ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА
Экологийн цагдаагийн албанаас хүрээлэн буй орчны экологийн тэнцвэрт байдлыг алдагдахаас урьдчилан сэргийлэх, энэ төрлийн үйл ажиллагаанд иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, эерэг дадал хандлагыг түгээн дэлгэрүүлэх, иргэдийн экологийн боловсролыг нэмэгдүүлэх чиглэлээр олон тал ажлыг хэрэгжүүлж эхэллээ.
Тухайлбал, Олон нийтэд мэдээлэл хүргэх зорилгоор “Орчны бохирдлыг бууруулъя”, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх “Сэрэмжлүүлэг - 2023” арга хэмжээг зохион байгуулж эхлээд байна.
Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар тус албанаас хэрэгжүүлж буй дээрх ажлуудыг дэмжиж хамтран ажиллахаа илэрхийллээ.
Иргэн та орчны бохирдлыг бууруулахад өөрийн хувь нэмрийг оруулж хөрс шороо, хүрээлэн буй орчноо эрүүл цэвэр байлгахад санаачлагатай байж, хамтран ажиллахыг уриалж байна.
viber image 2023 02 15 11 32 18 435
viber image 2023 02 15 11 32 17 218

ЧИНГЭЛТЭЙЧҮҮД "НЭГ ДЭЛХИЙ-НЭГ ГЭР БҮЛ" АЯНД НЭГДЛЭЭ
 
Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдээд буй Турк Улсын ард иргэдэд туслах Монголын ард түмний “НЭГ ДЭЛХИЙ- НЭГ ГЭР БҮЛ” аянд нэгдлээ. ?? ??
 
Төр, Улаан загалмайн хамтын ажиллагааны хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар, Цэргийн штабын дарга Н.Энхбат, дүүргийн Улаан загалмайн хорооны дарга Н.Ганчимэг болон бусад албаны хүмүүсийн төлөөлөл аяныг зохион байгуулагчдад өргөө цагаан гэр 3-ыг хандивлаж буйг хүлээлгэн өглөө.
 
Газар хөдлөлтийн гамшигт өртөөд буй Турк улсын иргэдэд гэр сууц, майхан, хөнжил, гудас, мишок болон дулаан хувцас нэн шаардлагатай байгаа бөгөөд энэхүү аянд нэгдэж хандив өргөхийг аж ахуй нэгж байгууллага, иргэдэд уриалж байна.
 
БИД "НЭГ ДЭЛХИЙ - НЭГ ГЭР БҮЛ" ???
 
viber image 2023 02 14 14 59 53 207
viber image 2023 02 14 14 59 59 347
viber image 2023 02 14 15 00 00 432

ЗҮҮН АЗИЙН ЗАЛУУЧУУДЫН НААДМЫН САЙН ДУРЫН АЖИЛТНЫ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
Улаанбаатар хотод энэ оны наймдугаар сарын 16-23-нд "Улаанбаатар 2023" Зүүн Азийн залуучуудын наадам болно.
Монгол Улсад анх удаа болох тус спортын наадамд Зүүн Азийн есөн олимпын хорооны 2500 орчим тамирчин 11 спортын төрлөөр өрсөлдөх юм. Үүнтэй холбогдуулан тус наадмын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ.
Сайн дурын ажилтнаар бүртгүүлэгчид дараах шаардлагыг хангасан байна.
- 16 ба түүнээс дээш настай байх. /16-18 насны хүүхдүүд сайн дурын ажилтнаар ажиллах бол эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийг авсан байх/;
- Сайн дурын ажилтнуудад зориулсан сургалт, идэвхжүүлэлтийн ажилд бүрэн хамрагдах боломжтой байх;
- Наадам зохион байгуулах өдрүүдэд хамгийн багадаа өдөрт 6 цаг ажиллах боломжтой байх;
- Ажил үүргээ цаг тухай бүрд нь биелүүлэх хариуцлагатай байх;
- Хариуцаж авсан ажил үүргээ ухамсарлаж, багийн ажлыг орхигдуулахгүй ажиллах чин сэтгэлтэй байх зэрэг нийтлэг шалгуурыг тавьж байна.
Түүнчлэн сайн дурын ажилтны хариуцах ажил үүргээс хамааран гадаад хэлний (Англи, хятад, солонгос, япон) дундаас дээш түвшинтэй байх гэсэн нэмэлт шалгуур тавьж буй юм.
Сайн дурын ажилтны бүртгэлийн линк: https://forms.office.com/r/eVySJwMimk
327915373 1244589052808882 2548984413395019555 n
326772661 937344477397793 1443384783396889203 n

