АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН АЖИЛТНУУДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ БОЛЛОО
Архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтнуудыг чадавхжуулах сургалтыг 2023 оны 4 дүгээр сарын 3-нд Архивын ерөнхий газар, Нийслэлийн архивтай хамтран зохион байгууллаа.
Сургалтад дүүргийн 1-24 дүгээр хороо, Засаг даргын тамгын газрын газар, хэлтэс, албад, ОНӨТҮГ, ерөнхий боловсролын сургуулиуд, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын 109 архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнууд хамрагдлаа.
Сургалтаар “Баримт бичгийн стандарт”, “Байгууллагын архив”, “Албан хэрэг хөтлөлтийн еDoc систем ашиглах журам” сэдвийн хүрээнд архивын баримтын хадгалалтын орчин нөхцөлд тавигдах стандарт, шаардлагыг хэрхэн хангаж ажиллах талаар онолын мэдлэг эзэмшихийн зэрэгцээ Үндэсний төв архивын сан хөмрөгтэй танилцлаа.
viber image 2023 04 04 08 23 55 134
viber image 2023 04 04 08 23 50 853
viber image 2023 04 04 08 23 52 547
viber image 2023 04 04 08 23 53 722
viber image 2023 04 04 08 23 55 134

ГАДНА ЗАР СУРТАЛЧИЛГАА БАЙРЛУУЛАХАД ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ХИЙХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДЛАА
 
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2023 оны А/20 дугаар тушаалийн хэрэгжилтийг ханган Дүүргийн Засаг даргын 2023 оны А/78 дугаар захирамжаар Дүүргийн хэмжээнд Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгаа байрлуулахад дагаж мөрдөх журмын хэрэгжилтэд хяналт тавих, зөрчлийг арилгах, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хурал 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулагдлаа.
 
Тус ажлын хэсэг 03 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дүүргийн 1-24 дүгээр хорооны нийтийн эзэмшлийн болон хувийн эзэмшлийн талбайд байрлуулсан гадна зар сурталчилгааны байгууламжийн зөвшөөрөл олголт, гэрээ байгуулсан байдал, ашиглалт, өнгө үзэмж, аюулгүй байдалд шалгалт хийж зөрчил арилгах, гадна зар сурталчилгаа байрлуулахыг хориглосон, гудамж зам талбайд байрлуулсан байгууламжийг, албадан буулгах, хариуцлагыг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулж ажиллана.
 
Ажлын хэсгийн хурлын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Баянбаатар, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Б.Саруул-Од нар удирдан явууллаа.
 
viber image 2023 03 03 15 16 35 783
viber image 2023 03 03 15 16 26 560

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ БОЛЛОО
 
Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас дэргэдэх хэлтэс, албад, хороодын удирдлага, албан хаагчдад зориулсан сургалтыг зохион байгууллаа.
 
Сургалтаар гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, тайлан бичих, удирдах ажилтны сэтгэл зүй ба бүтээмж, албан хэрэг хөтлөлтөд анхаарах шаардлагатай асуудлаар албан хаагчдад мэдээлэл өглөө.
Уг сургалтыг Засгийн Газрын Хэрэг Эрхлэх газрын Засгийн газрын референт С.Нямбаяр, “NPC&Mandal” ХХК-ын Байгууллагын сэтгэл зүйч Ц.Энхжаргал нар удирдан явууллаа.
DSC 8534
DSC 8541
 

“ЗӨВЛӨЛДӨЖ ШИЙДЬЕ” ЗӨВЛӨЛДӨХ САНАЛ АСУУЛГАД ИДЭВХТЭЙ АЖИЛЛАСАН АЛБА ХААГЧДАД ТАЛАРХАЛ ГАРДУУЛЛАА
 
“Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгын үйл ажиллагаанд идэвх гарган оролцож, Монгол Улсын Үндсэн хуульд заасан АРД ТҮМЭН ЗАСАГЛАХ эрхийг хангахад үнэтэй хувь нэмэр оруулсанд хороодын Засаг дарга болон дүүргийн Засаг даргын Тамгын газар, Статистикийн хэлтсийн алба хаагчдад Улсын Их хурлын Дарга Г.Занданшатарын талархлыг гардууллаа.
 
Талархал гардуулах үйл ажиллагаанд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар, дүүргийн Статистикийн хэлтсийн дарга Д.Мөнхзул нар баяр хүргэж амжилт хүслээ.
327122874 755950932469259 2226278757994264114 n
334158036 1038997100393750 9047440746040323778 n

ОЮУТАН ЦЭРГИЙН БҮРТГЭЛ УДАХГҮЙ ЭХЭЛНЭ
 
"Оюутан-цэрэг"-т цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдах хүсэлтэй оюутнууд
✅ Нийслэл Улаанбаатар хот дахь магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 1-р дамжааны оюутан байх;
✅ Сурлагын голч дүн 2,8-аас дээш байх;
✅ 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх;
✅ Эрүүл мэндийн даатгал төлөгдсөн байх зэрэг болно.
333986686 228129979690072 4570855225804107482 n

ДҮҮРГИЙН ЖЕНДЭРИЙН САЛБАР ХОРООНЫ 2023 ОНЫ АНХДУГААР ХУРАЛ БОЛЛОО
 
✅Чингэлтэй дүүргийн Жендэрийн Салбар хорооны 2023 оны анхдугаар хурал боллоо. Хурлыг дүүргийн Жендэрийн Салбар хорооны дарга бөгөөд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Дарга П.Баянбаатар хурлыг удирдан чиглүүлж явууллаа.
 
