Шинээр ашиглалтад орсон цэцэрлэгт шаардлагатай тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүн зэрэг хэрэгцээг хангах үүднээс нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл санаачлага гарган нийслэлийн хөрөнгөөс шийдвэрлэснийг 327-р цэцэрлэгийн хамт олонд гардуулан өглөө.

Нийт 20 сая төгрөгийн өртөг бүхий хүүхдүүдэд зориулсан сэтгэхүй хөгжүүлэх тоглоом, аюулгүй орчныг бүрдүүлэх шатны зөөлөвч, дрож зэргийг тус цэцэрлэгийн эрхлэгч Ц.Хулангоод гардуулан өглөө.

327-р цэцэрлэгт одоогоор 186 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна. Тус цэцэрлэг нь Монгол хүүхдийн оюуны хөгжлийн онцлогт тохируулан боловсруулсан STEAM сургалтын технологийг нэвтрүүлэн ажиллаж байна.STEAM хөтөлбөр нь сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд ур чадвар, ойлголтыг тоглоом, хэлэлцүүлгээр дамжуулан судалж, дараа нь эдгээр чадварыг илүү олон тоглоомоор дамжуулан хүүхдүүдэд мэдлэг олгох, ирээдүйд суралцах бат бөх суурийг бий болгох чухал ач холбогдолтой хөтөлбөр юм.

viber image 2023 12 21 15 42 20 718

viber image 2023 12 21 15 42 23 521

viber image 2023 12 21 15 42 25 842

viber image 2023 12 21 15 42 28 360

viber image 2023 12 21 15 42 29 649

viber image 2023 12 21 15 42 30 913

viber image 2023 12 21 15 42 24 734

viber image 2023 12 21 15 42 22 246

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн баталсан удирдамжийн дагуу “Цасаа цэвэрлэе” аян маргааш зохион байгуулагдах гэж байна.

Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн халтиргаа гулгааг арилгах, хог хаягдлыг цэвэрлэх, айл өрх, аж ахуй нэгж байгууллагын эзэмшил, хашаа, талбайд хуримтлагдсан цас, хог хаягдлыг ачиж тээвэрлэх зэрэг зорилготой аян зохион байгуулагдах гэж байна.

Цасны их цэвэрлэгээ “90 минут” арга хэмжээ маргааш буюу 12 дугаар сарын 22-ны 11:00-12:30 цагийн хооронд зохион байгуулагдана.

Байгууллага аж ахуй нэгжүүд гадна орчныхоо 50метр хүртэлх зам талбайн цас мөсийг цэвэрлэж халтиргаа гулгааг арилгах, нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн цас, мөсийг цэвэрлэх зорилготой.

Тиймээс иргэд аж ахуй нэгжүүд гадна орчны 50 метр зам талбайн цас, мөсөө цэвэрлэхийг уриалж байна.

386868776 1361429541414059 6927325779251747093 n

viber image 2023 10 30 12 37 50 025

viber image 2023 11 30 12 37 10 186

 

Чингэлтэй дүүргийн хэлтэс албад, харьяа газрын материаллаг баазыг бэхжүүлэх, сайжруулах зорилгоор Засаг дарга Н.Батсүмбэрэл дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж өнөөдөр гардуулан өглөө.

Дүүргийн төсвийн хөрөнгөөр тус хэлтэст иж бүрэн суурин компьютер, зөөврийн компьютер, хэвлэгч машин зэрэг тоног төхөөрөмжийг албаны дарга Х.Хишигбадрах болон албан хаагчдад хүлээлгэн өглөө.

Газар зохион байгуулалтын алба нь дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд газрын харилцааны талаарх бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, газрын бүртгэлийн мэдээллийг сайжруулах, газар ашиглалтын үр өгөөжийг дээшлүүлэх, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай чирэгдэлгүй хүргэж ажиллах үүрэгтэй ажилладаг юм.

DSC 1451

DSC 1455

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл дүүргийн газрын албаны ажилтан, албан хаагчидтай уулзаж, үүрэг чиглэл өглөө.

Дүүргийн газрын алба 2023 онд 5 бүлэг ажил төлөвлөн амжилттай хэрэгжүүлж дуусч байна. Газар зохион байгуулалтын чиглэлээр нийт 3629 өргөдөл ленд менежер системээр бүртгэгдсэнээс дүүргийн Засаг даргын захирамжаар 2680 иргэний өргөдлийг шийдвэрлэж, 265 иргэнд боломжгүй хариу хүргүүлж нийт 2945 өргөдөл шийдвэрлэжээ.  Газрын зөрчил арилгах арга хэмжээний хүрээнд 5 байршилд 29 тоосгон гарааш, 12 байршилд 852 метр хашаа, хайсыг нийслэлийн болон дүүргийн Засаг даргын захирамжаар буулган газар чөлөөлсөн байна.

