Чингэлтэй дүүргийн хүн амын өвчлөлийн байдал, нийгмийн эрүүл мэндийн салбарын тулгамдаж буй асуудлууд, түүнийг шийдвэрлэх арга замыг боловсруулах, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжлийн эмнэлгийн мэргэжилтнүүдийн судалгааны ажлын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор дүүргийн Засаг даргын Тамгын газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Судлаач-2024” эрдэм шинжилгээний бага хурлыг өнөөдөр зохион байгуулж байна.

Эрдэм шинжилгээний бага хурлын нээлтэд Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Лхагвасүрэн, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Л.Баярмаа, Эрүүл мэндийн төвийн дарга Ж.Сувд нар оролцсон бөгөөд шүүгчээр Б.Азжаргал АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн багш Сувилахуйн ухааны магистр, С.Оюунгэрэл Глобал удирдагч их сургуулийн багш Сувилахуйн ухааны магистр, Г.Батхуяг Сувилахуйн ухааны магистр нар уригдан оролцож байна.

Энэ удаагийн Эрдэм шинжилгээний бага хурлаар нийт 16 илтгэлийг хэлэлцүүлж байгаа юм.

viber image 2024 04 29 14 16 23 055

viber image 2024 04 29 14 16 22 062

viber image 2024 04 29 14 16 20 138

Чингэлтэй дүүргийн өсвөр үеийн аварга шалгаруулах “Хөнгөн атлетик”-ийн тэмцээнийг 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр дүүргийн “Хайрхан хөгжлийн төв”-д зохион байгуулсан юм.

Тэмцээнд дүүргийн ерөнхий боловсролын 10 сургуулийн 200 тамирчид оролцож хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдсөнөөс: Багийн нийлбэр дүнгээр :

1 дүгээр байранд: Х.Болдбаатар багштай 72 дугаар сургууль

2 дугаар байранд: М.Эрдэнэхуяг багштай 5 дугаар сургууль

3 дугаар байранд: Г.Ганзориг багштай 39 дүгээр сургууль тус тус шалгарлаа.

7

5

4

3

1

6

 

14

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, E-Mongolia Academy УТҮГ, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх, Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-н үйлчилгээг сурталчлан таниулах, цахим шилжилтийн бэлэн байдлыг хангах зорилгоор Тусгаар тогтнолын талбайд “Цахим ур чадварын нээлттэй хаалганы өдрийг зохион байгууллаа.

05

09

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл: “Төрийн үйлчилгээг иргэдэд хурдан шуурхай, чирэгдэлгүй хүргэх боломжийг бүрдүүлж Чингэлтэй дүүрэг бүх хороондоо төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгийг нэвтрүүлсэн. Иргэд төрийн үйлчилгээг хамгийн ойроос буюу хорооны байрнаас авах боломжтой болсон” гэдгийг өдөрлөгийн нээлтийн ажиллагааны үеэр хэллээ.

08

Өнөөдрийн өдөрлөгийн хүрээнд төрийн албан хаагчид, ЕБС-ийн багш, сурагчид, хувиараа бизнес эрхлэгч иргэд, олон нийтэд зориулсан тусгай хөтөлбөр бүхий сургалтууд, төрийн үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системийн үйлчилгээг сурталчлан таниулах, үйлчилгээ үзүүлэх явуулын автобус,  төрийн байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулга экспо зэрэг олон талт арга хэмжээнүүд нэгэн зэрэг зохион байгуулагдаж байна.

10

“Цахим ур чадварын нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн үйл ажиллагаанд дүүргийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, албад иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа.

✅Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар, Замын цагдаагийн хэлтэс, Улаан загалмайн хороо хамтран хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд замын хөдөлгөөнд зөв боловсон оролцох дадал хэвшил олгох, зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль дүрмийн мэдлэгийг олгох, түгээх, сурталчлах зорилгоор Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын дунд “Замын хөдөлгөөний цагаан толгой-2024”  тэмцээн  амжилттай зохион байгуулагдлаа.

“Замын хөдөлгөөний цагаан толгой 2024” тэмцээний шилдгүүдээр:

✅Нэгдүгээр байранд: СӨБ-ын 18 дугаар цэцэрлэг

✅Дэд байранд: СӨБ-ын 293 дугаар цэцэрлэг

✅Гутгаар байранд: СӨБ-ын 327 дугаар цэцэрлэг

✅Тусгай байранд СӨБ-ын 224 дүгээр цэцэрлэг тус тус шалгарлаа.

 ✅”Уран зохицуулагч” -аар СӨБ-ыг 31 дүгээр цэцэрлэгийн бэлтгэл А бүлгийн Ц.Нандинучрал шалгарч, тэмцээнд оролцсон хүүхэд багачуудад гарын бэлэг гардууллаа.

п

у

н

ү

 

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл өнөөдөр дүүргийн Сууц өмчлөгчдийн холбоодын төлөөлөлтэй уулзлаа.

Уулзалтад дүүргийн 1-6, 9, 10, 15, 24 дүгээр хороодод үйл ажиллагаа явуулдаг сууц өмчлөгдийн холбоодын гүйцэтгэх захирлууд болон дүүргийн Засаг даргын Тамгын газрын холбогдох албан тушаалтнууд, Тохижилт үйлчилгээний компанийн удирдлагууд оролцлоо.

Уулзалтаар дүүрэгт хийж буй бүтээн байгуулалтын ажлууд, хөрөнгө оруулалтын ажил, хийгдэх ажлын санал болон сууц өмчлөгчдийн холбоодод тулгамдаж буй асуудлыг ярилцаж санал солилцлоо.

Уулзалтаар яригдсан санал, зөвлөмжийг холбогдох албан тушаалтнуудад хүргүүлж, арга хэмжээ авч ажиллахаар ярилцлаа.

viber image 2024 04 24 17 05 40 178

viber image 2024 04 24 17 05 45 667

viber image 2024 04 24 17 05 47 309

✅Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар, Замын цагдаагийн хэлтэс, Улаан загалмайн хороо хамтран хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд замын хөдөлгөөнд зөв боловсон оролцох дадал хэвшил олгох, зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль дүрмийн мэдлэгийг олгох, түгээх, сурталчлах зорилгоор Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын дунд “Замын хөдөлгөөний цагаан толгой”  тэмцээн нээлтээ хийлээ.

Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд  дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Лхагвасүрэн, Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Б.Нацагдорж, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга. Л.Баярмаа, Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн ахлах зохицуулагч хошууч Т.Заяасайхан болон сургуулийн өмнөх боловсролын Ерөнхий боловсролын сургуулийн баг тамирчид оролцлоо.

‘’Замын хөдөлгөөний цагаан толгой-2024’’ тэмцээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 27 цэцэрлэгийн 270 хүүхэд оролцож авхаалж, самбаа, мэдлэг чадвараа сорьсон өрсөлдөж байна.

10

01

03

07

09

11

08