БОЧИ СПОРТЫН ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ СУРГАЛТАД ЭЛСЭЛТ АВЧ БАЙНА
 
Эртний Ромоос үүсэлтэй Бочигийн спорт нь тамирчид ангиллаасаа шалтгаалан өөр өөр хэмжээтэй талбай дээр ганцаарчилсан, багаар, болон холимог багаар хоорондоо тоглодог спорт юм.
Палина гэж нэрлэгдэх цагаан бөмбөгт бусад улаан эсвэл ногоон өнгийн бочи бөмбөгийг хамгийн их ойртуулсан нь хождог, цэвэр тактикийн спортын төрөл юм.
 
Бочигийн спорт 35 жилийн тэртээгээс тусгай олимпын нэг хэсэг байсан бол 2024 оноос зуны олимпын наадамд албан ёсоор тоглогдохоор болсон байна.
 
Чингэлтэй дүүргийн иргэд та бүхнийг Бочи спортоор хичээллэхийг урьж байна. Сургалт ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ явагдана.
Та бүхэн хамрагдахыг хүсвэл Чингэлтэй дүүргийн Биеийн тамир спорт хорооны 99200148 дугаарын утсаар холбогдоорой.
327353256 1245117296076358 395825374986056997 n

ДҮҮРГИЙН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО
 
Чингэлтэй дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөлийн 2023 оны анхдугаар хуралдаан боллоо. Хурлаар 2023 оны төлөвлөгөөний саналыг хэлэлцүүлэхээр зөвлөлийн дэд тэргүүн бөгөөд дүүргийн Засаг даргын орлогч Д.Отгонбаатар удирдан явууллаа.
 
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээд Хөгжлийн бэрхшээлтэй хүний бие эрхтэн, хөгжлийн онцлогт нийцсэн ажлын байрыг Хөдөлмөрийн хуульд заасны дагуу бий болгох, нэмэгдүүлэх, нийгмийн бүхий л харилцаанд оролцохыг дэмжих, дэд бүтэц зам тээвэр, мэдээллийн хүртээмжтэй байдлыг хангахад дүүргийн түвшинд дэмжиж ажиллана. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдийн сурч боловсрох, мэргэжил эзэмших нөхцөлийг бүрдүүлэх, тохирох хэрэглэгдэхүүнээр хангаж ажиллах тал дээр анхаарч ажиллах ёстой. Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах орчныг бүрдүүлэх техник, тоног төхөөрөмж, эм эмнэлэг, асаргаа сувилгааны хэрэгсэл, ариун цэвэр-эрүүл ахуйн материалаар хангах ажлыг идэвхжүүлж ажиллахыг Зөвлөлийн дэд тэргүүн, Засаг даргын орлогч Д.Отгонбаатар үүрэг болголоо.
324580002 685845683333394 780438538014003528 n
328430622 463894422620312 3528178617139006066 n

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭС, ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ, АВРАХ 10 ДУГААР АНГИД ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ГАРДУУЛЛАА
 
Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Засаг дарга Н.Батсүмбэрэл, Засаг даргын орлогч Д.Отгонбаатар, ИТХ-ын Зөвлөлийн гишүүд, Төлөөлөгчид, Гамшгийн эрсдэлийг бууруулах Чингэлтэй дүүргийн зөвлөлийн гишүүд болон ЗДТГ-ын дэргэдэх хэлтэс албадын дарга нар дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн шинэ байртай танилцлаа.
 
Мөн Гамшгийн эрсдэлийг бууруулах Чингэлтэй дүүргийн зөвлөлөөс дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангид ажиллах нөхцлийг сайжруулах зорилгоор иж бүрэн компьютер, ухаалаг сургалтын дэлгэц, яаралтай тусламж үзүүлэх сургалтын хэрэгсэл, зургийн аппарат, анхан шатны тусламжийн иж бүрдэл зэрэг тоног төхөөрөмжүүдийг гардууллаа.
 
Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах 10 дугаар анги нь иргэдийн аюулгүй орчин нөхцөлд амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэн гал түймэр, гамшиг ослын дуудлагыг хүлээн авч иргэд, аж ахуйн нэгж байгууллагад гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг хүргэх, гамшиг, аюулт үзэгдэл, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, учирсан хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг зохион байгуулж хуулийн өмнө хүлээсэн албан үүргээ гүйцэтгэн ажиллаж байна.
 
327891776 493232056326997 5497077484843174652 n
327883652 3379918792224574 8118451778963270514 n
328133536 2155250044670607 114242753312462418 n