ЗАСАГ ДАРГА Н.БАТСҮМБЭРЭЛ 4, 5, 6 ДУГААР ХОРООНЫ ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА
 
✅Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл 4, 5, 6 дугаар хороонд “Иргэдээ сонсъё” уулзалт зохион байгуулж, тэдний санал хүсэлтийг сонсож, газар дээр нь шийдвэрлэж ажиллалаа.
✅Уулзалтын эхэнд Чингэлтэй дүүрэгт улс, нийслэл, орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил, боловсрол, эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлууд болон төр захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг иргэдэд танилцуулав.
✅Тухайлбал, дүүргийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ маш хангалтгүй байгааг дурдаад үүнийг сайжруулахын тулд ямар ямар ажил хийж байгаагаа танилцуулав. Мөн төрийн үйлчилгээг аль болох иргэдэд ойртуулж, чирэгдэл учруулахгүй байх тал дээр анхаарч ажиллаж байгаагаа онцоллоо. Тухайлбал, “Нэг цэгийн үйлчилгээ”-ний байранд засвар хийж, тус үйлчилгээг 2-3 байршилд нэмж байгуулан ажиллаж байгаа юм. Цаашлаад “Нэг цэгийн үйлчилгээ”-г 24 цаг тасралтгүй ажиллуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.
✅Иргэдийн хувьд ая тухтай амьдрах нөхцөл боломжоор хангаж өгөхийг Засаг дарга болон холбогдох албаны мэргэжилтнүүдээс хүсэж байлаа. Тодруулбал, байрны сантехник, дулаан хангамжийн угсралт тоног төхөөрөмжийг сайжруулж өгөх, автомашины зогсоол хүртээмжийг нэмэгдүүлж өгөх, шинээр баригдаж буй цэцэрлэгийг ашиглалтад оруулах, 5 дугаар сургуулийн өргөтгөлийн ажлыг хурдан шуурхай дуусгаж ашиглалтад оруулах, хог ачилтын талаар анхааралдаа авч өгөхийг хүслээ.
✅Засаг даргын хувьд дээрх асуудлуудыг холбогдох хэлтсийн дарга нарт уламжилж, яаралтай шийдвэрлэхийг үүрэгдлээ. Уулзалтад дүүргийн хэлтэс албадын дарга нар болон тухайн тойргоос сонгогдсон дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, хороодын Засаг дарга, сургууль цэцэрлэгийн удирдлагууд оролцлоо.
318079285 5701139346631405 5614513212013278621 n
318362750 5701139379964735 8147802450302805034 n

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН САНАЛ ХҮСЭЛТИЙГ СОНСОХ “ХАМТДАА ӨӨРЧЛӨГДЬЕ – ХАМТДАА ХӨГЖЬЕ” УУЛЗАЛТ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
 
