Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо нь нийслэлийн төв хэсэгт байрладаг бөгөөд баруун талаараа 3 дугаар хороо, хойд талаараа 4 дүгээр хороо, зүүн талаараа Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, урд талаараа Сүхбаатар дүүргийн 1, 4 дүгээр хороодтой хил залгаа оршдог. Анх тус хорооны нутаг дэвсгэрийн үндсэн хэсэг нь 1920-иод оны үед Да Чин Вангийн хороо, Амбан бэйсийн хороо, 1956 онд Хүрээний 3 дугаар хороо гэгдэж байснаа 1965 оноос Сүхбаатарын районы ОСГ-ны 1 дүгээр хороонд харьяалагдах болжээ
Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо нь Монгол Улсын үндсэн хууль, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль батлагдсан гарсны дагуу УИХ-ын 1992 оны 18 дугаар тогтоолоор Сүхбаатар дүүргийг 2 дүүрэг болгон зохион байгуулснаар Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 329,18 кв/м талбайтай байгуулагдан Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо гэж нэрлэгдэх болсон.
Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо нь 1962 онд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо нэртэйгээр байгуулагдаж Улаанбаатар хотын АДХ-ын Тэргүүлэгчдийн 1992 оны 9-р сарын 1-ний өдрийн 31-р тогтоолоор Чингэлтэй Дүүрэгт Засаг захиргааны нэгжийг 18 байхаар тогтоосны дагуу Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо болжээ.
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн өөрчлөлтөөр 1992 онд нийслэл хотын төв хэсэгт орших 4 дүгээр хороо нь Чингэлтэй дүүргийн хороо болж шинээр зохион байгуулагдсан. Ингэснээр Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны зарим хэсэг, Бага тойргийн 6, 9, 17, 19, 20, 21, 37 дугаар байруудыг нэмж харьяалах болсон байна
Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо нь Монгол Улсын үндсэн хууль, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль батлагдсан гарсны дагуу УИХ-ын 1992 оны 18 дугаар тогтоолоор Сүхбаатар дүүргийг 2 дүүрэг болгон зохион байгуулснаар Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 329,18 кв/м талбайтай байгуулагдан Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо гэж нэрлэгдэх болсон.
Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо нь 1992 онд Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооноос тусгаарлагдаж байгуулагдсан. Нийт 0-18 насны 3196 хүүхэд, ахмад-1012, ахмад дайчин-2, гавьяат цолтон-12, хүндэт донор-4, алдарт эхийн одонт-278, орон сууцны хөнгөлөлт эдэлдэг-11 ахмад оршин сууж байна
Тус хороо нь анх Октябрийн районы 20 дугаар хороо нэртэйгээр зохион байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаад бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр 1992 оны 10 дугаар сарын 15-нд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо болон шинэчлэгдэн зохион байгуулагдаж өнөөг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо нь баруун талаараа БГД-ийн 11, 23 дугаар хороо, ЧД-ийн 20 дугаар хороо, хойд талаараа ЧД-ийн 12 дугаар хороо, зүүн талаараа ЧД-ийн 9, 10 дугаар хороо, урд талаараа ЧД-ийн 8 дугаар хороотой хил залгаа оршдог
Тус хороо нь 1967 онд Октябрийн районы засаг захиргааны нэгж, орон сууц гудамжны 5-р хороо хорин нэртэй анх байгуулагдсан
Тус хороо нь Нийслэлийн хоймор хэсэгт 74 ган нутаг дэвсгэрт 37 гудамж, 600 хашаа, нийтийн эзэмшлийн 45 байртай. Эрчим-60, М1000 орон сууцтай
Тус хороо 1973 оны 9 дүгээр сард Сүхбаатарын районы 14 дүгээр хороо нэртэй байгуулагдан 1992 оноос Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо болон өөрчлөгдсөн