Мөн дүүргийн Газрын албан нь иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, зуслангийн бүсийн орц гарцыг нэмэгдүүлж, “Шадивлан” амны байршлыг төлөвлөлтийнг дагуу жишиг ам болгох зорилт тавин ажиллаж байна. Төлөвлөлтөд 619 нэгж талбар өртсөн, үүнээс 257 нэгж талбарын хашааг буулган, эргүүлэн барих ажлыг хийж гүйцэтгэжээ. Нийт зөрчилтэй 37 талбарт ажилласнаас эргэлтийн цэг тэмдэгтээс хэтрүүлэн хашаа барьсан 12 талбарын хашааг татуулж, шадивлан амны төлөвлөлтөд өртсөн 23 нэгж талбарыг дүүргийн Засаг даргын Захирамжаар кадастрын зурагт өөрчлөлт оруулан ажиллажээ.

Газар зохион байгуулалтын алба нь дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд газрын харилцааны талаарх бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, газрын бүртгэлийн мэдээллийг сайжруулах, газар ашиглалтын үр өгөөжийг дээшлүүлэх, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай чирэгдэлгүй хүргэж ажиллах үүрэгтэй. Засаг дарга Н.Батсүмбэрэл нийт газрын албаны ажилтан, албан хаагчдад иргэдэд чирэгдэлгүй үйлчлэх, газартай холбоотой мэдээ мэдээллийг иргэдэд ойлгомжтой хүртээмжтэй хүргэх, иргэдээс ирсэн өргөдөл, гомдлыг цаг алдалгүй шуурхай шийдвэрлэж ажиллахыг үүрэг болголоо.  

DSC 1476

DSC 1464

DSC 1469

DSC 1473

 

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл дүүргийн боловсролын байгууллагын шилдгүүдийг тодруулан өнөөдөр шагналыг гардуулан өглөө. Эцэг эхчүүдтэй уялдаа холбоотой ажиллаж, сурагч, хүүхдүүдийн сурах таатай орчин нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байгаа боловсролын салбарт манлайлан шилдгээр шалгарсан нийт сургууль, цэцэрлэгийн хамт олонд баяр хүргэж, амжилт хүслээ.

Гэр бүлийг дэмжигч сургууль 140-р сургууль

viber image 2023 12 19 12 48 41 034
Гэр бүлийг дэмжигч цэцэрлэг 275-р цэцэрлэг

viber image 2023 12 19 12 48 37 128

viber image 2023 12 19 12 48 18 307
Эрүүл мэндийг дэмжигч сургууль 149-р сургууль

viber image 2023 12 19 12 48 19 535

viber image 2023 12 19 12 48 34 737
Эрүүл мэндийг дэмжигч цэцэрлэг 83-р цэцэрлэг

viber image 2023 12 19 12 48 20 524
Эцэх эхийн оролцоог дэмжигч сургууль 24-р сургууль

viber image 2023 12 19 12 48 21 528
Эцэг эхийн оролцоог дэмжигч цэцэрлэг 9-р цэцэрлэг

viber image 2023 12 19 12 48 22 585
Боловсролд тэгш хамрагдалтыг дэмжигч сургууль 37-р сургууль

viber image 2023 12 19 12 48 23 490

viber image 2023 12 19 12 48 38 502
Боловсролд тэгш хамрагдалтыг дэмжигч цэцэрлэг 4-р цэцэрлэг

viber image 2023 12 19 12 48 24 563
Багшийн хөгжлийг дэмжигч сургууль 139-р сургууль

viber image 2023 12 19 12 48 29 656
Багшийн хөгжлийг дэмжигч цэцэрлэг 33-р цэцэрлэг

viber image 2023 12 19 12 48 25 635
Шилдэг менежменттэй сургууль 23, 139-р сургууль

viber image 2023 12 19 12 48 26 622
Шилдэг менежменттэй цэцэрлэг 293, 43-р цэцэрлэгүүд тус тус шалгарлаа.

viber image 2023 12 19 12 48 27 708

viber image 2023 12 19 12 48 28 605

viber image 2023 12 19 12 48 41 904

viber image 2023 12 19 12 48 33 766

viber image 2023 12 19 12 48 32 828

 

Чингэлтэй дүүргийн хэлтэс албад, харьяа газрын материаллаг баазыг бэхжүүлэх, сайжруулах зорилгоор Засаг дарга Н.Батсүмбэрэл дүүргийн Боловсролын хэлтэст т тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж өнөөдөр гардуулан өглөө.

Дүүргийн төсвийн хөрөнгөөр тус хэлтэст иж бүрэн компьютер, зөөврийн компьютер, хэвлэгч машин зэрэг тоног төхөөрөмжийг хэлстийн дарга А.Очирт хүлээлгэн өглөө.