Хөгжлийн бэрхшээлтэй хүний олон улсын өдрийг тохиолдуулан дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн санаа бодлыг сонсох, хөгжлийн бэрхшээлтэй болон хөгжлийн бэрхшээлтэй гэрийн бүлийн гишүүдээ асардаг эцэг эх, өрхийн үйлдвэрлэл эрхлэгч иргэдийг дэмжих зорилготой “Хамтдаа өөрчлөгдье – Хамтдаа хөгжье” уулзалт, өдөрлөгийг өнөөдөр зохион байгууллаа.
Уулзалтад Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Засаг даргын орон тооны зөвлөх Ч.Болормаа, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга А.Сэрээтэр, Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Н.Ариунаа, Биеийн тамир, спорт хорооны хэлтсийн дарга Ц.Баянмөнх болон хороодын дарга, холбогдох хэлтэс албадын дарга нар оролцож иргэдийн санал хүсэлтийг сонслоо.
Чингэлтэй дүүргийн Засаг дарга, дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөлийн дарга Н.Батсүмбэрэл уулзалтыг нээж үг хэллээ.
Чингэлтэй дүүрэгт 4400 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаагаас 500 гаруй нь хүүхэд юм. Эдгээр хүмүүсийн нийгмийн баталгааг хангах, тэдэнд чиглэсэн төрийн үйлчилгээний талаар болон дүүргийн зүгээс хийж хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл өглөө.
Уулзалтад ирсэн иргэд дүүргийн удирдлагуудад хандаж санал хүсэлтээ хэллээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнө хамгийн тулгамдсан асуудал бол нийгмийн халамжийн асуудал бөгөөд тэднийг орон сууцаар хангах төрийн дэмжлэг хэрэгтэй байгааг дуулгалаа. Мөн асаргаанд байгаа хүүхдээ хардаг эцэг эхийг дэмжих, тэднийг төрийн уян хатан бодлогоор харж хандах хуулийн зохицуулалт хэрэгтэй байгааг хэлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажил хийх хүсэл дүүрэн байдаг. Хэдийгээр аж ахуй нэгж байгууллага 25 хүнээс дээш ажилтантай бол 1 хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангах ёстой боловч энэ ажил хөрсөн дээр буухгүй байна гэж иргэд саналаа хэллээ. Тиймээс энэ зохицуулалтыг цаашид анхаарч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах, эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу ажил хийх хүсэл сонирхлыг нь дэмжиж ажиллахыг хүссэн юм.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эмнэлгийн болон төрийн тусламж үйлчилгээг авахад орчны болон тухайн иргэний бэрхшээлийн онцлогыг харгалзан зохицуулалт хийж өгөхийг хүсэв. Жишээлбэл зарим нэг төрлийн үйлчилгээнд харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан баррель үсэг бүхий хаягжуулалт хийх, тэргэнцэртэй, таягтай иргэдэд зориулсан налуу шат, үйлчилгээний орчин нөхцлийг бүрдүүлж өгөхийг хүслээ.
Чингэлтэй дүүргийн зүгээс энэ оны байдлаар “Нийгмийн халамж үйлчилгээ үзүүлэх журам”-ын дагуу 24 хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зохих журмын дагуу нийгмийн асуудлыг нь шийдвэрлэсэн байна. Цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолойг тогтмол сонсох, хамтран ажиллах, асуудлыг шийдвэрлэх зарчмаар ажиллах хэрэгтэйг Засаг дарга уулзалтын үеэр хэллээ.
Мөн Чингэлтэй дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэн таатай мэдээг дуулгалаа. Дүүргийн Биеийн тамир, спорт хорооноос дүүргийн харьяатай хөгжлийн бэрхшээлтэй иргэд 6 төрлийн үйлчилгээг үнэ төлбөргүй авах боломжоор хангаж байна. Үүнд: - Фитнесс, нисдэг таваг, ширээний шагай, нийтийн бүжиг, иог хийн дасгал, Боучи гэсэн 6 төрлийн спортоор үнэ төлбөргүй хичээллэх боломжтой юм.
Дүүргийн Засаг даргын зүгээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асрахын зэрэгцээ өрхийн бичил бизнес эрхлэгч иргэдийн гарааны бизнесийг дэмжин 15 дугаар хорооны иргэн А.Ундармаа, 19 дүгээр хорооны иргэн Д.Цэвээнсүрэн, 7 дугаар хорооны иргэн Х.Эрдэнэбаатар нарт батламж гардуулан, дэмжлэг үзүүллээ.
Уулзалт, өдөрлөгийн үеэр иргэдэд зориулсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, улсын бүртгэл, нийгмийн даатгал, татвар, хөдөлмөр, халамжийн үйлчилгээний чиглэлээр төрийн үйлчилгээг хүргэж байна. Мөн жижиг үйлдвэрлэл эрхлэгч, хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдийн үйлдвэрлэгчид өөрсдийн бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргалаа.
317937108 5700301220048551 2721109069511950945 n
317986348 5700303560048317 2188116974530108043 n

✅ХОРООДЫН ЗАСАГ ДАРГА НАРЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
 
?Чингэлтэй дүүргийн 1-24 дүгээр хороодын Засаг дарга нарын ээлжит шуурхай хурал боллоо. Хурлыг дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Засаг даргын орлогч Д.Отгонбаатар нар удирдан явуулж хороодод тулгамдаж буй асуудал, ажилтан албан хаагчдад тулгараад буй нөхцөл байдлыг сонслоо.
 
?Чингэлтэй дүүрэг 24 хороотой. Үүнээс 1-6 хороо байшин хороо, үлдсэн нь гэр хороолол хамаардаг. Тиймээс ч иргэдээс тавьж буй санал, гомдол харилцан адилгүй. Уулзалтын эхэнд хороодын нөхцөл байдал болон тулгамдаж буй асуудлыг сонслоо. Засаг дарга нарын мэдээлж буйгаар хороодын өдөр тутмын ажил хэвийн явагдаж байгаа боловч түлшний цэгийг нэмэгдүүлэх, золбин нохой муурыг устгах ажилд нэгдсэн журмаар бодлогын арга хэмжээ авах шаардлагатайг хэлж байлаа. Мөн хогны менежментийг сайжруулж, хог тээвэрлэлтийн компаниудад тавих шаардлагыг өндөрсгөх шаардлагатайг хэллээ.
?Харин дүүргийн удирдлагуудын зүгээс зам талбайн цасыг цэвэрлэх, хороодын нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн байгууламжийн ашиглалт, хамгаалалтыг хариуцах, галын аюул, угаарын хийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол явуулж, газар чөлөөлөлтийг шуурхайлах, төсвийн сахилга батыг сахих, иргэдэд хүнд сурталгүй, чирэгдэлгүй үйлчилж, гомдол саналыг шуурхай шийдвэрлэдэг байх, амьдрах орчныг сайжруулах, тав тухтай орчин бүрдүүлж ажиллахыг хороодын Засаг дарга нарт үүрэг болголоо.
317381939 5697909603621046 8575367964056619172 n
317881469 5697909596954380 3287442712398567873 n

