ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛООЧингэлтэй дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо Дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөнийг дүүргийн Засаг дарга Н.Мандуул удирдан явууллаа. Шуурхай зөвлөгөөний үеэр Чингэлтэй дүүрэг 2026 оныг “Инноваци, ногоон хөгжлийг дэмжих жил” болгон зарласныг онцолж, уг бодлогын хүрээнд хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээний талаар хэлэлцэв. Мөн дүүргийн хэмжээнд ᠌"Дулаалъя төслийн" хүрээнд хэрэгжиж буй төслүүдийн явцын талаар танилцууллаа. “Дулаалъя” төслийн хүрээнд: - Дүүргийн 95 айл өрх сэргээгдэх эрчим хүчээр хэрэглээгээ ханган, төвийн системд нийлүүлэгч боллоо - Байшин дулаалгын ажил бүрэн дуусаж, айл өрхүүдийг хийн зууханд шилжүүлэх ажил үе шаттайгаар үргэлжилж байна - Монгол гэрийн ЧИП багцын дулаалгын ажил бүрэн хэрэгжиж дууссан байна Шуурхай зөвлөгөөний үеэр дүүргийн Засаг дарга Н.Мандуул холбогдох алба хэлтэс, хороодын Засаг дарга нарт дараах үүрэг чиглэлийг өглөө
ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТТЭЙ ЦОНХ ШИЛЭН ХИЙЦЛЭЛИЙГ АЙЛ ӨРХҮҮДЭД НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭДүүргийн хэмжээнд эрчим хүчний хэмнэлттэй цонх шилэн хийцлэлийг айл өрхүүдэд нэвтрүүлж, дулаан алдагдлыг бууруулах зорилтот ажил өнөөдрөөс эхэллээ. Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар “Эрчим хүчний хэмнэлттэй цонх, шилэн хийц үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо”-той хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул, тус холбооны Ерөнхийлөгч Л.Гантөмөр нар оролцон гарын үсэг зурлаа. Судалгаагаар байшин, сууцны нийт дулаан алдагдлын 15–20 хувийг цонх, шилэн хийцийн дулаан алдагдал эзэлдэг байна
ТАМГЫН ГАЗРЫН ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Төрийн захиргааны удирдлагын хэлтэс
Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Ж.Самбуугийн гудамж-16, Нийслэлийн нутгийн захиргааны III байр.
Өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтэн С.Золжаргал Утас: 7777-1992