ДАВС, БОДИС ЦАЦАХ, ЗАМ ТАЛБАЙ ЦЭВЭРЛЭХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Улаанбаатар хот орчимд 2022 оны арванхоёрдугаар сарын 11-ний өглөөнөөс эхлэн цас орж, зам талбайд халтиргаа гулгаа үүссэн тул холбогдох байгууллагууд арга хэмжээ авч ажиллаж байна. Тодруулбал, хотын авто замын зорчих хэсэгт халтиргаа гулгаанаас сэргийлэх зориулалтын давс, бодис цацах үүрэг чиглэлийн дагуу зам талбайн цэвэрлэгээ хариуцан ажилладаг 18 байгууллагын 878 алба хаагч 72 машин техниктэйгээр 13.2 сая ам метр талбайн цэвэрлэгээг хийж гүйцэтгэлээ.
Өчигдөр 15:00 цагийн байдлаар 71 тонн бодис, 161 тонн давс цацсан бөгөөд 2298.34 тонн бодис, 4582.57 тонн давс үлдэгдэлтэй байна. Мөн авто замын нуух, явган хүний зам, ногоон байгууламжийн түүвэр цэвэрлэгээ болон хогийн сав суллах, хөлдсөн мөсний цэвэрлэгээг Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын ажилчин, албан хаагчид хийж гүйцэтгэж байгаа юм.
318073626 587252126542243 7947617797443821569 n
319226580 587252119875577 8178047972428376564 n
318881342 587252153208907 1203267206517778249 n

ДҮҮРГҮҮДИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН БАРИЛГА БАЙГУУЛАМЖИД ҮНЭЛГЭЭ ХИЙХ АЖЛЫН ХЭСЭГ ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ АЖИЛЛАЛАА
 
✅Монгол Улсын Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны А/169 дүгээр тушаалаар байгуулагдсан “Үнэлгээний баг” өнөөдөр нийслэлийн Чингэлтэй дүүрэгт ажиллаж, дүүргийн Засаг даргын Тамгын газрын барилга, байгууламжид үнэлгээ хийлээ.
Үнэлгээний багийг нийслэлийн Хотын стандарт, хяналтын газрын Стандарт, хяналтын газрын Стандартын хэрэгжилтийн хяналтын Ахлах мэргэжилтэн н.Цогтбилэг ахалж, Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-ын мэргэжилтэн С.Гүнчинсүрэн, Хотын стандарт, хяналтын газрын Стандарт, хяналтын газрын мэргэжилтэн н.Чимэдцэеэ, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Л.Баярмаа нар ажиллалаа.
Барилга байгууламжийн үнэлгээг Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны А/169 дүгээр тушаалын 4 дүгээр хавсралтаар батлагдсан Нийслэл дэх төр захиргааны байгуулагуудын зарим барилгуудын саадгүй байдал, хүртээмжийн байдлыг үнэлэх шалгуурын дагуу үнэлсэн юм.
316957866 5711560752255931 3378409842863544101 n
318804151 5711560832255923 3769180974753009716 n

АЖЛЫН БАЙРНЫ СЭТГЭЛ ЗҮЙ СЭДВЭЭР АЛБАН ХААГЧИД СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
 
 
Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар хамтран “Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, ажлын байрны стрессгүй орчин” сургалтыг зохион байгууллаа.
Сургалтын зорилго нь Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг нэгдмэл зорилго, нэг уриан дор охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй аливаа хүчирхийллийн эсрэг хөдөлгөөнд нэгдэх, эрэгтэйчүүдийн талаарх эерэг ойлголт, хандлагыг түгээхэд оршиж байгаа бөгөөд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын болон Засаг даргын Тамгын газрын ажилтан, алба хаагчид хамрагдлаа.
Сургалтыг нээж, Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Ажлын албаны дарга Д.Бямбаа нээж үг хэллээ. Анагаахын шинжлэх ухааны их сургуулйин НЭМС-ийн Сэтгэц судлалын тэнхимийн багш Ч.Аззаяа, Т.Жаргалсайхан нар ажлын байрны сэтгэл зүй, стрэссийг хэрхэн даван туулах талаар албан хаагчдад сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад хамрагдсанаар ажилтан, албан хаагчид сэтгэл зүйгээ удирдах аргад суралцаж, жендэрийн талаарх ойлголтоо нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.
 viber image 2022 12 06 15 18 28 016
viber image 2022 12 06 15 18 44 906

ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ ХЭВИЙН, НАЙДВАРТАЙ АЖИЛЛАГААГ ХАНГАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
 
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг, даалгаврыг өгсөн юм.
?Инженерийн шугам сүлжээний хэвийн найдвартай ажиллагааг хангаж, ус, дулаан цахилгаан хангамжаар байгууллага, иргэдийг тасалдуулахгүй, гэнэтийн гэмтэл, саатал, гарахаас урьдчилан сэргийлэх, шуурхай ажиллагааны бригад, жижүүрийн хуваарь гарган, хяналт тавьж, болзошгүй осол, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх.
?Сайжруулсан шахмал түлшний баруун, зүүн бүсийн үйлдвэр хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд онцгойлон анхаарч, түлшний чанар, стандартад хяналт тавьж, айл өрхүүдийг сайжруулсан түлшээр тасалдуулахгүй хангах арга хэмжээ авч ажиллах.
?Авто тээврийн шалган бүртгэх товчоо, маршрутын бус замаар Улаанбаатар хот руу түүхий нүүрс нэвтрүүлэхгүй, сайжруулсан шахмал түлш гаргахгүй байхад онцгой анхаарч, хяналт шалгалтыг тогтмол явуулан, хариуцлагыг чангатгаж ажиллах.
?Байгууллагууд ажлын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, ажлын талбай түүний гаднах эрсдэл бүхий орчны аюулгүй байдлыг бүрдүүлэх, хяналт тавих, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандартын шаардлагыг мөрдөж хэрэгжүүлж ажиллах.
?Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн амгалан тайван байдлыг хангах, нийгмийн хэв журам, гэмт хэрэг, зөрчилд өртөх, осгож, гэмтэхээс урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх, аюулгүй байдлыг хангаж, хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлж ажиллах.
?Нийтийг хамарсан баярын арга хэмжээний үеийн хэв журам сахиулах, бэлэн байдлыг хангах, архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавихыг тус тус үүрэг болгов.
318002506 582031647064291 8473250693743265724 n

ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛИЙГ САЙТАР ХАНГАЖЭЭ
Хотын дарга өвөлжилтийн хугацаанд инженерийн шугам сүлжээний хэвийн найдвартай ажиллагаа болон машин механизм, техник тоног төхөөрөмжийн бэлэн байдал, цаг үеийн нөхцөл байдлын талаар тодрууллаа. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд хоёр удаа их хэмжээний цас ороход бэлтгэл ажлыг сайтар хангаж ажилласны хүчинд хүндрэл бэрхшээл гараагүй гэдгийг онцлоод, бодисын 2414 тонн, давсны 4720 тонны нөөцтэй байгааг хэлсэн.
317948325 582031843730938 7041128281323904543 n

5238 ГРААШ, ХАШАА ЧӨЛӨӨЛӨВ
Мөн нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах ажлын хүрээнд зөвшөөрөлгүй гарааш, хайс, хашааг буулгаж, орц, гарцыг нэмэгдүүлэх ажил өнгөрсөн жилүүдэд эрчимтэй өрнөсөн. Энэ онд 5238 гарааш, хашаа буулгажээ. Тодруулбал, 4860 гарааш, 378 хашаа чөлөөлсөн байна. Гарааш чөлөөлөх ажил 93 хувьтай буюу энэ хүрээнд 81,396 ам метр талбай чөлөөлжээ. Мөн чөлөөлсөн талбайн 21,361 ам метрт явган зам, 27,704 ам метрт авто зам, 18,866 ам метрт ногоон байгууламж буюу нийт 71,384 ам метр талбайд бүтээн байгуулалтын ажил хийсэн байна. Түүнчлэн 757 машины авто зогсоол, 105 тоглоомын талбай, 401 гэрэлтүүлэг хийжээ. Нийт 37 байршилд тохижилт хийсэн бөгөөд 97 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн 354 байршилд 17.7 км хашаа чөлөөлжээ.
Нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагууд хүүхдийн тусламж үйлчилгээний 835 үндсэн орыг 915-аар нэмэгдүүлэн, нийт 1750 ортойгоор ажиллаж байна. Томуугийн амбулаториуд ажлын өдөр 17:00-21:00, бямба гарагт 11:00-18:00 цагийн хооронд уртасгасан цагаар ажиллаж, иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 800 гаруй хүүхэд эмнэлэгт хэвтэж, эмнэлгийн орны ачаалал 71 хувьтай байна.
318002506 582031647064291 8473250693743265724 n

НИЙСЛЭЛИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУД ТӨСВИЙН МӨНГӨӨР ШИНЭ ЖИЛ ТЭМДЭГЛЭХГҮЙ
 
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хотын дарга өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 11 чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 83.6 хувьтай байжээ. Тухайлбал, сайжруулсан шахмал түлш хэрэглэх заавар зөвлөгөө, сэрэмжлүүлгийг тогтмол өгч, зуух яндангийн битүүмжлэл, аюулгүй байдлыг хангуулж, хяналтын үйл ажиллагааг эрчимжүүлж ажиллахыг үүрэг болгосон. Өнөөдрийн байдлаар 59 агуулахад 116 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөц байна. Мөн борлуулалтын 650 цэгт 310 тээврийн хэрэгслээр өдөрт дунджаар 2000-2200 тонн түлшийг ханган нийлүүлж байгаа юм.
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд төсвийн мөнгөөр шинэ жил тэмдэглэхгүй гэдгийг хэллээ.
317651671 582031053731017 3083514734580057117 n

ЗАСАГ ДАРГА Н.БАТСҮМБЭРЭЛ ДҮҮРГИЙН ИРГЭДТЭЙ ХИЙХ 15 ДАХЬ УДААГИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО
 
✅Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл дүүргийн иргэдтэй хийх 15 дахь удаагийн уулзалтаа 1, 2, 3 дугаар хорооны иргэдийг хамруулж “Иргэдээ сонсъё” уулзалт зохион байгуулж, тэдний санал хүсэлтийг сонсож ажиллалаа.
✅Уулзалтын эхэнд Чингэлтэй дүүрэгт улс, нийслэл, орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил, боловсрол, эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлууд болон төр захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг иргэдэд танилцуулав.
Мөн 1 дүгээр хороог "Ногоон бүс" болсныг онцлон 145 камерыг шинээр байршуулж, гэмт хэрэг, зөрчил, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, иргэдийн аюулгүй амьдрах орчныг бүрдүүлсэн талаар, түүнчлэн дүүргийн бүх хороог "Ногоон бүс" болгон төлөвлөн ажиллаж байгааг дурдлаа. Цаашид энэхүү уулзалтыг жилд хоёр удаа хийж байх бөгөөд өмнөх уулзалтад оролцож, санал хүсэлтээ илэрхийлсэн иргэдийн асуудлыг шийдвэрлэж ажилласан талаарх мэдээллийг эргэн уулзаж ярилцаж байхаа онцлон хэлсэн юм.
✅Иргэдийн уулзалтад хүрэлцэн ирж санал хүсэлтээ илэрхийлсэн иргэдийн дийлэнх нь байрны сантехник, дулаан хангамжийн угсралт тоног төхөөрөмжийг сайжруулж өгөх, гадна фасад, дээврийн ус гоожилт, автомашины зогсоол хүртээмжийг нэмэгдүүлж өгөх, хог ачилт, урт цагааны байрны талаар анхааралдаа авч өгөхийг хүслээ. Засаг даргын хувьд дээрх асуудлуудыг холбогдох хэлтсийн дарга нарт уламжилж, яаралтай шийдвэрлэхийг үүрэгдлээ.
✅Уулзалтад санал хүсэлтээ илэрхийлэхээр ирсэн иргэдээс гадна дүүргийн хэлтэс албадын дарга нар болон тухайн тойргоос сонгогдсон дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, хороодын Засаг дарга, сургууль цэцэрлэгийн удирдлагууд оролцлоо.
318216615 5702976146447725 2045441246413661396 n
317998560 5702977469780926 948075317574680252 n