Компьютер, тоног төхөөрөмжийг шинэчлэн шийдэж өгсөнд тус хэлтсийн албан хаагчид талархаж байгаагаа илэрхийлсэн юм.

viber image 2023 12 19 12 46 26 948

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл өнөөдөр дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн удирдлагуудтай уулзаж, үүрэг чиглэл өглөө.

Сургуулиудын өнөөгийн нөхцөл байдал, цахимаар хичээллэж буйтай холбоотой сурагчдын хамрагдалт, хөрөнгө оруулалтын ажлууд, багшийн ёс зүйн асуудлаар цаг үеийн мэдээлэл өглөө.

Ерөнхий боловсролын сургуулиуд орчин нөхцлөө сайжруулах, нөөц боломждоо тулгуурлан урсгал зардлаар засвар үйлчилгээний ажлаа хийх, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажилдаа анхаарч ажиллахыг үүрэг болголоо.  

Сурагчид цахимаар хичээллэж буйтай холбогдуулан хүүхдүүдэд галын аюулгүй байдлын талаар сэрэмжлүүлэх, эцэг эхчүүдэд хүүхэддээ тавих хараа хяналтыг сайжруулах тал дээр зөвлөмж мэдээлэл хүргэх, гал галлагаа болон, залгуур удаан хугацаанд залгаатай орхих, гацуур модны гэрлээс улбаатай галын ослоос урьдчилан сэргийлэх, энэ төрлийн мэдээллээр хангаж, анхааруулж ажиллахыг сургуулийн удирдлагуудад үүрэг болголоо.

DSC 6996

DSC 7001

DSC 7002

DSC 7007

Not published yet

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл өнөөдөр хороодын хэсгийн ахлагчидтай уулзлаа. Чингэлтэй дүүрэгт 213 хэсгийн ахлагч ажиллаж байна.

Засаг дарга Н.Батсүмбэрэл уулзалтад оролцогчдод дүүрэгт хэрэгжүүлж буй ажлын талаар танилцууллаа. Дүүргийн засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт 6 зорилт 179 арга хэмжээг авч хэрэгжүүлж ажиллаж байна. Чингэлтэй дүүрэг зориулалтын эмнэлгийн байргүйн улмаас эмнэлгийн тоног төхөөрөмж суурилах боломжгүй. Тиймээс иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хангалтгүй байдаг. Энэ асуудлыг шийдэхээр дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 55 нэгж талбарт дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 6.8 тэрбум төгрөгөөр газар чөлөөлтийг хийсэн. Энэ газарт Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр жишиг эрүүл мэндийн төв эмнэлэг барих ажил ирэх жилээс эхлэх юм.

Мөн дүүргийн иргэдийн талархлыг хүлээгээд байгаа нэг ажил бол “Ногоон бүс”. Дүүргийн 1-3 хороо Төв шуудангийн уулзвараас баруун дөрвөн замын уулзвар хүртэлх нийт 51.7 га талбайг камержуулж уг төсөл эхэлж байсан бол одоо дүүргийн нутаг дэвсгэрийн 117 цэгт 1857 камер ажиллаж байна. “Ногоон бүс” болсноор иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангасан, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, үйлдэл дээр нь таслан зогсоох боломжийг бүрдүүлсэн жишиг ажил болсон юм.

Иргэд, олон нийтэд хамгийн ойр ажиллаж буй хэсгийн ахлагчдын дэвшүүлж буй саналыг ажилдаа тусган хамтран ажиллана гэдгээ Засаг дарга уулзалтын үеэр хэллээ.

viber image 2023 12 14 16 22 35 106

viber image 2023 12 14 16 22 36 273

viber image 2023 12 14 16 22 37 740

viber image 2023 12 14 16 22 38 883

viber image 2023 12 14 16 22 39 832

viber image 2023 12 14 16 22 41 320

viber image 2023 12 14 16 22 42 229

viber image 2023 12 14 16 22 43 326

viber image 2023 12 14 16 22 50 193

viber image 2023 12 14 16 22 50 193

viber image 2023 12 14 16 22 52 998

 

 

 
Нийслэлийн Онцгой байдлын газраас алба хаагчдын нийгмийн баталгааг хангах, ажиллах таатай орчныг бүрдүүлэх, ар гэрт нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтэстэй хамтран дүүргийн 18 дугаар цэцэрлэгийг Онцгой байдлын салбар цэцэрлэг болгон байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүллээ.
 
Цэцэрлэгийн нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны дарга Б.Батбямба, Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Засаг дарга Н.Батсүмбэрэл нар оролцлоо.
 