Тус хурлаар Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр 2023 онд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар хэлэлцэж, Салбар хорооны дарга дараах үүрэг чиглэлийг өглөө.
 
?Эрүүл мэндийн төв дээр үйл ажиллагаа явуулж буй “Эрчүүдийн кабинетыг эрчимжүүлж ажиллуулах.
?Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийг түшиглэн байгуулагдсан НҮБ-ын санхүүжилтээр ашиглалтад орсон “Эрэгтэйчүүдэд зөвлөгөө өгөх төв”-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэх.
?Жендэрийн мэдрэмжтэй байгууллагыг дүүргийн хэмжээнд шалгаруулан сурталчлах
?Жендэрийн боловсрол олгох сургалт, нөлөөллийн ажлыг иргэд, олон нийтэд хүртээмжтэй зохион байгуулж ажиллахыг үүрэг болголоо.
334097823 751391906548260 8515373504838431953 n
334109085 221115993654813 7795753014812222085 n
 

НӨӨЦИЙН МАХ ХУДАЛДАН БОРЛУУЛАХ БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГУУЛАХААР ХҮНСНИЙ ДЭЛГҮҮРҮҮДЭД МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ
 
Хүн амын хаврын улирлын хэрэгцээнд зориулан бэлтгэн нөөцөлсөн махыг 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн худалдана.
 
Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Татварын ерөнхий газартай хамтран И-баримт олгох, пос терминал буюу кассын машины системийн хөгжүүлэлт, цахим төлбөрийн системд мэдээллийг цаг хугацаанд нь илгээх талаар нөөцийн мах худалдан борлуулах хүнсний дэлгүүрүүдэд мэдээлэл өгч санал солилцлоо.
 
Дүүргийн 1-24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа 50 аж ахуйн нэгжид бэлтгэн нийлүүлэгч 3 компани нөөцийн мах нийлүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
333972133 1217084325576671 7170551093999655038 n
334001681 220332593706268 7943558048103118005 n

АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
 
Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Архивын хэлтсээс “Архив, албан хэрэг хөтлөлт, Edoc нэгдсэн системийн ашиглалт, анхаарах асуудлууд” сэдвээр сургалт зохион байгууллаа.
Сургалтад архив, албан хэрэг хөтлөлтийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд дүүргийн 1-24 хороо, Засаг даргын дэргэдэх хэлтэс, алба, сургууль, цэцэрлэгийн Архив, бичиг хэрэг хариуцсан албан хаагчдыг мэргэжил арга зүйн зөвлөмж өгч санал солилцлоо.
333921611 708032600971083 4430763213393795322 n
334096181 223974896692897 548088004032982921 n

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЭРХИЙН МАРГААН ЗОХИЦУУЛАХ ГУРВАН ТАЛТ ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
 
Хөдөлмөрийн тухай хуулийн 16.1.6 дахь заалт, Хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны 5 дугаар тогтоолоор батлагдсан “Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны дүрэм”-ийн 2.6 дахь хэсэгт заасны дагуу Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдсан.
 
Дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо өнөөдөр ээлжит хурлаа хуралдуулж, нийт 3 иргэний асуудлыг хэлэлцэн холбогдох шийдвэрийг гаргалаа.
Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо нь Хөдөлмөрийн маргаанаас урьдчилан сэргийлэх, шүүхийн өмнөх шатанд эвлэрүүлэн зуучлах үүрэгтэй юм.
334087360 930648304739179 2451249001118781633 n
333970515 3038351619804721 1784629892443479244 n

ХЭЛТСИЙН ДАРГА НАРЫН ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хэлтсийн дарга нарын хурал боллоо.

Хуралдааныг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар удирдан явуулж, үүрэг чиглэл өглөө.

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг, даалгавруудын хэрэгжилтийг хангаж ажиллах, байгууллага, албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, албан бичиг, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд анхаарч ажиллах зэрэг үүрэг даалгаврыг өглөө.

333218679 166427789505189 7087666911431211549 n

333296997 643452850879641 6837414892786505295 n

АЛБАН ХААГЧДЫН “МЭДЭЭЛЛИЙН ЦАГ” БОЛЛОО
 
Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчдын “Мэдээллийн цаг” боллоо.
 
Өнөөдрийн “Мэдээллийн цаг”-аар Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ж.Бадамцэцэг ажилтан албан хаагчдад мэдээлэл өглөө.
 
Дүүргийн ажилтан, албан хаагчдад чиглэсэн “Мэдээллийн цаг” арга хэмжээ нь 14 хоногт 1 удаа тогтмол зохион байгуулагддаг бөгөөд албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, сургаж хөгжүүлэх, ёс зүйн хэмжээг мөрдүүлж, харилцаа хандлагыг сайжруулах зорилготой юм.
332590177 152851400912464 3869465953046983602 n
333317694 1243050746640657 1708058162756130769 n
333447895 1245556679696920 4967486019960162993 n

ХОГ ХАЯГДЛЫН ХУРААМЖИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХТОЙ ХОЛБООТОЙ САНАЛ АСУУЛГАД ОРОЛЦОНО УУ
Чингэлтэй дүүргийн иргэн, айл өрхийн хог хаягдлын хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоохтой холбогдуулан Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасны дагуу санал авахаар төслийг байршуулж байна.
Чингэлтэй дүүргийн иргэд та бүхэн доорх холбоосоор орж санал, асуулгад идэвхтэй хамрагдана уу.