Чингэлтэйн Мэдээ
2026 оны ээлжит цэрэг татлагын бэлтгэл ажлын семинар зохион байгуулагдлаа
2026-4-17

ингэлтэй дүүргийн Цэргийн татлагын товчооноос 2026 оны ээлжит цэрэг татлагыг зохион байгуулахтай холбогдуулан хороодын Засаг дарга нар болон зохион байгуулагчдад зориулсан семинарыг зохион байгууллаа. Семинарын үеэр цэрэг татлагыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах, холбогдох хууль, журам, зохион байгуулалтын талаар мэдээлэл өгч, үүрэг чиглэл танилцуулав

Чингэлтэй дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо
2026-3-3

Чингэлтэй дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо Дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөнийг дүүргийн Засаг даргын орлогч Н.Бямбагэрэл удирдан явууллаа. Шуурхай зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд: - Газар чөлөөлөлтийн ажилтай холбоотой ариутгал, халдваргүйтгэлийг эрчимжүүлэх - Хаврын улирал эхэлж буйтай холбогдуулан ногоон байгууламжийн арчилгаа, талбайн цэгцлэлтийг сайжруулах - Дүүргийн камерын хяналтын дэд төвийн үйл ажиллагааг идэвхжүүлэх - Мөсөн барилга, байгууламжийг буулгаж, орчны цэвэрлэгээг зохион байгуулах Мөн дүүргийн зүгээс холбогдох алба хэлтэс болон хороодын Засаг дарга нарт дараах чиглэлийг өгөв

“Нарны илч” төслийн ногоон өрхийн бодит үр дүнтэй танилцлаа
2026-2-26

Засаг дарга Н.Мандуул, менежер Д.Уянга нар дүүргийн ногоон өрхийн нэг, 13-р хорооны иргэн Ц.Даваажавынд зочилж, сар шинийн мэндчилгээ дэвшүүлэн, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээний бодит үр дүнтэй танилцлаа. Хаврын тэргүүн сар эхэлж, дулааны улирал наашилж буй ч шөнөдөө -25 хэмийн хүйтэн хонож байна. Ийм жавартай шөнө Ц.Даваажавынх +25 хэмийн дулаан, тохилог орчинд амар тайван амьдарч буй

"Сайн" картыг хэрэглээнээс хасна
2026-2-26

Гуравдугаар сарын нэгний өдрөөс эхлэн түлш худалдан авахад ашигладаг "Сайн" картыг хэрэглээнээс хасна Иргэд та бүхэн Хотула аппликэйшн болон иргэний үнэмлэхийн QR кодоо уншуулан түлшээ худалдан авдаг системд шилжинэ

Чингэлтэй дүүрэгт Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо хуралдлаа
2026-2-26

"Ирээдүйн Аваргууд-2" өсвөр үеийн Үндэсний бөхийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн 2026 оны 02 дугаар сарын 11-13-ны өдөр Дорноговь аймгийн Замын үүд суманд зохион байгуулагдлаа. Тэмцээнд 9-19 насны насны ангиллд 28 байгууллагын 189 өсвөрийн бөхчүүд тойргийн журмаар хүч сорин өрсөлдсөнөөс 10, 12 насны ангилалд Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ багийн тамирчин Г. Цогт Өлзийрагчаа, Г

Чингэлтэй дүүргийн ЕБС-ийн 1400 хүүхэд усанд сэлж сурлаа
2026-2-26

Чингэлтэй дүүргийн ЕБС-ийн 1400 хүүхэд усанд сэлж сурлаа Өнгөрсөн 2025 оны хоёрдугаар сараас эхлэн дүүргийн бүх сурагчдыг усанд сэлж сургах хөтөлбөр эхэлсэн. Хөтөлбөрөөр дамжуулан өнөөдрийн байдлаар 1,400 сурагч усанд сэлэх анхан шатны мэдлэг, ур чадварыг эзэмшжээ. Энэ жил дүүргийн 138, 139, 140, 145, 149 дүгээр сургуулийн нийт 170 сурагч уг хөтөлбөрт хамрагдаж байна

Дүүргийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинэ байр хүлээлцэх арга хэмжээ өнөөдөр боллоо
2026-2-26

Дүүргийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинэ байр хүлээлцэх арга хэмжээ өнөөдөр боллоо. Өөрөөр хэлбэл, дүүргийн дөрөвдүгээр хорооны хуучин барилгын хоёр давхарт стандартад нийцсэн иж бүрэн засвар хийж, Шүүх шинжилгээний хэлтэс байрлахаар болсон юм

НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САНГИЙН ДЭМЖЛЭГТЭЙГЭЭР ОРХОН АЙМГИЙН ЭРДЭНЭТ ХОТОД ХЭРЭГЖИЖ БУЙ СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦЛАА
2026-1-22

Засаг дарга Н.Мандуул НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр Орхон аймгийн Эрдэнэт хотод хэрэгжиж буй сэргээгдэх эрчим хүчний төсөлтэй танилцлаа. Тус аймагт сэргээгдэх эрчим хоёр төсөл нээлтээ хийлээ. Тухайлбал аймгийн Яргуйт багийн төв болон 28 дугаар цэцэрлэгт сэргээгдэх эрчим хүчний дөрвөн эх үүсвэрийг хослуулсан томоохон төсөл амжилттай хэрэгжиж байна

Чингэлтэйн Мэдээ


Фото мэдээ







©2024. УЛААНБААТАР ХОТ. ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.