 гаруй үйлдвэрлэл эрхлэгч үйл ажиллагаагаа зогсоох жишээтэй. Тиймээс бид тооноос илүү чанарт ач холбогдол өгч ажиллаж байгаа. “Үйлдвэрлэлийг дэмжих жил”-ийн хүрээнд гадаад дотоодын үзэсгэлэн худалдаанд үйлдвэрлэл эрхлэгчдийг түлхүү оролцуулах, хамтын ажиллагааг өргөжүүлж, хөрөнгө оруулалт татах чиглэлд анхаарлаа хандуулж ажиллалаа. Энэ онд гэхэд дотоодын 11, гадаадын таван удаагийн үзэсгэлэн худалаа, хамтын ажиллагааны цогц үйл ажиллагааг зохион байгуулж, 290 үйлдвэр эрхлэгчийг оролцуулж, 1.265.552.900 төгрөгийн борлуулалт хийсэн байна.
Мөн үйлдвэрлэлийг кластерт оруулж хөгжүүлэхэд анхааран ажиллаж байна. Жишээлбэл, оёдлын салбарт 3-4 мянган ширхгийн захиалга орж ирдэг.  Энэ тохиолдолд томоохон  компани эсгүүрээ хийгээд стандартаа тавьчихвал бусад аж ахуйн нэгжээрээ оёулчихна. Ингэж кластерт оруулах боломж нээгдэх юм. Жижиг дундын салбар маань том компаниудаа дагаж жижгүүдээ кластерт оруулж хөгжүүлэх боломжтой. Энэ ч үүднээс бид даавуун хэвлэлийн машиныг оруулж ирсэн. Даавуун дээр өнгө, бичвэр, дүрсийг шууд хэвлэнэ гэсэн үг. Монголд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд энэ төрлийн хэвлэлийг БНХАУ руу явж хэвлүүлдэг. Тэгэхээр бидэнд  ийм том зах зээл байгаа учраас кластерынхаа түвшинд нэвтрүүлээд дүүргийнхээ үйлдвэрлэл эрхлэгчдэд энэ төрлийн хэвлэлийн үйлчилгээг хямдралтай байдлаар үзүүлж явах нь зүйтэй гэж үзсэн. Хэвлэлийн  технологийг олон улсын түвшинд хүргэх ажлыг манай дүүрэг улсын хэжмээнд анхлан хийж байгаа нь энэ юм. 

 

-Чингэлтэй дүүргийн “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв” нийслэлдээ жишиг болохуйц хэмжээнд хүрчээ гэж ойлголоо. Энэ төвийн хөгжлийн дараачийн шатыг та хэрхэн харж байна вэ?
-Одоо бид боловсролын салбартай нягт хамтарч ажиллахаар зорьж байна.  Жижиг дундын салбараас юун боловсрол болоод явчихав гэж магадгүй. Тэгвэл үйлдвэрлэл эрхлэхэд мэргэшсэн боловсон хүчин бол салбар бүрд асар чухал. Оёдолчин гэхээр оёдлын машин ажиллуулж юм оёж чаддаг хүн  гэж ойлгодог. Гэтэл  оёдол дотроо олон янз байхаас гадна товч, шилбэ, ханцуйг хэрхэн оёх вэ. Энэ шат дамжлага бүр өөр учраас  түүнийг хийж бэлтгэх мэргэшсэн боловсон хүчин чухал байгаа юм. Харамсалтай нь энэ чиглэлээр сурсан нь цөөн, сургадаг нь ч цөөн болчихоод байна. Бодит байдал харахаар оёдолчноор ажиллаж байгаа хүмүүс ихэвчлэн өөр мэргэжилтэй байдаг. Багш, хуульч мэргэжил эзэмших гэж  цаг хугацаа, мөнгө төгрөгөө зарцуулчихаад ажил, ажлын байр олдохгүй болохоор амьдралын эрхээр оёдол хийгээд сууж байх жишээний. Гэтэл ингэж биш анхнаас нь энэ хүмүүсийг оёдол, мужааных нь чиглэлээр бэлдэж сургаад ажлын талбарт гаргавал бүтээмж өсөх гээд байна шүү дээ. Өнөөдрийнх шиг хүн авчраад сургадаг биш, сурчихсан мэддэг хүн авчраад шууд ажиллуулбал бүтээмж хамаагүй өндөр байна. Тиймээс эхний ээлжид технологийн  шинэчлэлд шилжих ажилд түлхүү орно. Цаашлаад боловсон хүчний бодлогод цогцоор анхаарах шаардлага байна. Манай улсад жижиг, дундын салбарт ажилладаг  мэргэжлийн боловсон хүчин бэлтгэдэг цөөхөн хэдэн сургууль байна. эдгээртэй хамтарч ажиллахаар зорьж төлөвлөж байна.

 М.Өнөржаргал

Эх сурвалж: Монголын үнэн сонин №037/24568/

 3bbf1bea8c6f17b50c42d0b5ded52edd