Дүүргийн хэмжээнд 45 байршлын 87 түргэн үйлчилгээний цэгийг нүүлгэн шилжүүллээ. Чингэлтэй дүүргийн Удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо
УГААРЫН ХИЙН ХОРДЛОГООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдэлээс иргэд олон нийтийг хамгаалах, зөвлөгөө зөвлөмж өгч, яндан зуухны бэлэн байдлыг хангуулах, иргэдийг угаартах эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээллийг сайжруулах зорилгоор дүүргийн 7-24 дүгээр хороодын зохион байгуулагч, хэсгийн ахлагч нарт сургалт зохион байгууллаа. Сургалтыг “Нийслэлийн Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв” ОНӨААТҮГ-ын мэргэжилтнүүд зааж, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өглөө
“Дулаалъя” аян үргэлжилсээр Өнөөдөр дүүргийн Засаг дарга Н.Мандуул барилгын салбарт хувиараа ажил, хөдөлмөр эрхэлдэг хүмүүстэй уулзалт хийж, дүүргийн гэр хорооллын айл өрхийн гэр, байшин сууцны гадна дулаалга хийх, дээвэр, цонхыг дулаалах талаар санал солилцлоо
ХОРООДЫН ЗАСАГ ДАРГА НАРТ ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГЛӨӨ Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул өнөөдөр 1-24 дүгээр хороодын Засаг дарга нартай уулзаж, долоон чиглэлээр үүрэг даалгавар өглөө. Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, авто зам болон явган хүний замд дур мэдэн байршуулсан хашаа, хайс, хаалт, автомашины гарааш, зөөврийн сууц зэрэг зөрчлүүдийг илрүүлж холбогдох байгууллагуудад мэдэгдэж, шуурхай ажиллах, хороодын Засаг дарга нарыг нутаг дэвсгэр дээрх автомашины тоо, одоо байгаа зогсоолын тоо, цаашид барих боломжтой далд зогсоолын байршлуудын судалгааг гаргаж, өгөхийг үүрэг болгов. Дүүргийн хэмжээнд ахуйн хог хаягдлыг ачиж, цуглуулах, тээвэрлэх ажлыг шөнийн цагийн хуваарьт шилжүүлсэн. Үүний дагуу хог ангилан хаях, дахин боловсруулах, хоёрдогч түүхий эд авах төвлөрсөн дундын цэгийг бий болгохоор зорьж байгаа юм
НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫН ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА Чингэлтэй дүүргийн 1-24 дүгээр хороодын Нийгмийн ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, харилцан суралцах нөхцөл боломжийг бий болгох, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, хүний нөөцийн чадавх, мэргэжлийн ур чадварыг бэхжүүлэх зохилгоор чадавхжуулах сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулж байна. Үйл ажиллагааг Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Л.Баярмаа нээж, “Сэтгэл судлалын Үндэсний төв”-ийн Сэтгэлзүйч А.Энхжавхлан “Эерэг харилцаа” сэдвээр, Хүний нөөцийн сургагч багш Б.Мөнхбаатар “Үнэ цэнтэй ажилтан” сэдвээр тус тус сургалт явууллаа
Чингэлтэй дүүргийн Засаг даргын нэрэмжит цэрэг-спортын "Дөл-2025" тэмцээний техникийн зөвлөгөөний хурал зохион байгуулагдлаа
“ТУРШИЛТЫН ХӨТӨЛБӨР”-ИЙН АЖЛЫН ХЭСГИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Азийн хөгжлийн банк, Монголын улаан загалмайн нийгэмлэг хамтран “Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөл 2”-ын хүрээнд хэрэгжүүлж буй “Төгсөлтийн аргачлалын туршилтын хөтөлбөр”-ийн ажлын хэсгийн уулзалт өнөөдөр боллоо. Уулзалтад Гэр бүл, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны төлөөлөл, төслийг хэрэгжүүлэн ажиллаж буй Чингэлтэй дүүргийн ажлын хэсгийн төлөөлөл, дүүргийн Улаан загалмайн хороо оролцлоо. Чингэлтэй дүүргээс уг хөтөлбөрт 207 өрх хамрагдаж байгаа бөгөөд төсөлд идэвхтэй хамрагдаж өрхийн бизнесээ эхлүүлж, төслийн үр шимээ хүртээд байна
Удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо Дүүргийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж дүүргийн Засаг дарга орлогч З.Бямбажав удирдан явууллаа