ЗАСАГ ДАРГА Н.БАТСҮМБЭРЭЛ 4, 5, 6 ДУГААР ХОРООНЫ ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА
 
✅Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл 4, 5, 6 дугаар хороонд “Иргэдээ сонсъё” уулзалт зохион байгуулж, тэдний санал хүсэлтийг сонсож, газар дээр нь шийдвэрлэж ажиллалаа.
✅Уулзалтын эхэнд Чингэлтэй дүүрэгт улс, нийслэл, орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил, боловсрол, эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлууд болон төр захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг иргэдэд танилцуулав.
✅Тухайлбал, дүүргийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ маш хангалтгүй байгааг дурдаад үүнийг сайжруулахын тулд ямар ямар ажил хийж байгаагаа танилцуулав. Мөн төрийн үйлчилгээг аль болох иргэдэд ойртуулж, чирэгдэл учруулахгүй байх тал дээр анхаарч ажиллаж байгаагаа онцоллоо. Тухайлбал, “Нэг цэгийн үйлчилгээ”-ний байранд засвар хийж, тус үйлчилгээг 2-3 байршилд нэмж байгуулан ажиллаж байгаа юм. Цаашлаад “Нэг цэгийн үйлчилгээ”-г 24 цаг тасралтгүй ажиллуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.
✅Иргэдийн хувьд ая тухтай амьдрах нөхцөл боломжоор хангаж өгөхийг Засаг дарга болон холбогдох албаны мэргэжилтнүүдээс хүсэж байлаа. Тодруулбал, байрны сантехник, дулаан хангамжийн угсралт тоног төхөөрөмжийг сайжруулж өгөх, автомашины зогсоол хүртээмжийг нэмэгдүүлж өгөх, шинээр баригдаж буй цэцэрлэгийг ашиглалтад оруулах, 5 дугаар сургуулийн өргөтгөлийн ажлыг хурдан шуурхай дуусгаж ашиглалтад оруулах, хог ачилтын талаар анхааралдаа авч өгөхийг хүслээ.
✅Засаг даргын хувьд дээрх асуудлуудыг холбогдох хэлтсийн дарга нарт уламжилж, яаралтай шийдвэрлэхийг үүрэгдлээ. Уулзалтад дүүргийн хэлтэс албадын дарга нар болон тухайн тойргоос сонгогдсон дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, хороодын Засаг дарга, сургууль цэцэрлэгийн удирдлагууд оролцлоо.
318079285 5701139346631405 5614513212013278621 n
318362750 5701139379964735 8147802450302805034 n

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН САНАЛ ХҮСЭЛТИЙГ СОНСОХ “ХАМТДАА ӨӨРЧЛӨГДЬЕ – ХАМТДАА ХӨГЖЬЕ” УУЛЗАЛТ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
 
