Цахим шилжилтэд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн төрийн албан хаагчдын оролцоо, хамтын ажиллагааг нэгтгэх, тулгарч буй асуудал, санал шүүмжийг сонсох “Шилэн төр, төрийн хурдан үйлчилгээ” зөвлөгөөнийг зохион байгуулж байна.

Өнөөдөр Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас зохион байгуулж буй тус зөвлөгөөнд өнөөдөр Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн төрийн албан хаагчид, цагдаагийн болон онцгой байдлын албаны бие бүрэлдэхүүн оролцлоо.

Тус зөвлөгөөнд Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал,  Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл болон холбогдох албаныхан оролцлоо.

Цахим шилжилтийн бодит үр дүн иргэдийн аж амьдралыг хөнгөвчилж, оновчлох, хүнд суртал, авилгаас ангид болгосноор илэрнэ. Үүнд төрийн албан хаагч нэг бүрийн оролцоо манлайлал чухал.

Технологийн тусламжтайгаар шинэ тутам үүсэж буй боломж бүрийг иргэдэд танилцуулах, иргэд олон нийтийг цахимд хэвшүүлэх, аливаа асуудлыг цахимаар шийдэх, ил тод, хүнд сурталгүй үйлчлэхэд эхлээд төрийн албан хаагчийн ур чадварыг дэмжих хэрэгтэй гэдгийг уулзалтын үеэр салбарын сайд онцоллоо.

DSC 4423

DSC 4430

DSC 4416

viber image 2024 05 10 13 20 56 293

viber image 2024 05 10 13 20 54 154

Чингэлтэй дүүргийн жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, бизнесийн таатай орчин бүрдүүлэх, дүүргийн бизнес эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг гадаад, дотоодын зах зээлд гаргах хамтран ажиллах санамж бичигт Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн нар гарын үсэг зурлаа.

Түүнчлэн энэхүү санамж бичгийн хүрээнд дүүргийн залуучуудад МҮХАҮТ-аас хэрэгжүүлж буй Бизнесийн Сэргэлт Үндэсний Хөтөлбөрийн хүрээнд 10 000 залуусын бизнесийн мэдлэгийг тэлэх, тэдэнд бизнесийн салбарт системтэй үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэх зорилготой Personal MBA (P-MBA) сургалтад хамруулж хамтран ажиллах юм.

02

04

03

Нийслэлийн гэр хорооллын гудамж, зам талбайд нийтийн тээврийн хүртээмж, үйлчилгээг сайжруулах, явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлийн Засаг даргын тамгын газар, Азийн хөгжлийн банк хамтран “Гэр хорооллын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах” төслийг 2019 оноос хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 17, 18, 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт хоёр битүү, 19 задгай шинэ автобусны зогсоолыг ашиглалтад орууллаа. Автобусны буудал тус бүр нийтийн тээврийн мэдээлэл авах ухаалаг самбартай бөгөөд тухайн замд үйлчилдэг нийтийн тээврийн чиглэлийн автобусны ирэх хугацааг харах боломжтой. Мөн автобусны буудал бүрд байршуулсан хяналтын камер нь буудал орчмын аюулгүй байдлыг хянах боломжтой гэдгийг албаны хүмүүс онцоллоо.

8

2

3

1

 

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 16.1.6 дахь заалт, Хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны 5 дугаар тогтоолоор батлагдсан “Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны дүрэм”-ийн 2.6 дахь хэсэгт заасны дагуу Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдсан.

Дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо өнөөдөр ээлжит хурлаа хуралдуулж, нийт 3 иргэний асуудлыг хэлэлцэн холбогдох шийдвэрийг гаргалаа.

Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо нь Хөдөлмөрийн маргаанаас урьдчилан сэргийлэх, шүүхийн өмнөх шатанд эвлэрүүлэн зуучлах үүрэгтэй юм.

DSC 4196

DSC 4198

DSC 4201

DSC 4204

Монгол Улсын Их Хурлын 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар баталсан Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга, нэмэлт өөрчлөлт ирэх 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх юм. Үүнтэй холбогдуулан Чингэлтэй дүүргийн төрийн албан хаагчид болон хүүхэд, гэр бүлийн өмнө үүрэг хүлээгчдэд хуулийг таниулах зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран хууль сурталчлах арга хэмжээг зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын дарга Г.Мөнхнасан, Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч З.Бямбажав болон бусад албаны нийт 200 гаруй албан хаагчид оролцлоо.

Хуулийн шинэчилсэн найруулгаар хуулийн үйлчлэх хүрээг илүү өргөжүүлж, хүүхэд хамгаалалд оролцогч талуудын үүрэг хариуцлагыг тодорхой болгосноос гадна сум хороодод Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан хэмээх орон тоог нэмэгдүүлж ажиллахаар хуульчлаад байгаа юм.

4

7

8

2

3

 

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Азийн хөгжлийн банк, Монголын улаан загалмайн нийгэмлэг хамтран “Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөл 2”-ын хүрээнд хэрэгжүүлж буй “Төгсөлтийн аргачлалын туршилтын хөтөлбөр”-ийн явцын хяналтын уулзалт зохион байгуулагдлаа.

Өнөөдрийн уулзалтад дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Лхагвасүрэн, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны Шинжээч Д.Гэрэлтуяа, Азийн хөгжлийн банкны Монгол дахь Төлөөлөгчийн газраас Л.Итгэл, Азийн хөгжлийн банкны төв салбарын Олон улсын зөвлөх Палак Равал, Төсөл хэрэгжүүлэгч нэгжээс Хөтөлбөрийн зохицуулагч Б.Болормаа, Монголын Улаан загалмай нийгэмлэгийн төлөөлөл, төслийг хэрэгжүүлэгч Ажлын хэсгийн бүрэлдэхүүн оролцлоо.

Чингэлтэй дүүргээс уг хөтөлбөрт 207 өрх хамрагдаж байгаа бөгөөд өрх бүрийн сонгосон бизнест тохируулан тус бүр 1.5 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн дэмжлэг олгосон юм.

Үүнээс 205 өрх бизнесээ сонгон тоног төхөөрөмжөө авч, 2 өрх нь бизнесээ сонгоогүй ч төсөлдөө идэвхтэй хамрагдаж өрхийн бизнесээ эхлүүлж, төслийн үр шимээ хүртээд байна.

Туршилтын хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс төсөл хэрэгжүүлэгч нэгжид танилцуулж, дүүргийн ажлын хэсгийн гишүүд туршилтын хөтөлбөрт хамрагдаж буй зорилтот өрхүүдийг шаардлагатай нийгмийн үйлчилгээнд хамруулах, өрхийн үйлдвэрлэл, бичил бизнес, нийгмийн оролцоог дэмжих талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тулгамдаж буй асуудал болон цаашид төлөвлөж байгаа ажлын талаар мэдээлэл өгч, санал солилцлоо.

Азийн хөгжлийн банкны төв салбарын Олон улсын зөвлөх Палак Равал, туршилтын хөтөлбөрийн хугацаанд болон цаашид хэрэгжилтийн болон бодлогын түвшинд хариуцсан байгууллага бүр өөрсдийн чиг үүргийн хүрээнд үйл ажиллагаагаа хэрхэн уялдуулах, өрхөд тулгамдаж байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаарх санал, арга хэмжээг тусгасан төлөвлөгөө гаргаж ажиллах чиглэлийг ажлын хэсгийн гишүүдэд өглөө.

viber image 2024 05 07 12 42 03 852

viber image 2024 05 07 12 43 21 965