УИХ-ын гишүүн О.Номинчимэг, дүүргийн Засаг дарга Н.Мандуул нар “Орон сууцны болон орон сууцны бус зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай” хуулийн (шинэчилсэн найруулга) төслийг дүүргийн иргэдэд танилцууллаа. Улсын хэмжээнд сууц өмчлөгчдийн 1839 холбоо байна. Үүнээс нийслэлд 1648, орон нутагт 191, Чингэлтэй дүүргийн хэмжээнд 116 сууц өмчлөгчдийн холбоо үйл ажиллагаа явуулдаг
“СУДЛААЧ-2025” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО Эмч, эмнэлгийн мэргэжилтний “Судлаач-2025” 14 дэх удаагийн эрдэм шинжилгээний бага хурал дүүргийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд амжилттай явагдаж өндөрлөлөө. Эрдэм шинжилгээний бага хуралд Эмнэлзүйн чиглэлээр 7, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр 6, нийт 13 илтгэл хэлэлцэгдсэнээс Эмнэлзүйн чиглэлээр: I байр ЧДЭМТ-ийн Төв амбулаторийн нүдний эмч Г.Сайхантуяа "Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дундах нүдний өвчлөл болон харааны байдал", II байр Мэдрэлийн тасгийн эрхлэгч, мэдрэлийн тэргүүлэх зэрэгтэй эмч Б.Сайзмаа "Тархины венийн синусын тромбоз эмнэлзүйн тохиолдол", III байр НЭМТҮХО дарга, тэргүүлэх зэрэгтэй эмч Ж.Алтантуул "Өрхийн эрүүл мэндийн төвд хянагдаж байгаа артерийн гипертензитэй иргэдийн цус харвалтын эрсдлийг судалсан үр дүн", Нийгмийн эрүүл мэнд, өрхийн анагаах ухааны чиглэлээр: I байр ЧД-ийн 17 дугаар хорооны ӨЭМТ-ийн эмнэлзүйн эмгэг судлаач эмч Г.Наранцацрал "Чингэлтэй дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвийн лабораторийн шинжилгээний тусламж үйлчилгээний өнөөгийн байдал", II байр ЧД-ийн 1-3 дугаар хорооны “Мэнд цолмон” ӨЭМТ-ийн нийгмийн ажилтан М.Хулан, ӨЭМТийн дарга Ц.Цэдэвсүрэн нарын "Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилчдын халдварт өвчний дэгдэлтийн үеэрх ажлын ачаалал, сэтгэл зүйн байдлыг судлах нь", III байр ЭМТ-ийн НЭМА-ны дарга, сэтгэл судлалын магистр Н.Дэлгэрмаа, Ө.Ариунаа нарын "Чингэлтэй дүүргийн 6 настай хүүхдийн нүд, шүд, зүрхний үзлэгт хийсэн дүн шинжилгээ" сэдэвт илтгэлүүд тэргүүллээ
Дүүргийн Засаг даргын санаачилгаар “Дулаалъя” аяныг үе шаттайгаар зохион байгуулан ажиллаж байгаа билээ. Тэгвэл өнгөрсөн хоёрдугаар сарын эд хүйтний өдрүүдэд дүүргийн 15 дугаар хорооны 586 айл өрхийн амины орон сууцын дулаан алдагдлыг хэмжиж, дулаан алдаж буй цэгүүдийг тодорхойлон дата судалгаа цуглуулан ажилласан байна. Цуглуулсан дата дээр тулгуурлан дүүргийн 7-24 дүгээр хороодын иргэдэд гэр, байшингаа хэрхэн зөв, үр дүнтэй, хямд зардлаар дулаалах аргуудыг танилцуулах сургалтыг зохион байгууллаа. Гэр хорооллын бүсийн айл өрхийн байшингийн ихэнх хувь нь 20 гаруй жилийн өмнө баригдсан учир дулаан болон эрчим хүчний алдагдал ихтэй байдаг
Дүүргийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж дүүргийн Засаг дарга Н.Мандуул удирдан явууллаа
ТӨСЛИЙН БАГИЙНХАНЫ ХАМТАРСАН УУЛЗАЛТ БОЛЛОО “Чингэлтэй дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар” комиссын бүрэлдэхүүн, “Японы хүүхдийг ивээх сан”, төслийг хэрэгжүүлэгч “Энэрэнгүй-Үйлс” ӨЭМТ, 18 дугаар цэцэрлэгийн төлөөллүүдийн хамтарсан уулзалт өнөөдөр боллоо. Хүүхдийг Ивээх Сан Япон Улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр “Тэгш хүртээмжтэй, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь” төслийг өнгөрсөн онд Чингэлтэй дүүрэгт хэрэгжүүлж эхэлсэн
ОЮУТАН ЦЭРГИЙН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА. “Оюутан цэрэг” хөтөлбөрт энэ жилээс эхлэн магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудын I, II, III дамжааны оюутнууд хамрагдах боломжтой болсон
Чингэлтэй дүүргийн Удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо
“УЛААНБААТАР ХОТ 2040” ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨГ ТАНИЛЦУУЛЛАА Өнөөдөр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө, Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр болон дүүргийн Засаг дарга Н.Мандуул нар дүүргийн иргэдэд "Улаанбаатар хот-2040" хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг танилцууллаа. Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор “Улаанбаатар хот-2040” хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2040 он хүртэл 24 томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж. Тус төлөвлөгөөнд түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг буруулах болон бусад чухал төсөл, хөтөлбөрүүд багтжээ. Энэ хүрээнд “Улаанбаатар хот-2040” хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний агаарын бохирдлыг бууруулах эхний ажил Чингэлтэй дүүргээс аль хэдийнээ эхэлжээ
ХОРООДЫН ЗАСАГ ДАРГА НАРЫН ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО Чингэлтэй дүүргийн 1-24 дүгээр хороодын Засаг дарга нарын ээлжит шуурхай хуралдаан боллоо. Шуурхай хуралдааны эхэнд Засаг дарга Н.Мандуул хороодын Засаг дарга нарт цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж үүрэг даалгавар өглөө. Хуралдаанаар сар шинийн баярыг угтсан “Бүх нийтийн их цэвэрлэгээг” тухайн хорооны нутаг дэвсгэрийн төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллага, сууц өмчлөгчдийн холбоо, иргэдийг цэвэрлэгээнд идэвхтэй хамруулах, мөн дүүргийн ахмад настнуудад хүндэтгэл үзүүлэх ажлыг хороо тус бүрээр үр дүнтэй зохион байгуулах, нийтийн байрны орчин, нөхцөлийг шалгах ажил зэрэг цаг үеийн холбоотой асуудлууд дээр анхаарч ажиллахыг үүрэг болголоо. Түүнчлэн хороодын нутаг дэвсгэрт байршуулсан камерын мэдээг хороо тус бүрээр гаргах, засвар үйлчилгээ, нэмэлтээр камер байршуулах судалгааг Теле камерын нэгдсэн төвд хүргүүлэх, иргэдэд хүнд сурталгүй, чирэгдэлгүй үйлчилж, ажлын цаг ашиглалтыг сайжруулж, иргэнээс ирсэн өргөдөл гомдол, албан бичгийн шийдвэрлэлтийн зөрчил гаргахгүй байх, Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг хороодын Засаг дарга нарт үүрэг чиглэл болголоо. Хурлын төгсөлд хороодод тулгамдаж буй асуудал, ажилтан албан хаагчдад тулгараад буй нөхцөл байдлыг сонслоо
Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагч, бага ангийн багш нарын дунд зохион байгуулдаг “Би Монгол хүүхэд” ёс заншлын наадмыг 10 дахь жилдээ зохион байгуулж байна.
Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/214 дугаартай захирамжийн дагуу дүүргийн Засаг даргын 2025 оны А/61 дүгээр захирамжаар Нийтийн байрны орчин, нөхцөл байдалд хяналт шалгалт хийх ажлын хэсэг байгуулагдлаа. Тус ажлын хэсэг нь дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх, илэрсэн зөрчлийг арилгуулах, нийтээр дагаж мөрдөх хууль, норм, дүрэм, стандартын хэрэгжилтийг сурталчлан таниулах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал дүгнэлтийг боловсруулах юм. Иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах эрх зөрчигдөх, аливаа зөрчил гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд зохих арга хэмжээг авах зорилгоор хяналт шалгалт хийх ажлын хэсэг юм
Энэхүү наадам нь Өвлийн спортыг хөгжүүлэх, ирээдүйн шилдэг тамирчдыг нээн илрүүлэх, өсвөр үеийнхэнд эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг төлөвшүүлэх зорилгоор хоёр жил тутам зохион байгуулдаг юм
Хурлыг дүүргийн Засаг даргын орлогч З.Бямбажав удирдан явуулж цаг үеийн асуудлуудаар мэдээлэл солилцлоо.
Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Ж.Самбуугийн гудамж-16, Нийслэлийн нутгийн захиргааны III байр.
Өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтэн С.Золжаргал Утас: 7777-1992