быстрый займ на карту

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТЭС

Газар өмчлөх эрхийг улсын бүртгэлд анх удаа бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

  1. Бүртгүүлэхийг хүссэн өргөдөл /өргөдөлд тухайн газрын хаяг, хэмжээ, үнэ, нэгж талбарын дугаар, хэдэн хүн хамтран өмчилдөг тухай тодорхой бичиж гарын үсгээ зурсан байна.
  2. Газар өмчлүүлэх тухай шийдвэр /эх хувь/
  3. Хянан баталгааны дүгнэлтийн хуулбар
  4. Кадастрын зураг/эх хувь/
  5. Өмчлөгчдийн иргэний үнэмлэх, насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээний хуулбар
  6. Үйлчилгээний хураамж- үнэ төлбөргүй
  7. Мэдүүлэг бөглөнө.

ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ХУГАЦАА

Мэдүүлэг хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ

ХАРИУЦСАН АЛБАН ХААГЧ

 

Улсын ахлах бүртгэгч,

Улсын бүртгэгч

Э.Сувд-Эрдэнэ Б.Сувд-Эрдэнэ

Х.Болорчулуун

Н.Энхцэцэг

Т.Ганчимэг

М.Оюундэлгэр

320973

Хашаа байшин, хувийн сууц өмчлөх эрхийг улсын бүртгэлд анх удаа бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

 

  • Бүртгүүлэхийг хүссэн өргөдөл /өргөдөлд хэдэн онд хэн барьж, бий болгосон, одоо хэдэн хүний хамтын өмч болох, эд хөрөнгийн хаяг, байршил, хэмжээ, үнийг өмчлөгчөөрөө тодорхой бичиж, гарын үсгээ зурсан байна/
  • Газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар өмчлөх эрхийн гэрчилгээ эсхүл газар өмчлүүлэх шийдвэр, хянан баталгааны дүгнэлтийн хуулбар
  • Кадастрын зураг /эх хувь/, Кадастрын зураг бүртгүүлэх гэж буй эд хөрөнгө тусгагдсан байна.
  • Өмчлөгчдийн иргэний үнэмлэх, насанд хүрээгүй хүүхдэд төрсний гэрчилгээний хуулбар
  • Хашаа байшин, хувийн сууцыг 4 талаас нь бүтэн харагдуулж авсан фото зураг/А4 цаасан дээр нааж тайлбар бичих, нэг хашаанд 2 ба түүнээс дээш байшинтай бол нэг зурагт бүгдийг нь багтааж авах/
  • Хашаа байшин, хувийн сууцны план зураг /талбайн хэмжээ тусгах/
  • Тэмдэгтийн хураамж: эд хөрөнгийн үнийн дүнгийн 0,01 хувиар тооцох
  • Мэдүүлэг бөглөнө.

 

 

ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ХУГАЦАА

Мэдүүлэг хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ

ХАРИУЦСАН АЛБАН ХААГЧ

 

Улсын ахлах бүртгэгч,

Улсын бүртгэгч

Э.Сувд-Эрдэнэ Б.Сувд-Эрдэнэ

Х.Болорчулуун

Н.Энхцэцэг

Т.Ганчимэг

М.Оюундэлгэр

320973

Төрөөс хувьчилсан орон сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

  1. Бүртгүүлэхийг хүссэн өргөдөл/ тухайн орон сууцны хаяг, талбайн хэмжээ, үнэ, хэдэн хүний өмч болох талаар тодорхой бичиж, гарын үсэг зурсан байна/
  2. Өмчлөгч, хамтран өмчлөгч нарын иргэний үнэмлэх, насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээний хуулбар
  3. Орон сууц хувьчлах товчооноос олгосон орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ /эх хувь/
  4. Үйлчилгээний хураамж – 5000 төгрөг, Яаралтай бол 10000 төгрөг
  5. Мэдүүлэг бөглөнө.

ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ХУГАЦАА

Мэдүүлэг хүлээн авснаас хойш энгийн үйлчилгээг ажлын 5 хоногт, яаралтай үйлчилгээг ажлын 8 цагт багтаан бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ

ХАРИУЦСАН АЛБАН ХААГЧ

 

Улсын ахлах бүртгэгч,

Улсын бүртгэгч

Э.Сувд-Эрдэнэ Б.Сувд-Эрдэнэ

Х.Болорчулуун

Н.Энхцэцэг

Т.Ганчимэг

М.Оюундэлгэр

320973

Газар эзэмших, ашиглах эрхийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

  1. Газрын тухай хуулийн 34.1-д заасан газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ /эх хувь/
  2. Газар өмчлөгчтэй байгуулсан газар эзэмших, ашиглах гэрээний хуулбар
  3. Төрийн өмчийн газрыг эзэмших, ашиглах тохиолдолд эзэмшүүлэх, ашиглуулахаар олгосон эрх бүхий этгээдийн шийдвэр
  4. Газрын кадастрын зураг /эх хувь/
  5. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 29.1-д заасан зөвшөөрөл /эх хувь/

ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ХУГАЦАА

Мэдүүлэг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногг багтаан бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ

ХАРИУЦСАН АЛБАН ХААГЧ

 

Улсын ахлах бүртгэгч, Улсын бүртгэгч Э.Сувд-Эрдэнэ

Б.Сувд-Эрдэнэ

Х.Болорчулуун

Н.Энхцэцэг

Т.Ганчимэг

М.Оюундэлгэр

320973

Бусдын газар дээр барилга байгууламж барих улсын бүртгэлд бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

  1. Газар өмчлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар
  2. Газрын кадастрын зураг /эх хувь/
  3. Барилга байгууламж барих эрх олж авсан этгээдийн иргэний үнэмлэхний хуулбар, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, түүнийг төлөөлөх этгээдийн иргэний үнэмлэхийн хуулбар
  4. Барилга байгууламж барих эрхийн гэрээ, холбогдох баримт
  5. Үйлчилгээний хураамж : 10000 төгрөг
  6. Мэдүүлэг бөглөнө.

ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ХУГАЦАА

Мэдүүлэг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногт багтаан бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ.

ХАРИУЦСАН АЛБАН ХААГЧ

 

 

Улсын ахлах бүртгэгч, Улсын бүртгэгч Э.Сувд-Эрдэнэ

Б.Сувд-Эрдэнэ

Х.Болорчулуун

Н.Энхцэцэг

Т.Ганчимэг

М.Оюундэлгэр

320973

Захиалгаар бариулсан сууц болон авто зогсоолын өмчлөх эрхийг улсын бүртгэлд анх удаа бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг:

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

  1. Бүртгүүлэхийг хүссэн өргөдөл /Үл хөдлөх эд хөрөнгийн хаяг, зориулалт, үнэ, хэдэн хүний өмч болох, тухайн орон сууцны талбайн хэмжээ зэргийг бичиж гарын үсгээ зурсан байна./
  2. Өмчлөгчдийн иргэний үнэмлэх, насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээний хуулбар
  3. Орон сууц /автозогсоол/-ыг захиалбан бариулсан тухай гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний эх хувь /хуулбар бол нотариатаар баталгаажуулсан байх/
  4. Орон сууц /автозогсоол/-ын төлбөрийг төлсөн тухай тодорхойлолт
  5. Шинээр баригдсан орон сууц болон барилга байгууламжийн албан ёсны хаягийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас авна./Энэ баримтыг үг орон сууцыг барисаниргэн, аж ахуй нэгжээс авна
  6. Эд хөрөнгийг дөрвөн талаас нь бүтэн харуулсан фото зураг /өөрийн өмчлөлийн орон сууцны цонхыг дугуйлж тодруулсан байх/
  7. Орон сууц /автозогсоол/-ны план зураг
  8. Тэмдэгтийн хураамж, эд хөрөнгийн үнийн дүнгийн 0,01 хувь
  9. Мэдүүлэг бөглөнө.

ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ХУГАЦАА

Мэдүүлэг хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ.

ХАРИУЦСАН АЛБАН ХААГЧ

 

Улсын ахпах

бүртгэгч, Улсын бүртгэгч

Э.Сувд-Эрдэнэ

Б.Сувд-Эрдэнэ

Х.Болорчулуун

Н.Энхцэцэг

Т.Ганчимэг

М.Оюундэлгэр

320973

Бусад үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ улсын бүртгэлд анх удаа бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

  1. Нэг. Хуулийн этгээдийн бүрдүүлэх баримт бичиг:
  2. Бүртгүүлэхийг хүссэн албан бичиг /эх хувь/
  3. Эд хөрөнгийн тухай танилцуулга /эд хөрөнгийн байршлын хаяг, хэмжээ, зориулалт, хэдэн хүний өмч болох, өмчлөгчийн тодорхойлсон үнэ, тухайн үл хөдлөх хөрөнгө хэдэн өрөө, тасалгаатай, хэзээ их засвар хийсэн, хэдэн давхарт гэх мэт/
  4. Эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг /өмчлөх эрхийн гэрчилгээ, техникийн нөхцөл, эрх бүхий байгууллагын тогтоол, шийдвэр, гэрээ, хөрөнгө оруулсныг нотлох бичиг баримтууд, барилга хүлээлцсэн акт, барилгыг ашиглалтанд хүлээн авсан улсын комиссын акт, байцаагчийн дүгнэлт гэх мэт
  5. Газрын эзэмших эрхий гэрчилгээ хуулбар
  6. Газар эзэмших гэрээний хуулбар
  7. Кадастрын зураг эх хувь./Кадастрын зурагт бүртгүүлэх гэж буй эд хөрөнгө тусгагдсан байна/
  8. Эд хөрөнгийн дөрвөн талаас нь бүтэн харуулсан фото зураг /А4 цагаан цаасан дээр нааж тайлбар бичих, 2 ба түүнээс дээш эд хөрөнгө бүртгүүлэх бол түс тусад нь, мөн нэг фото зурагт

 

ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ХУГАЦАА

Мэдүүлэг хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ

ХАРИУЦСАН АЛБАН ХААГЧ

 

Улсын ахпах бүртгэгч, Улсын бүртгэгч Э.Сувд-Эрдэнэ Б.Сувд-Эрдэнэ Х.Болорчулуун Н.Энхцэцэг Т.Г анчимэг М.Оюундэлгэр 320973

ИРГЭНИЙ БҮРТГЭЛИЙН ЧИГЛЭЛЭЭР

 

Төрийн үйлчилгээ Төрийн үйлчилгээний нэр Төрийн үйчилгээний ангилал                                         Тайлбар  

/бүрдүүлэх бичиг баримт/

1 Улсын бүртгэлийн ерөнхий газар Шинэчилсэн бүртгэл Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс             Иргэний бүртгэл -16 насанд хүрч буй иргэд дараах материалыг бүрдүүлнэ.

1.Төрсний гэрчилгээ

2. Эцэг эхийн иргэний үнэмлэхийн хуулбар

3. 30 хоног хэтэрсэн бол хорооны зурагтай тодорхойлолт, сургуулийн зурагтай тодорхойлолт, иргэний үнэмлэх авч байгаагүй гэсэн лавлагаа.

-Иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн буюу үрэгдүүлсэн,  гэмтээсэн бол өргөдөл анкет бөгөлж төлбөрийн баримт 15000 төгрөг, үйлчилгээний хураамж 3300 төгрөг, гээгдүүлсэн бол Зөрчлийн тухай хуулийн 15.24.4-т заасан 30 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгийн торгууль төлнө.

-Иргэний үнэмлэхийн 25,45 насны сунгалт хийлгэхэд хүсэлт гаргасан өргөдөл анкет бөгөлж, 15000 төгрөг, 3300 төгрөгийн төлбөрийн баримт тушааж дахин зураг авхуулна.

