Уулзалт, хурал чуулган, сургалт
НАЙРАМДАЛТ ХАРИЛЦААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ТУХАЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2025-2-14

НАЙРАМДАЛТ ХАРИЛЦААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ТУХАЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА Өнөөдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Уламбаяр, Засаг дарга Н.Мандуул, БНСУ-ын Ёндүн-гүн хошууны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Шин Хён Гуан, хошууны Засаг дарга Жон Ён Чоль нар найрамдалт харилцааг өргөжүүлэх тухай санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичиг байгуулах хүндэтгэлийн арга хэмжээнд Чингэлтэй дүүрэг, Ёндүн-гүн хошууны Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газрын зочид, төлөөлөгчид оролцлоо. Хоёр улсын удирдлагууд “Найрамдалт харилцааг өргөжүүлэх” санамж бичигт тулгуурлан эдийн засаг, соёл, аялал жуулчлал, худалдаа зэрэг өргөн хүрээнд хамтарч ажиллахаа илэрхийллээ.   Дүүргийн Засаг дарга Н.Мандуул арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ хамтын ажиллагаагаа илүү бодитой болгох үүднээс орон нутгийн түвшинд хамтран ажиллах хэрэгтэй байгаа гэдгийг хэллээ

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН АЖЛЫН ХЭСЭГ ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДОТООД ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ХИЙЖ АЖИЛЛАЛАА
2025-2-13

Шалгалтаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын үндсэн чиг үүргийн хэрэгжилт, гүйцэтгэлийн төлөвлөгөө тайлан, архив, албан хэрэг хөтлөлтийн стандарт бүрдүүлэлт, мэдээллийн ил тод байдал, өргөдөл гомдлын шийдвэрлэлт, хүний нөөцийн бүрдэл, Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилт болон бусад чиглэлүүдээр танилцлаа.

УДИРДАХ АЖИЛТНЫ ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2025-2-11

Чингэлтэй дүүргийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо

УДИРДАХ АЖИЛТНЫ ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2025-2-4

✅Чингэлтэй дүүргийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд өмнөх долоо хоногт өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцууллаа

НҮБ-ЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРТЭЙ ХАМТАРСАН СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧЭЭР АЙЛ ӨРХИЙН ДУЛААНЫГ ШИЙДЭХ ТӨСӨЛ АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ
2025-2-3

Нийслэлийн Чингэлтэй Дүүрэг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран Монгол Улсын цэвэр эрчим хүчний шилжилтийг дэмжин, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор “Нарны илч” төслийг эхлүүллээ. Төслийн хүрээнд гэр хорооллын айл өрхүүдэд нарны эрчим хүчинд түшиглэсэн халаалтын системийг нэвтрүүлэх замаар Улаанбаатар хотын агаарын бохирдлын гол эх үүсвэр болох нүүрсний хэрэглээг бууруулж, хүлэмжийн хийн ялгарлыг багасгахаар зорьж байна.    Тус төслийн хүрээнд гэр хороолол дахь айл өрхүүдэд нарны цахилгаан үүсгүүрийн систем, цахилгаан халаагуур, дулаан хуримтлуур болох цогц шийдлийг туршилтын шугамаар нэвтрүүлсэн

ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДЛАА
2025-2-3

ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДЛАА   Чингэлтэй дүүргийн Онцгой комиссын хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд  дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газар, ЗДТГ-ын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Эрүүл мэндийн төвүүдээс 2025 оны эхний сарын байдлаар хий хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.   Тухайлбал дүүргийн Онцгой байдлын хэлтэс 2025 оны эхний сарын сард нийт 64 гал түймрийн дуудлага хүлээн авсан байна

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
2025-1-29

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА   Чингэлтэй дүүргийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар дүүргийн Засаг даргын зөвлөлийн бүрэлдэхүүн, дүүргийн харьяа хэлтэс албадын тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцлээ.   Хуралдааны эхэнд Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтсийн дарга Х.Азбаяр Хүүхэд хамгааллын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт  зааснаар дүүргийн 1-24 дүгээр хороодод хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллуулахаар бэлтгэл ажлыг хангаж ажиллаж байгаа талаар танилцууллаа.   Засаг даргын үйл ажиллагааны 2024-2028 оны хөтөлбөрт тусгагдсан Хүүхэд хөгжлийн цогцолборыг өргөжүүлэх ажлын хүрээнд Хүүхдийн зуслан барих ажлыг эрчимжүүлж 2025 онд шав тавьж бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх саналтай байгаа талаар Хүүхэд хөгжлийн цогцолборын дарга Б.Болортунгалаг танилцуулсан юм.   Түүнчлэн зөвлөлийн хуралдаанд дүүргийн харьяа хэлтэс, албадын дарга нар хэлэлцэгдэх асуудлуудын дарааллын дагуу асуудлаа танилцуулж, хэрэгжүүлж болох ажлын талаар саналаа хэллээ.   Дүүргийн Засаг дарга Н.Мандуул цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хариуцсан алба хэлтсийн дарга нарт үүрэг даалгавар өглөө.   Тухайлбал, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс ерөнхий боловсролын сургуулийн ойр орчим, төвийн хороодын гарц орцны асуудал, гэр хорооллын худгийн ойр орчныг тохижуулах ажлын хэсэг байгуулагдсан

УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2025-1-21

УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Дүүргийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн болж дүүргийн Засаг даргын орлогч  З.Бямбажав удирдан явууллаа. Зөвлөгөөний эхэнд өмнөх хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Э.Буян-Өлзий танилцууллаа. Дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр нийт удирдлагуудад дараах үүрэг даалгаврыг өглөө.

Нийслэлийн боловсролын салбарт энэ онд 145 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ
2025-1-13

Нийслэлийн боловсролын салбарт 2024 онд нийт 168 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байснаас 9 сургууль, 19 цэцэрлэг, нэг бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа. Харин 2025 онд 9 төсөл нэмэгдэж, нийт 145 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ

ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Н.МАНДУУЛ АЛБАН ХААГЧДАДАА ШУУРХАЙ ХУРАЛ ХИЙЛЭЭ
2024-10-24

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул, Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчидтай уулзаж, цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой дүүрэгт хийгдэж буй үйл ажиллагааны талаар танилцуулж, холбогдох үүрэг чиглэлийг өгч ажиллалаа. Ажилтан, албан хаагчид ажлын цаг ашиглалтад анхаарах, ажлын байран дахь албан ёсны хувцаслалтыг мөрдөх, иргэдээс ирсэн өргөдөл, гомдол, хүсэлтыг цаг тухайд нь шийдвэрлэж байхыг хэллээ

Уулзалт, хурал чуулган, сургалт


Фото мэдээ







©2024. УЛААНБААТАР ХОТ. ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.