18 дугаар цэцэрлэг нь 50 хүүхдийн багтаамжтай бөгөөд цэцэрлэгийг стандартын дагуу тохижуулан, хүүхдийн сурч хөгжих таатай орчныг бүрдүүлж, иж бүрэн тохижилтыг гүйцэтгэн ийнхүү өнөөдөр нээлтээ хийлээ.
 
viber image 2023 12 08 14 02 07 253
viber image 2023 12 08 14 02 05 706
viber image 2023 12 08 14 02 48 279
viber image 2023 12 08 14 06 56 843
viber image 2023 12 08 14 06 20 165
viber image 2023 12 08 14 06 18 722
viber image 2023 12 08 14 05 43 536
viber image 2023 12 08 14 05 07 736
viber image 2023 12 08 14 03 31 085
viber image 2023 12 08 14 03 28 757
viber image 2023 12 08 14 02 50 499
 
 
 
 

Жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны хооронд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-г Монгол Улсад уламжлал болон зохион байгуулагддаг билээ.

Энэ жил дэлхий нийтээрээ ЖСХ-тэй тэмцэх 16 хоногийн аяныг “ОХИД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭСРЭГ ХҮЧИРХИЙЛЛЭЭС СЭРГИЙЛЭХЭД ХӨРӨНГӨ ОРУУЛАЯ” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Жендэрт суурилсан хүчирхийллийн хохирогчдын 90 хувь нь охид, эмэгтэйчүүд байгаа бөгөөд эрэгтэйчүүдийн зүгээс эмэгтэйчүүд рүү чиглэн үйлдэгдэж байгаа хүчирхийллийн шалтгаан нөхцөлийг судалж, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлж, тэдний ойлголт, хандлагыг өөрчлөх нь нэн түрүүн тулгамдсан асуудал болоод байна.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдплагын хэлтсийн мэргэжилтэн, Жендэрийн үндэсний хорооны “ЖСХ-ээс урьдчилан сэргийлэхэд хөвгүүд эрэгтэйчүүдийг татан оролцуулах нь” сургалтын хөтөлбөрийн сургагч багш Т.Түвшинжаргал, ЖҮХ-ны Ажлын албаны эрэгтэйчүүдийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Батхишигээс нар 5 дугаар сургуулийн ахлах ангийн 154 сурагчдад Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны хүрээнд зохион байгуулагддаг “Цагаан туузтаны хөдөлгөөн”-ий талаар мэдээлэл, Жендэрт  суурилсан хүчирхийлэл сэдвээр сургалт зохион байгуулаа. Албан хаагч нар “Хүчирхийллийн хажуугаар хэзээ ч дуугүй өнгөрөхгүй”, “Хэзээ ч хүчирхийлэл үйлдэхгүй” хэмээн амлалтаа өгч “Цагаан туузтаны хөдөлгөөн”-д нэгдэж байгаагаа илэрхийллээ.

viber image 2023 12 08 13 27 01 585

viber image 2023 12 08 13 27 02 874

viber image 2023 12 08 13 27 04 014

viber image 2023 12 08 13 27 05 033

viber image 2023 12 08 13 27 05 965

viber image 2023 12 08 13 27 06 890

viber image 2023 12 08 13 27 07 926

viber image 2023 12 08 13 27 09 819

viber image 2023 12 08 13 27 10 735

viber image 2023 12 08 13 27 11 788

viber image 2023 12 08 13 27 12 683

 

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын Газрын Хууль, эрх зүйн хэлтсээс гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар нийтийн хэв журмыг сахиулах чиг “Олон нийтийн байцаагч” нарын хууль болон гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг нэгтгэх дүгнэх, мэргэжлийн удирдлагаар хангах, хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай дэмжлэг, туслалцааг үзүүлэх ажлыг Цагдаагийн газартай хамтран зохион байгууллаа.

viber image 2023 12 08 10 57 17 172

viber image 2023 12 08 10 57 19 051

viber image 2023 12 08 10 57 20 102

viber image 2023 12 08 10 57 21 093

viber image 2023 12 08 10 57 18 121

viber image 2023 12 08 10 57 16 215

Хөдөлмөрийн тухай хуулийн 16.1.6 дахь заалт, Хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны 5 дугаар тогтоолоор батлагдсан “Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны дүрэм”-ийн 2.6 дахь хэсэгт заасны дагуу Чингэлтэй дүүрэгт Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдсан.

Дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны ээлжит хурал өнөөдөр хуралдаж, гомдол гаргасан иргэдийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж байна.

Өнөөдрийн хуралд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төлөөлөл оролцож, Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны үйл ажиллагаа, хурлын үйл явцтай танилцаж, хорооны үйл ажиллагааг бэхжүүлэх, цаашид анхаарах асуудлаар санал солилцлоо.

viber image 2023 12 08 09 39 36 232

viber image 2023 12 08 09 39 37 473

viber image 2023 12 08 09 39 38 720

viber image 2023 12 08 09 39 40 289

viber image 2023 12 08 09 39 41 448

viber image 2023 12 08 09 39 42 636