– Огт шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй иргэн бол төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх авч байгаагүй гэсэн лавлагаа, хорооны зурагтай тодорхойлолт, хуучин паспортын хуулбар, 15000 төгрөг, 3300 төгрөгийн төлбөрийн баримт тушаана.

2 Улсын бүртгэлийн ерөнхий газар Иргэний бүртгэлийн лавлагаа олголт. Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс               Иргэний бүртгэл  -Иргэний үнэмлэхийн зурагтай лавлагаа олгоход бүртгэлийн хураамж 5000 төгрөг банкинд тушаана.

– Төрөлт, гэрлэлт, гэрлэлт цуцлалт, үрчлэлт, нас баралтын лавлагаа авахад 1000 төгрөгийн үйлчилгээний хураамж банкинд тушаана.

3 Улсын бүртгэлийн ерөнхий газар Үрчлэлтийн бүртгэл. Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс               Иргэний бүртгэл 1. Хүүхдийн төрсний гэрчилгээний лавлагаа, хүүхэд 7 нас хүрсэн бол өргөдөл бичнэ. Өргөдлийг наториатын байгууллагаар батлуулсан байна.

2.Үрчилж авч буй болон үрчлүүлж байгаа тал өргөдөл бичнэ. Өргөдлийг наториаты байгууллагаар батлуулсан байна.

3. Үрчилж авч буй иргэд эмнэлгийн эрүүл мэндийн хуудсыг харьяа дүүргийнхээ эрүүл мэндийн төвөөр бөглүүлсэн байна.

4. Үрчилж авч буй иргэдийн цагдаагийн газраас ял шийтгэл эдэлж байсан эсэх талаар лавлагаа.

5. Үрчилж авч буй иргэдийн амьдарлын болон санхүүгийн боломжийн тухай холбогдох байгууллагын тодорхойлолт.

6. Иргэний үнэмлэхийн хуулбар.

7. Бүртгэлийн хураамж 2500 төгрөгийн баримт.

4 Улсын бүртгэлийн ерөнхий газар Ургийн овог , эцэг эхийн нэр,  нэр өөрчлөх бүртгэл. Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс              Иргэний бүртгэл 1.Төрсний гэрчилгээний лавлагаа.

2. Иргэний үнэмлэхийн хуулбар.

3. Хүсэлт гаргасан өргөдөл.

4. ШШГЕГ-ын өр төлбөргүй эсэх лавлагаа.

5. Татварын байгууллагаас өр төлбөргүй гэсэн тодорхойлолт.

6. Цагдаагийн байгууллагаас ял шийтгэл эдэлж байгаагүй гэсэн лавлагаа./14 наснаас дээш /

7 . Бүртгэлийн хураамж 2500 төгрөгийг тушаана.

5 Улсын бүртгэлийн ерөнхий газар Эцэг тогтоох бүртгэл . Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс               Иргэний бүртгэл 1.Төрсний гэрчилгээний лавлагаа.

2. Эцэг , эхийн хамтран гаргасан өргөдөл.

3.Хүүхэд 7 нас хүрсэн бол өргөдөл бичнэ.

4. Эцэг эхийн иргэний үнэмлэхийн хуулбар.

5. Бүртгэлийн хураамж 2500 төгрөг банкинд тушаана.

    6

 

Улсын бүртгэлийн ерөнхий газар Засвар өөрчлөлтийн бүртгэл. Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс               Иргэний бүртгэл Иргэний нэрийг засах бол :

1. Хүсэлт гаргасан өргөдөл.

2.Төрсний гэрчилгээний лавлагаа.

3.Иргэний үнэмлэхийн хуулбар.

Үрчлэлтийг хүчингүй болсонд тооцох бол:

1.Хүсэлт гаргасан өргөдөл.

2. Шүүхийн шийдвэрийн хуулбар.

3. Төрсний гэрчилгээний лавлагаа.