"ЯПОН УЛСЫН ХЭН САЙН МЭДЭХ ВЭ?" ГАР ЗУРАГ, ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААН ЗАРЛАГДЛАА
 
Чингэлтэй дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн Ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн сурагчдийн дунд "Япон улсыг хэн сайн мэдэх вэ?" гар зураг, эссэ бичлэгийн уралдааныг зарлаж байна.
Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Япон улсын Яйзү хотын захиргаа хамтран энэхүү уралдааныг зарлаж байна.
Сурагчид та бүхэн уралдаанд идэвхтэй оролцоорой.
viber image 2022 12 01 15 43 18 097

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАЛУУ БАГШ НАРЫН ДУНД “ЗАЛУУ БАГШ-МАНЛАЙЛАЛ” УР АВЬЯАС”-ЫН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
 
✅Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Боловсролын хэлтэс, Чингэлтэй дүүргийн Залуу багш нарын холбоо хамтран дүүргийн залуу багш нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, харилцан суралцаж хамтдаа хөгжих, хамт олноо манлайлах боломжийг дэмжих, тэдний сайн туршлагыг нь түгээн дэлгэрүүлэх зорилготой уралдаан зохион байгууллаа.
Тус уралдаанд төрийн ба төрийн бус өмчийн 23 сургуулийн 1-5 дахь жилдээ ажиллаж байгаа 30 багш 6 багт хуваагдан оролцлоо.
Уралдааны төрөл:
?Сэтгэлгээний ур авьяас - Эсээ бичлэг
?Мэргэжлийн ур авьяас - Интеграци хичээл
?Илэрхийлэх ур авьяас- Өгүүллэг унших
?Бүтээмжийн ур авьяас - Хамтын бүтээл (Шторк)
?Урлагийн ур авьяас-Чөлөөт үзүүлбэрийн төрлүүдээр оролцов.
Тэмцээний шүүгч зөвлөн туслагчаар дүүргийн 19 “Зөвлөх” багш нар ажиллан үнэт зөвлөгөө өгч харилцан суралцаж, ахмад залуу үеийн залгамж холбоог бататгасан үр дүнтэй шинэлэг үйл ажиллагаа боллоо.
Тэмцээний шагналт байранд орсон багуудад дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар, Боловсролын хэлтсийн дарга Ш.Оюунсүрэн, ЕБС-ийн захирал нар гардуулан өгч, амжилт хүслээ.
“ЗАЛУУ БАГШ - МАНЛАЙЛАЛ” УР АВЬЯАС” уралдаанд:
?“Алтан гадас” баг шалгарч нэгдсэн дүнгээр тэргүүн байр
?Манлайлагч баг дэд байр
?Оюуны ундарга баг гуравдугаар байрын эзэд боллоо.
•Мэргэжлийн ур авьяас - Интеграци хичээлийн төрөлд:
"Манлайлагч" баг,
Урлагийн ур авьяас-Чөлөөт үзүүлбэрийн төрөлд "Зөв тусгал" баг шилдгээр шалгарлаа.
317486656 5694460227299317 2766437913972119718 n
317878779 5694459083966098 2524306137832483933 n
317593937 5694461430632530 4667152641912578995 n

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН АЛБА ХААГЧИД СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
 
Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажилчид, албан хаагчдыг чадавхижуулах сургалт боллоо.
Сургалтын эхэнд ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Л.Баярмаа цаг үеийн холбогдолтой мэдээ, мэдээллээр хангалаа.
Үүний дараа Монгол Улсын “Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай” хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор “Албан бичиг хэрэг хөтлөлтийн журам”-ыг Архив, бичиг хэргийн тасгийн дарга Д.Аззаяа танилцуулав.
316826634 5692311920847481 835053419558140283 n
316965825 5692311544180852 4373202168525840362 n