“Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн хууль”- ийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсгийн дагуу Чингэлтэй дүүргийн сонгуулийн хороо дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай тогтоолыг Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд гардуулан өглөө.

2

3

Монгол улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний журамт үүргээ биелүүлж, 2023 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагат Чингэлтэй дүүргээс зэвсэгт хүчин, хилийн болон дотоодын цэргийн анги, салбаруудад татагдаж цэргийн албаа нэр төртэй хааж үеийн нөхдөдөө үлгэр дуурайлал болсон цэрэг дайчдыг хүлээн авах арга хэмжээг зохион байгууллаа.   

12

Түрүүч, байлдагч нарыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Лхагвасүрэн, Цэргийн штабын дарга, хурандаа Б.Энхболд нар хүлээн авч албаа нэр төртэй хааж “Эх орны хүү” болсонд баяр хүргэн, цаашдын ажил амьдралд нь сайн сайхныг хүсэн ерөөв.

13

Хугацаат цэргийн жинхэнэ алба хааж халагдсан залуучуудад дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөр эрхлэлтийн албанаас тэдний хүсэл сонирхол, ур чадварт нь нийцүүлэн таарч тохирох ажлын байранд зуучлах үйл ажиллагаа боллоо.Ийнхүү аав, ээжийн хөвгүүд нэг жилийн хугацаанд цэргийн эрдэмд шамдан суралцаж, эх орноо 365 хоног сахин хамгааллаа.

11

Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Мөнхбат, Засаг даргын орлогч З.Бямбажав нар дүүрэгтээ хамтын ажиллагаатай Япон улсын Шизүока мужийн Яйзү хотын “Яйзү Монголын Найрамдлын нийгэмлэг”-ийн дэд тэргүүн Сакакибара Шёожи, Яйзү хотын захиргааны албан хаагчдыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хоёр улсын жижиг дунд бизнес эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулах, сурталчлан таниулах зорилготой уулзалт боллоо. Тодруулбал Яйзү хотын нэрэмжит тус хотын үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулах павильоныг Чингэлтэй дүүрэгт бий болгохоор ажиллаж байна.

Цаашлаад Япон Улсын Шизүока мужийн Яйзү хотод Чингэлтэй дүүргийн Жижиг, дунд үйлдвэрлэл  эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулах, сурталчлан таниулах газартай болох юм.

Энэ удаагийн айлчлалаар “Яйзү Монголын Найрамдлын Нийгэмлэг” нь дүүргийн савхи, савхин эдлэл, ноос, ноолуур, эсгий урлалын үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаа, бараа бүтээгдэхүүнтэй танилцах юм.  Дашрамд дурдахад “Яйзү Монголын Найрамдлын Нийгэмлэг” нь 2022 оны 12 дугаар сард байгуулагдсан бөгөөд Яйзү хотод амьдардаг Монгол иргэдийн үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллахаар боллоо.

цуфуцф

бйцбй

бцбцбцбцб

2

4

5

6

7

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Балжиннямын Мөнхбат 1-24 дүгээр хороодын өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нарыг хүлээн авч уулзаж, санал сэтгэгдлийг нь сонслоо.

Дүүргийн хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, иргэдэд ойртуулах чиглэлээр ажиллаж, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн чанар хүртээмж, байрны засварын асуудлыг шат дараатай шийдэж байна.

Тухайлбал Өрхийн Эрүүл мэндийн төвүүдийн тогтмол зардлын 50%-ийг 2024 оны батлагдсан төсвийн хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газраас шийдвэрлэж, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанаар хэлэлцэн 2025 онд тогтмол зардлыг 100% төлж шийдвэрлэхээр төлөвлөн ажиллаж байна.  Түүнчлэн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах үүднээс өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дээвэр, фасад, сантехникийн асуудлыг дүүргээс анхаарч ажиллаж байна.

Уулзалтын үеэр өрхийн эрүүл мэндийн дарга нарт дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:

Эрүүл мэндийн байгууллага үндсэн чиг үүргийн хүрээнд иргэдэд чанартай, шуурхай үйлчилгээг үзүүлж ажиллах, үер усны аюулаас сэргийлэх, цахилгааны аюулгүй байдлыг хангаж ажиллах зэрэг үүрэг даалгаврыг өглөө.

1

2

3

45

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Лхагвасүрэн дүүрэгтэй хамтын ажиллагаатай Япон Улсын  Шизуока мужийн Яйзү хотын Боловсролын газрын дарга Масүй Таро, Оомура дунд сургуулийн захирал Конагая Ясүхико, Гадаад харилцааны хэлтсийн мэргэжилтэн Ватанабэ Акико, Яйзү дунд сургуулийн багш Үэда Тамаё, Хигаши машизү дунд сургуулийн 7-р ангийн сурагч Мори Марика, Оомура дунд сургуулийн 9-р ангийн сурагч Оозүка Асүми нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Тодруулбал Чингэлтэй дүүрэг, Яйзү хот хооронд “Найрамдалт харилцаат хот, дүүрэг” болсны дурсгалд зориулж Яйзү хотын дунд сургуулийн сурагчдын дунд “Монголын тухай зохион бичлэгийн уралдаан”ыг Яйзү хотын захиргаанаас зохион байгуулж, уралдаанд түрүүлсэн хоёр сурагч хамтын ажиллагаанд оролцож, Чингэлтэй дүүрэгтэй танилцаж байгаа юм.

Уулзалтаар цаашид боловсролын салбарын хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргаж сурагч солилцоог ойр ойрхон явуулах талаар санал солилцлоо.04

05

ggggg

өуөуөу

07