Тус хороо нь 1937 оныг хүртэл чулуун бурхантай эзгүй дэнж байсан бөгөөд, ганц хонин хашаа 2-3 айл бууж өргөжсөнөөр 1957 онд 160 өрх 500 гаруй хүн амтай Засаг захиргааны нэгж Чингэлтэй хорооны 9 дүгээр хорин гэж анх байгуулагджээ. Анхны хорины даргаар Б.Лувсандорж ажиллаж байв
Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо нь анх 1960 онд Чингэлтэй Хайрхан уулаа түшиглэсэн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны бүлд багтан гал голомтоо асаасан. 158,6 га нутаг дэвсгэртэй 1637 өрхийн 6275 хүн амтай Тус хороо урд талаараа Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, зүүн хойд талаараа 13 дугаар хороо, хойд талаараа 15, 16 дугаар хороотой, баруун урд талаараа 10 дугаар хороотой тус тус хил залган хотын төв болон дүүргийн төвөөс 3 км зайд байрладаг. 12 дугаар хороо нь 1-10 хүртэл дугаарласан 181 гудамжтай
Тус хороо нь 1965-1972 он хүртэл одоогийн Сүхбаатар дүүргийн 21 дүгээр хорин, 1972-1978 онуудад 24 дүгээр хорин, 1978-1992 онуудад 18 дугаар хороо, 1992 оны 8 дугаар сараас засаг захиргааг өөрчлөн зохион байгуулахад Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо нэртэй болсон түүхтэй
Тус 16 дугаар хороо анх 1984 онд нийслэлийн Сүхбаатарын районы орон сууц гудамжны 31 дүгээр хороо нэртэйгээр байгуулагдаж байсан. Анх 800 өрхийн 4000 оршин суугчидтай байсан
Тус хороо нь 1971 онд Сүхбаатар районы 45 дугаар хороо нэртэйгээр анх 500 өрх 2700 хүн амтайгаар байгуулагдсан бол 1977 онд нутаг дэвсгэрийн зохион байгуулалтаар Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, 1992 онд Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо болж байгуулагдсан.
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо нь тус дүүргийн 18 дугаар хорооноос НИТХ-ын тогтоолоор 2007 онд хуваагдан тусдаа хороо болон байгуулагдсан. Тус хорооны нутаг дэвсгэр нь зүүн урд талаараа СБД-ийн 14 дүгээр хороо, баруун урд талаараа ЧД-ийн 18 дугаар хороо, хойд талаараа ЧД-ийн 24 дүгээр хороотой хиллэдэг. Тус хороо нь 10 хэсгийн 1629 өрхийн 7225 хүн ам оршин суудаг
Чингэлтэй дүүргийн 20 дугаар хороо нь 2022 оны 04 дүгээр сард Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооноос хуваагдаж одоогийн байдлаар 149 дүгээр сургуулийн 204 тоот ангид байрлаж байна
Тус хороо нь 2022 онд 12 дугаар хорооны нутаг дэвсгэрээс салж 21 дүгээр хороо болон байгуулагдсан. Хотын төв болон дүүргийн ЗДТГ-аас 5 км зайд байрладаг
Чингэлтэй дүүргийн 22 дугаар хороо нь 16 дугаар хорооноос тусгаарлаж, 2023 оны 01 сарын 16-наас шинэчлэн байгуулагдсан.
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол 2021 оны 12 дугаар сарын 24-ны өдөр дугаар 12/36 Хороодын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай тогтоолоор 23 дугаар хороо үүсэн байгуулагдсан 2023 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс үйл ажиллагаа явуулж эхэлсэн.
Тус хороо нь 1971 онд Сүхбаатар районы 45 дугаар хороо гэж анх байгуулагдан 1977 онд нутаг дэвсгэрийн зохион байгуулалтаар Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо мөн 1992 онд Чингэлтэй дүүргийн 18-р хороо, 2007 оны 1-р сарын 1-ээс НИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор 19-р хороо, 2021оны 12-р сарын 24-ний НИТХ-ын Хорооны бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай 12/36 тогтоолоор 24-р хороо болон өөрчлөгдөн ажиллаж байна. 2023 оны байдлаар 200 га газар нутагтай, нутаг дэвсгэрийн 60 гаруй хувь нь ойн ногоон бүсэд хамаардаг
Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Ж.Самбуугийн гудамж-16, Нийслэлийн нутгийн захиргааны III байр.
Өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтэн С.Золжаргал Утас: 7777-1992