4. Иргэний үнэмлэхийн хуулбар.

5. Бүртгэлийн хураамж 2500 төгрөгийн баримт.

7. Улсын бүртгэлийн ерөнхий газар Гадаад паспорт олголтын бүртгэл. Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс              Иргэний бүртгэл 1.Төрсний гэрчилгээ. Насанд хүрээгүй хүүхэд гадаад паспорт  авах бол эцэг,  эхийн аль нэг нь биеэр ирж хурууны хээний бүртгэл хийлгэнэ.

/ Албан ёсны харгалзан дэмжигч/

2. Насанд хүрсэн иргэн бол иргэний үнэмлэхтэй өөрийн биеэр ирж хурууны хээний бүртгэл хийлгэнэ.

3.  3 хувь гадаад паспортын зураг.

4.  Үйлчилгээ бол 32500 төгрөг төлнө. /Ажлын 5 хоног/

Зориулалт Дансны дугаар Мөнгөн дүн /энгийн/ Хүлээн авагч
Паспорт 10 жил 2600088219 /УБ банк/ 12.500 НУБГ
Тэмдэгтийн хураамж 2611172348

/УБ банк/

5.000 ЧДТХ
Бичилтийн хураамж 2600086633/УБ банк/ 15.000 Титан интернэшнл ххк

 

 

 

8. Улсын бүртгэлийн ерөнхий газар Төрөлтийн бүртгэл Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс              Иргэний бүртгэл 1.Эцэг, эхийн иргэний үнэмлэх

2. Хүүхдийн эмнэлгийн СТ-4 маягт

3. Гэр бүлийн баталгааны гэрчилгээ

3. Гэр бүлийн баталгаагүй эцэг эхээс төрсөн хүүхдийг бүртгэхэд эцэг, эх биеэр байлцана.

9.

 

Улсын бүртгэлийн ерөнхий газар Гэрлэлтийн бүртгэл, /гэрлэлт сэргээлт / Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс              Иргэний бүртгэл 1.Иргэний үнэмлэх

2. Гэрлэж байсан эсэх талаарх лавлагаа

3. Эрүүл мэндийн шинжилгээ өгсөн хуудас

4. 2500 төгрөгийн төлбөрийн хураамж

10.

 

 

 

Улсын бүртгэлийн ерөнхий газар Гэрлэлт цуцлалт Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс              Иргэний бүртгэл 1.Хүсэлт гаргасан өргөдөл

2.Иргэний үнэмлэх

3. Гэрлэлтийн гэрчилгээ эх хувиар

4. Гэрлэлтийн лавлагаа

5. Захиргааны журмаар цуцалж байгаа бол хорооноос 0-18 насны хүүхэдгүй гэсэн Засаг даргын тодорхойлолт

6.Шүүхийн журмаар цуцалж байгаа бол шүүхийн шийдвэр

7.Бүртгэлийн хураамж 2500 төгрөгийн хураамж

11.

 

Улсын бүртгэлийн ерөнхий газар Шилжилт хөдөлгөөний бүртгэл Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс              Иргэний бүртгэл 1.Дүүрэгт хөдөө орон нутаг буюу бусад дүүргээсшилжин ирж байгаа бол  ИУБ-31 маягт, шилжин ирж байгаа иргэний иргэний үнэмлэх буюу насанд хүрээгүй хамт шилжин ирж байгаа хүүхдийн төрсний гэрчилгээ, 2500 төгрөгийн төлбөрийн баримт

2. Тухайн дүүргээс шилжин явж байгаа бол иргэний үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээ, хөдөө орон нутагт шилжин явж байгаа бол 6000 төгрөгийн хураамж төлнө. Хот дотор шилжин явж байгаа бол төлбөр авахгүй.

 

12.

 

 

Улсын бүртгэлийн ерөнхий газар Нас баралтын бүртгэл Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс              Иргэний бүртгэл 1.Иргэний үнэмлэх

2.Нас барсан тухай АМ-7 маягт

 

  • Facebook