Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт эзэнгүй нохой, муурыг барьж түр асран хамгаалах байранд хүргэх ажил хийгдэх гэж байна.

Тус ажлын хүрээнд дүүргийн 7 хорооны нутаг дэвсгэрт эзэнгүй нохой муурыг барьж түр асран хамгаалах байранд хүргэх ажлыг энэ сарын 25-наас 02 дугаар сарын 02-ны өдөр хүртэл зохион байгуулахаар бэлтгэлийг ханган ажиллаж байна.

viber image 2024 01 23 14 39 19 614

viber image 2024 01 23 14 39 20 456

viber image 2024 01 23 14 39 21 346

viber image 2024 01 23 14 39 22 198

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийн 1-24 дүгээр хороодын зохион байгуулагч нарын шуурхай хуралдааныг зохион байгууллаа.

Хуралдааныг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Нацагдорж удирдан явууллаа.

Гэр хорооллын зарим өгсүүр замуудад  давс бодис цацах, халиа дошин үүсэх эрсдэлтэй газруудад байгаа айл өрхүүдэд мэдээлэл хүргэх, бэлэн байдлыг хангахыг даалгалаа.

Албан бичгийн шийдвэрлэлтэд, хяналт тавьж ажиллах, өөрсдийн хариуцсан хороодын цэвэрлэгээ үйлчилгээнд хяналт тавих, иргэдэд хүнд сурталгүй, чирэгдэлгүй үйлчилж, гомдол саналыг шуурхай шийдвэрлэдэг байх, амьдрах орчныг сайжруулах, тав тухтай орчин бүрдүүлж ажиллахыг үүрэг болголоо.

viber image 2024 01 23 13 27 37 008

viber image 2024 01 23 13 27 46 107

viber image 2024 01 23 13 27 40 998

viber image 2024 01 23 13 27 38 847

 Чингэлтэй дүүргийн 1-24 дүгээр хороодын Засаг дарга нарын шуурхай хурал боллоо. Хурлыг дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Засаг даргын орлогч Л.Цэеэрэгзэн нар удирдан явуулж хороодод тулгамдаж буй асуудал, ажилтан албан хаагчдад тулгараад буй нөхцөл байдлыг сонслоо.

 Чингэлтэй дүүрэг 24 хороотой. Үүнээс 1-6 хороо байшин хороо, үлдсэн нь гэр хороолол хамаардаг. Тиймээс ч иргэдээс тавьж буй санал, гомдол харилцан адилгүй. Уулзалтын эхэнд хороодын нөхцөл байдал болон тулгамдаж буй асуудлыг сонслоо. Хороодын өдөр тутмын ажил хэвийн явагдаж байгаа боловч гэр хорооллын зарим өгсүүр замуудад  давс бодис цацах, халиа дошин үүсэх эрсдэлтэй газруудад бэлэн байдлыг хангах, золбин нохой муурыг устгах ажилд нэгдсэн журмаар бодлогын арга хэмжээ авах шаардлагатайг хэлж байлаа. Мөн хогны менежментийг сайжруулж, хог тээвэрлэлтийн компаниудад тавих шаардлагыг өндөрсгөх шаардлагатайг хэллээ.

Харин дүүргийн удирдлагуудын зүгээс зам талбайн цасыг цэвэрлэх, хороодын нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн байгууламжийн ашиглалт, хамгаалалтыг хариуцах, галын аюул, угаарын хийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол явуулж, иргэдэд хүнд сурталгүй, чирэгдэлгүй үйлчилж, гомдол саналыг шуурхай шийдвэрлэдэг байх, амьдрах орчныг сайжруулах, тав тухтай орчин бүрдүүлж ажиллахыг хороодын Засаг дарга нарт үүрэг болголоо.

DSC 2228

DSC 2242

DSC 2245

DSC 2232

DSC 2234

DSC 2252

DSC 2247

 Дүүргийн 1-24 дүгээр хороодын Нийгмийн ажилтнуудын шуурхай хурлыг өнөөдөр зохион байгуулав.

01

Хурлыг Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Л.Баярмаа удирдан явуулж, цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч, холбогдох үүрэг даалгаврыг өгөв.

04

02

Мөн дүүргийн Засаг даргын Орон тооны бус зөвлөх, Ахмадын хорооны дарга П.Төвсанаа “Төрийн албан хаагчийн ёс зүй, харилцаа хандлага” сэдвээр сургалт, мэдээлэл хийлээ.

05

06

Not published yet

Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд мал орж ирэхээс урьдчилан сэргийлэх дэд ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Ажлын хэсгийн хуралдааныг дүүргийн Засаг даргын орлогч Л.Цэеэрэгзэн удирдан явууллаа.

05

Хурлаар Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын “Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд нэвтэрсэн малыг түр хадгалах, түүнтэй холбогдон гарсан зардлыг нөхөн төлүүлэх журам” тогтоолын төсөл, Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах ажлыг зохион байгуулан ажиллахад тулгарч буй бэрхшээл, анхаарч ажиллах чиглэлийн талаар дэд ажлын хэсгийн гишүүд танилцуулав.

01

04

Түүнчлэн дүүргийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал, мал бүхий иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллах, цаашид авах арга хэмжээ болон хамтран ажиллах талаар гишүүд санал солилцлоо.

03

02

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Архивын хэлтсээс Архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтнуудыг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа.