Хөгжлийн бэрхшээлтэй хүний олон улсын өдрийг тохиолдуулан дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн санаа бодлыг сонсох, хөгжлийн бэрхшээлтэй болон хөгжлийн бэрхшээлтэй гэрийн бүлийн гишүүдээ асардаг эцэг эх, өрхийн үйлдвэрлэл эрхлэгч иргэдийг дэмжих зорилготой “Хамтдаа өөрчлөгдье – Хамтдаа хөгжье” уулзалт, өдөрлөгийг өнөөдөр зохион байгууллаа.
Уулзалтад Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Засаг даргын орон тооны зөвлөх Ч.Болормаа, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга А.Сэрээтэр, Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Н.Ариунаа, Биеийн тамир, спорт хорооны хэлтсийн дарга Ц.Баянмөнх болон хороодын дарга, холбогдох хэлтэс албадын дарга нар оролцож иргэдийн санал хүсэлтийг сонслоо.
Чингэлтэй дүүргийн Засаг дарга, дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөлийн дарга Н.Батсүмбэрэл уулзалтыг нээж үг хэллээ.
Чингэлтэй дүүрэгт 4400 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаагаас 500 гаруй нь хүүхэд юм. Эдгээр хүмүүсийн нийгмийн баталгааг хангах, тэдэнд чиглэсэн төрийн үйлчилгээний талаар болон дүүргийн зүгээс хийж хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл өглөө.
Уулзалтад ирсэн иргэд дүүргийн удирдлагуудад хандаж санал хүсэлтээ хэллээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнө хамгийн тулгамдсан асуудал бол нийгмийн халамжийн асуудал бөгөөд тэднийг орон сууцаар хангах төрийн дэмжлэг хэрэгтэй байгааг дуулгалаа. Мөн асаргаанд байгаа хүүхдээ хардаг эцэг эхийг дэмжих, тэднийг төрийн уян хатан бодлогоор харж хандах хуулийн зохицуулалт хэрэгтэй байгааг хэлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажил хийх хүсэл дүүрэн байдаг. Хэдийгээр аж ахуй нэгж байгууллага 25 хүнээс дээш ажилтантай бол 1 хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангах ёстой боловч энэ ажил хөрсөн дээр буухгүй байна гэж иргэд саналаа хэллээ. Тиймээс энэ зохицуулалтыг цаашид анхаарч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах, эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу ажил хийх хүсэл сонирхлыг нь дэмжиж ажиллахыг хүссэн юм.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эмнэлгийн болон төрийн тусламж үйлчилгээг авахад орчны болон тухайн иргэний бэрхшээлийн онцлогыг харгалзан зохицуулалт хийж өгөхийг хүсэв. Жишээлбэл зарим нэг төрлийн үйлчилгээнд харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан баррель үсэг бүхий хаягжуулалт хийх, тэргэнцэртэй, таягтай иргэдэд зориулсан налуу шат, үйлчилгээний орчин нөхцлийг бүрдүүлж өгөхийг хүслээ.
Чингэлтэй дүүргийн зүгээс энэ оны байдлаар “Нийгмийн халамж үйлчилгээ үзүүлэх журам”-ын дагуу 24 хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зохих журмын дагуу нийгмийн асуудлыг нь шийдвэрлэсэн байна. Цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолойг тогтмол сонсох, хамтран ажиллах, асуудлыг шийдвэрлэх зарчмаар ажиллах хэрэгтэйг Засаг дарга уулзалтын үеэр хэллээ.
Мөн Чингэлтэй дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэн таатай мэдээг дуулгалаа. Дүүргийн Биеийн тамир, спорт хорооноос дүүргийн харьяатай хөгжлийн бэрхшээлтэй иргэд 6 төрлийн үйлчилгээг үнэ төлбөргүй авах боломжоор хангаж байна. Үүнд: - Фитнесс, нисдэг таваг, ширээний шагай, нийтийн бүжиг, иог хийн дасгал, Боучи гэсэн 6 төрлийн спортоор үнэ төлбөргүй хичээллэх боломжтой юм.
Дүүргийн Засаг даргын зүгээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асрахын зэрэгцээ өрхийн бичил бизнес эрхлэгч иргэдийн гарааны бизнесийг дэмжин 15 дугаар хорооны иргэн А.Ундармаа, 19 дүгээр хорооны иргэн Д.Цэвээнсүрэн, 7 дугаар хорооны иргэн Х.Эрдэнэбаатар нарт батламж гардуулан, дэмжлэг үзүүллээ.
Уулзалт, өдөрлөгийн үеэр иргэдэд зориулсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, улсын бүртгэл, нийгмийн даатгал, татвар, хөдөлмөр, халамжийн үйлчилгээний чиглэлээр төрийн үйлчилгээг хүргэж байна. Мөн жижиг үйлдвэрлэл эрхлэгч, хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдийн үйлдвэрлэгчид өөрсдийн бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргалаа.
317937108 5700301220048551 2721109069511950945 n
317986348 5700303560048317 2188116974530108043 n