✅Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар, Замын цагдаагийн хэлтэс, Улаан загалмайн хороо хамтран хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд замын хөдөлгөөнд зөв боловсон оролцох дадал хэвшил олгох, зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль дүрмийн мэдлэгийг олгох, түгээх, сурталчлах зорилгоор Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын дунд “Замын хөдөлгөөний цагаан толгой”  тэмцээн нээлтээ хийлээ.

Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд  дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Лхагвасүрэн, Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Б.Нацагдорж, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга. Л.Баярмаа, Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн ахлах зохицуулагч хошууч Т.Заяасайхан болон сургуулийн өмнөх боловсролын Ерөнхий боловсролын сургуулийн баг тамирчид оролцлоо.

‘’Замын хөдөлгөөний цагаан толгой-2024’’ тэмцээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 27 цэцэрлэгийн 270 хүүхэд оролцож авхаалж, самбаа, мэдлэг чадвараа сорьсон өрсөлдөж байна.

10

01

03

07

09

11

08

Монгол Улсад генерал цол бий болсны түүхт 80 жилийн хүрээнд Батлан хамгаалах яамны Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаач, бригадын генерал Х.Батбилэг нийслэлийн Ерөнхий боловсролын 23, 37, 49, 57, 61 дүгээр сургуулийн ахлах ангийн сурагчидтай “Эх оронч үзэл” сэдвээр уулзалт, яриа өрнүүллээ.

Арга хэмжээнд Батлан хамгаалах яамны Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаач, бригадын генерал Х.Батбилэг, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням, Чингэлтэй дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Н.Батсүмбэрэл, Чингэлтэй дүүргийн Иргэлийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Лхагвасүрэн, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Б.Батбилэг, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штабын дарга, хурандаа Б.Энхболд нарын хүндэт зочид оролцлоо.

Уулзалтыг нээж Чингэлтэй дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Н.Батсүмбэрэл хэлсэн үгэндээ “Монгол Улсад генерал цол бий болсны 80 жилийн ойг эрхэм бригадын генерал Х.Батбилэг танд дэвшүүлж байна. Чингэлтэй дүүргийн хүүхэд залуучуудад эх оронч үзлийг төлөвшүүлэх арга хэмжээг явуулж байгаа танд дүүргийн нийт иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлж байна. Хүүхдүүд залуучууд эх орон, эцэг эхээ сонгож төрдөггүй ч гэлээ өөрийн үзэл бодол, ажил мэргэжлээ сонгодог. Тиймээс сурагчид та бүхэн ажил мэргэжлээ судалж, ирээдүйгээ харж сонголт хийгээрэй. Та бүхэнд амжилт хүсье” гэлээ. 

DSC 3920

DSC 3926

DSC 3933

Чингэлтэй дүүргийн Ахмадын хорооноос дүүргийнхээ 1-24 дүгээр хороодын ахмад настнуудтай уулзах уулзалтыг 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 4 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд хуваарийн дагуу зохион байгуулж дууслаа.

Уулзалтад дүүргийн Ахмадын хорооны дарга П. Төвсанаа, Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Л.Баярмаа нар оролцож, ахмад настны хөгжил хамгааллыг сайжруулах чиглэлээр төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, дүүргийн хэмжээнд хийж хэрэгжүүлсэн ажлуудын талаарх мэдээллийг өгч, Хүний эрхийн Үндэсний комиссоос ахмад настнуудын эрх, хамгааллын чиглэлээр хийсэн судалгааны товч тайланг танилцуулсан юм.

Энэ удаагийн ээлжит уулзалтад 1-24 дүгээр хороодын 2400 гаруй ахмад настан оролцож, 160 гаруй ахмад настан санал хүсэлтээ илэрхийлсэн байна.

250b681a 9e9d 48fc 9d27 ed458aadf1c7

35593c74 7253 46a8 b41b 565c5f68d42f

b96dc468 5834 4f72 ab1c 5d11237224aa

Архив албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх заалт төрийн архивын дэргэд барит нягтлан шалгах арга зүйн комисс ажиллана гэж  заасны дагуу Чингэлтэй дүүргийн архивын дэргэдэх БНШАЗК-ын анхдугаар хурал болж өндөрлөлөө.  