05

Сургалтад Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын архив, бичиг хэрэг хариуцсан албан хаагчид хамрагдлаа.

02

03

Сургалтаар “Баримт бичгийн стандарт”, “Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам”, “Албан хэрэг хөтлөлтийн “Edoc нэгдсэн системийн ашиглалт, анхаарах асуудлууд”, “Хөтлөх хэргийн нэрийг жагсаалт боловсруулах арга зүй” “Цаасан суурьтай захирамжийн баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх”, Төрийн архивд нөхөн баяжилт хийх ажлын арга зүй” сэдвээр мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажиллалаа.

01

Not published yet

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб-аас дүүргийн 16 дугаар хорооны шинээр 18 нас хүрсэн 20 гаруй залууст “Цэргийн үүрэгтний үнэмлэх”, Чингэлтэй дүүргийн Засаг даргын талархалыг гардуулах хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр боллоо.

05


Цэргийн үүрэгтний үнэмлэхээ гардан авсан залууст Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний үүрэг, эх орноо батлан хамгаалах бэлтгэлийг эзэмших, цэргийн алба хаахтай холбогдсон хууль, эрх зүйн орчин, хүлээх үүрэг хариуцлага, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Мөн хорооны Өрхийн Эрүүл мэндийн төвөөс мэргэжлийн эмч нарыг урин ажиллуулж шүд цоорох өвчнөөс хэрхэн сэргийлэх, шүдээ зөв угаах талаар зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа.

01

02
Тус арга хэмжээнд дүүргийн цэргийн штабын тоо бүртгэлийн ахлах офицер дэд хурандаа Б.Цэдэн, Мэдээллийн аюулгүй байдлын хошууч Г.Ганбилэг, Хорооны өрхийн Эрүүл мэндийн төвийн дарга, хорооны Засаг дарга болон албаны хүмүүс оролцлоо.

03

04

06

Not published yet

Улаанбаатар хотын ерөнхий менежер Ц.Төрхүү холбогдох албаныхны хамт нийтийн эзэмшлийн зам, талбайн халтиргаа гулгаа, цэвэрлэгээ үйлчилгээтэй холбоотой асуудлаар Чингэлтэй дүүрэгт ажиллалаа.

02

Тодруулбал, дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүчит шонхор”, “Нарлаг дэнж” зах худалдааны төвүүдийн гадна талбайн цас, мөсийг халтиргаа гулгаанаас сэргийлж ажилласан эсэхийг шалгаж, иргэдийн тав тухтай үйлчлүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлж, цэвэрлэгээ үйлчилгээг хийхийг захын удирдлагуудад хэллээ.

04

Нийтийн эзэмшлийн гудамж, талбайд халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж хариуцсан, орчны 50 метрийн цасаа цэвэрлэж байхыг аж ахуйн нэгжүүдэд уриалж байна.

05

 

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Архивын хэлтсээс Архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтнуудыг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа.

01

Сургалтад Засаг даргын Тамгын газрын дэргэдэх хэлтэс, албад, ОНӨТҮГ-ын бичиг хэрэг хариуцсан албан хаагчид хамрагдлаа.

03

Сургалтаар “Баримт бичгийн стандарт”, “Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам”, “Албан хэрэг хөтлөлтийн “Edoc нэгдсэн системийн ашиглалт, анхаарах асуудлууд”, “Хөтлөх хэргийн нэрийг жагсаалт боловсруулах арга зүй” “Цаасан суурьтай захирамжийн баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх”, Төрийн архивд нөхөн баяжилт хийх ажлын арга зүй” сэдвээр мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажиллалаа.

02

Not published yet

Чингэлтэй дүүргийн “Эх, хүүхэд нөхөн үржихүйн эрүүл мэндийн орон тооны бус салбар зөвлөл”-ийн 2024 оны анхдугаар хуралдааныг дүүргийн Засаг даргын орлогч бөгөөд салбар зөвлөлийн дарга Л.Цэеэрэгзэн удирдан явууллаа.

01

Хуралдаанаар салбар зөвлөлийн 2023 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ж.Болортуяа танилцуулж, 2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцлээ.

06

Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийг дэмжих, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах замаар  эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулах, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, эрүүл мэндийн боловсролыг ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдад олгож мэдлэг, хандлага, дадлыг дээшлүүлэн, эрсдэлт хүчин зүйлийг бууруулах замаар ээлтэй орчин бүрдүүлэн ерөнхий жишиг төлөвлөгөөтэй уялдуулан төлөвлөгөөг гаргахыг салбар зөвлөлийн дарга үүрэг болголоо.

02

03

04

05

 

Чингэлтэй дүүргийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо оны анхны хурлаа хийж 2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцлээ.

Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо нь гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн гэрч, хохирогч болсон хүүхдийн хууль ёсны ашиг сонирхлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л шатанд хамгаалах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хүүхдэд ээлтэй явуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сэтгэл зүй, нийгэм, эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулах, хүүхдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны сөрөг нөлөөллөөс ангид байлгах, дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагад хүмүүжиж байгаад суллагдсан хүүхдийг нийгэмд хэвийн амьдрахад нь дэмжлэг, туслалцаа үзүүлэх чиг үүрэгтэй юм. 

DSC 7156

DSC 7135

DSC 7137

DSC 7141

DSC 7144

DSC 7158