АЛБАН ХААГЧДЫГ ДАДЛАГАЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
 
Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулсан ажлын байран дээр дадлагажуулах сургалт болж өндөрлөлөө.
2022 оны арваннэгдүгээр сарын 01-нээс эхлэн зохион байгуулагдсан тус сургалтад дүүргийн 1-20 хороо, Засаг даргын дэргэдэх хэлтэс, алба, сургууль, цэцэрлэг, УТҮГ, ОНӨТҮГ зэрэг нийт 93 байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан 95 албан хаагчийг Засаг даргын Тамгын газрын Архивын тасагт дадлагажуулан сургаж байгаа юм.
Уг сургалтын зорилго нь байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн суурь ойлголт болох цаасан болон цахим архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа, архивын сан хөмрөгийг түүх, эрдэм шинжилгээний ач холбогдолтой баримтаар нөхөн баяжуулах, цахим хэлбэрт шилжүүлэх, данс бүртгэл үйлдэх зэрэг ажлыг ажлын байран дээр дадлагажуулж үндсэн ойлголт өгөхөд оршино.
315431989 5657850677626939 2515072769477246376 n
315440371 5657851014293572 6677565396383950483 n

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 16 ДУГААР ХОРОО, ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН ЖИШИГ ӨРХИЙН ЭМНЭЛЭГТЭЙ БОЛЛОО
 
✅Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орж, иргэд тав тухтай орчинд анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нэг дор бүрэн авах боломжтой боллоо. Уг эмнэлгийг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Бум консртакшн” ХХК барьж ашиглалтад орууллаа.
“Тэгш өлзий” өрхийн эрүүл мэндийн төвийн хувьд 15 мянган иргэнд хүрч ажилладаг бөгөөд өнөөдрийн байдлаар 24 эмч ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. Шинэ эмнэлэгтэй болсноор эмч, ажилчдын ажиллах орчин нөхцөл сайжирч, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж нэмэгдэх юм.
Нээлтийн үйл ажиллагаанд Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Б.Мөнхбат, дүүргийн Засаг даргын орлогч Д.Отгонбаатар, Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Т.Идэрцагаан, Эрүүл мэндийн төвийн дарга Э.Наранхүү, “Тэгш өлзий” өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнууд, ахмад ажилтан албан хаагч нар оролцлоо.
Нээлтийн үеэр Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Б.Мөнхбат “Манай дүүргийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж шаардлагын түвшинд хүрч чадаагүй өдийг хүрсэн. Үүнийг сайжруулах зорилгоор 10 дугаар хорооны нутаг дэвсэгт дүүргийн төсвийн хөрөнгөөр олон улсын стандартад нийцсэн эмнэлгийн цогцолбор барихаар төлөвлөж, барилга барих газрыг амжилттай чөлөөлсөн. Одоо тендер зарлагдаж, барилгын ажил эхлэх л үлдээд байна. Түүнчлэн, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эрт илрүүлгийн төв баригдаж байгаа бөгөөд ирэх 3-4 жилийн хугацаанд Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, хүртээмж эрс дээшлэх болно” хэмээн онцоллоо.
316214745 5655483927863614 1734807867828991449 n
315545563 5655484161196924 4962023685601932862 n
315909204 5655484271196913 7208327397632515368 n
316109285 5655483817863625 3694807011721739852 n

БАЙГУУЛЛАГА, АЖ АХУЙН НЭГЖИЙН ДЭРГЭДЭХ ЭЦЭГ, ЭХИЙН ЗӨВЛӨЛИЙН УУЛЗАЛТ, ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
 
Хүүхдийн төлөө, Үндэсний зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 03 дугаар тогтоол, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2022 оны 110 дугаар тушаалаар “Хүүхэд хамгааллын чиглэлээр баримтлах бодлого”, “Хүүхэд хамгааллын бодлогын жишиг баримт”, Байгууллага аж ахуй нэгжийн дэргэд “Эцэг эхийн зөвлөл” байгуулж ажиллах зөвлөмжүүд тус тус батлагдсан.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн хэмжээнд 2022 оны байдлаар байгууллагынхаа дэргэд эцэг, эхийн зөвлөл байгуулсан 89 байгууллага байна. Дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд байгууллага аж ахуй нэгжийн дэргэдэх “Эцэг эхийн зөвлөл”-ийн уулзалт, зөвлөгөөнийг зохион байгуулж, эцэг, эхийн зөвлөлийн нийт 75 хүн оролцлоо.
Зөвлөгөөнд Нийслэлийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрын Гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Ц.Гэрэлтуяа, Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ж.Бадамцэцэг, Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Х.Азбаяр болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Зөвлөгөөнд Гэр бүл судлаач Ж.Баясгалан, Хувь хүний хөгжлийн дасгалжуулагч, көүч, А.Адъяасүрэн нар “Хүүхдийн эрх ба хүүхэд хамгаалалд эцэг эхийн оролцоо”, “Шинэ би-Өөрийгөө таних” сэдвийн хүрээнд сургалт мэдээллийг өгч, эцэг, эхийн зөвлөлүүд хүүхэд хамгааллын чиглэлээр ололт амжилт, туршлагаасаа хуваалцан,цаашид хийж хэрэгжүүлэх ажлын санал санаачилгыг дэвшүүллээ.
315865947 5655507997861207 8247601888572769463 n
315537714 5655507977861209 2830056305416563380 n
315645537 5655508041194536 789108722802785775 n
315880309 5655508061194534 487580546012512818 n
 
 

УГААРЫН ХИЙН ХОРДЛОГООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн "Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай" А/341 дүгээр захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөд "Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх" нэгдсэн өдөрлөгийг зохион байгууллаа.
Өдөрлөгийн арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Д.Отгонбаатар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын зөвлөх Х.Алтаншагай, Нийслэлийн Онцгой байдлын газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Батбилэг, Дүүргийн 7-24 дүгээр хороодын Засаг дарга түүний ажлын алба, "Таван толгой түлш "ХХК-ийн ажилчид, иргэд оролцлоо.
 
viber image 2022 11 17 15 33 54 264
viber image 2022 11 17 15 33 51 733
viber image 2022 11 17 15 33 55 277
viber image 2022 11 17 15 33 56 372