Энэхүү хурлаар Архив албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 23.2.9 “архивын баримтыг харьяалах төрийн архив5 шилжүүлэх, 27.1.9 нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллагын архив-8 жил", Нийслэлийн Архивын газрын Баримт нягтлан шалгах арга зүйн комиссын 2022 оны 4 дүгээр хурлаар батлагдсан “Чингэлтэй дүүргийн архивын сан хөмрөгийг 2022-2026 онд бүрдүүлэх үндсэн эх үүсвэрийн жагсаалт”-ын Чингэлтэй дүүргийн 1-19 дүгээр хороодын байнга хадгалах дүүргийн архивт хүлээн авах, 70 жил хадгалах болон Түр хадгалах баримт, Устгах хэргийн жагсаалтыг хэлэлцсэн бөгөөд 1, 2, 3, 4, 5, 7, 10, 11, 13, 14,15, 19 дүгээр хороодын данс бүртгэл, жагсаалтыг баталж 6, 8, 9 12, 17, 16, 18 дугаар хороодын данс бүртгэлд дахин засвар өөрчлөлтийг хийж дараагийн хурлаар хэлэлцэхээр шийдвэрлэлээ.

Мөн Архив албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 23 дугаар зүйл, 24 дүгээр зүйлийн 2.7.2 дахь заалт, Байгууллагын архивын үйл ажиллагааны нийтлэг журамд заасан байгууллагын архивын хадгалалт хамгаалалтыг сайжруулж ажилласан Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газарт байгууллагын архивын гэрчилгээг Нийслэлийн архивын газрын дэргэдэх Баримт нягтлан шалгах арга зүйн комиссын 2024 оны 02 дугаар сарын 28-ны  01 дүгээр хурлаар батламжилсаныг тус хурлын үеэр Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын дарга Л.Ариунаад гардуулан өглөө.

DSC 3865

DSC 3870

DSC 3879

Дүүргийн Засаг даргын Тамгын газраас 1-24 дүгээр хороодын ахмад настнуудыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд хуваарийн дагуу хамруулж байна.

Үзлэг шинжилгээгээр:

         Мэдрэлийн эмчийн үзлэг, зөвлөгөө

         Чих хамар, хоолойн эмчийн үзлэг, зөвлөгөө

         Хоол зүйч эмчийн үзлэг, зөвлөгөө

         Элэгний В, С вирус илрүүлэх шинжилгээ

         Зүрхний цахилгаан бичлэг

         Шаардлагатай тохиолдолд сонсголын бичлэг

         Дотрын эмчийн үзлэг шинжилгээг хийж байна.

Өнөөдрийн байдлаар дүүргийн 1-5 дугаар хорооны 584 ахмад настанг үзлэгт хамруулсан байгаа бөгөөд нийт 4800 ахмад настанг хамруулах юм.

 

Not published yet

“Төгсөлтийн аргачлалаар хэрэгжүүлэх туршилтын хөтөлбөр”-ийн тайлант өдөрлөг өнөөдөр Чингэлтэй дүүрэгт боллоо. Өдөрлөгт Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл оролцлоо.

Энэхүү хөтөлбөр нь нийгмийн халамжийн бодлогын шинэчлэлийн хүрээнд зорилтот өрхийг чадавхжуулах, амьжиргааг дэмжихэд чиглэсэн үйлчилгээг бий болгосон бөгөөд Азийн хөгжлийн банкны “Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөл 2”-ын санхүүжилтээр “Төгсөлтийн аргачлалаар хэрэгжүүлэх туршилтын хөтөлбөр” юм.

Уг хөтөлбөрийг Чингэлтэй дүүрэгт 6 дугаар сараас эхлэн хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд төсөлд хамрагдах иргэн, өрхийг санамсаргүй түүврийнаргаар сонгон хамруулсан юм. Төслийн хугацаанд тухайн иргэдийн нийгмийн идэвх оролцоог сайжруулах, ур чадварыг нээн илрүүлж хөгжүүлэх, өрхөд тохирох бизнесийг санал болгох зэрэг нөлөөллийн олон арга хэмжээг үе шаттай зохион байгуулж байгаа юм.

Чингэлтэй дүүргээс уг хөтөлбөрт 207 өрх хамрагдаж байгаа бөгөөд өрх бүрийн сонгосон бизнест тохируулан тус бүр 1.5 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн дэмжлэг олгосон юм.

Үүнээс 205 өрх бизнесээ сонгон тоног төхөөрөмжөө авч, 2 өрх нь бизнесээ сонгоогүй ч төсөлдөө идэвхтэй хамрагдаж өрхийн бизнесээ эхлүүлж, төслийн үр шимээ хүртээд байна.

 DSC0399

 DSC0389

 DSC0433